Иргэдийн анхааралд

 

Суугаа оронд гахайн томуу өвчин илэрсэнтэй холбогдуулан Засгийн газар

4 дүгээр сарын 25-наас онцгой байдалд шилжин ажиллаж байна.

 

Өнгөрсөн 4 дүгээр сарын дундуур 3 хүнийг өвчний халдвар тээгчээр тогтоож
тусгаарлан өвчнийг дотоодод тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг
чангатгаж эхэлсэн билээ. Өвчний байж болох шинж тэмдэг илэрсэн олон хүн
сайн дураар эмнэлэгт очиж шинжилгээ өгөөд байна.  

 

БНСУ-д Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс өвчний халдварлалтыг

4 түвшинд тогтоон онцгой байдал зарлах чиглэлтэй ажиллаж байна.

Энэ нь:

 

 

 Түвшин

 

Үндэслэл

 

Халдварт өвчний

илрэх байдал

 

Авах арга хэмжээ

 

 Ажиглах

/цэнхэр

      өнгө/

 

-Гадаад шинээр ийм төрлийн

 өвчин илрэх,

-Дотоодод үл танигдах өвчний халдвар илрэх, тээгч тогтоогдох,

-Байгалийн аюул учирах тухай цаг уурын урьдчилсан  мэдээ. 

 

-Амьтан, жигүүртний

 төрөлд халдварт өвчин илрэх.

 

Явцад ажиглалт хийх.

 

Анхаарах

/шар өнгө/

 

- Гадаад  илэрсэн шинэ төрлийн өвчин дотоодод орж ирэх,

-Дотоодод шинэ төрлийн өвчин илрэх,

-Бусад газар нутагт халдварт өвчин илрэх

- Байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсэд халдварт өвчин илрэх.

 

-Амьтан, жигүүртний

 төрлөөс хүнд халдвар

лах, гэхдээ хүмүүсийн хооронд үл халдварлах,

-Гадаад оронд  цөөн тооныхүмүүсийн хоор

онд халдвар  илрэх.

    

 

Холбогдох байгууллагуудыг зохион байгуулалтанд оруулах.

 

Бэлэн байдалд шилжих

/улбар шар/

 

-Гадаад илэрсэн шинэ төрлийн өвчин дотоодод тархах,

-Дотоодод шинэ төрлийн өвчин орон нутагт тархах,

-Бусад газар нутагт халдвар өвчин тархах,

-Гамшигт нэрвэгдсэн бүсийн халдварт өвчин бусад газар нутагт тархах.

 

-Дотоодод язгаарлагд

мал тооны хүмүүсийн хооронд халдвар

илрэх,

 

-Гадаад оронд ийтийн

 дунд тархах.

 

Гамшгийн эсрэг авах арга

хэмжээний төлөвлөгөөг тодотгон хэлэлцэх

 

Ноцтой

/улаан/

 

- Гадаад, дотоодод   шинэ төрлийн өвчин хурдацтай тархах

 

-Дотоодод ард иргэдийн дунд тархах

 

Арга хэмжээд шилжин орох

 

Суугаа орон “Шар” буюу “Анхаарах” түвшинд байгаа болно. Эрүүл мэндийн яамны сайдаар ахлуулсан Онцгой байдлын Хороо ажиллаж, Гамшгийн эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөг тодотгон, халдварт өвчний үед ажиллах эмнэлгийн байгуууллага болон иргэдэд өгөх заавар, зөвлөлгөөг боловсруулан оршин суугаа захиргааны байгууллагуудаар тараагаад байна.

Халдварт өвчний төв өдөр тутмын хяналт, шинжилгээ, эмчилгээг хариуцан ажиллаж, өвчний явцыг олон нийтэд мэдээлж байна. Хяналтыг чангатгаж, цаашид тархалтаас сэргийлэн:

·        - Өвчний анхны халдвар тээгчтэй хавьтсан иргэдийн хаягийг тодруулахаас эхлэн тэднийг хяналтанд авах,

·         - Бүх иргэний агаарын тээврийн нислэгээр гадаадаас ирж буй зорчигчдын халууныг хэмжих, сэжигтэй хүмүүсийг нарийвчлан шинжлэх, сэжиг гарсан тохиолдолд 7-14 хоногийн хорионд байлгах,

·         - Тусгаарлан эмчлэх нэгдсэн 6, орон нутаг, дүүргийн 200 гаруй эмнэлэгт хэвтэх ор, эмчлэх эмч нарыг бэлтгэх,

·         - “Tamilflu”, “Roguer” эм, маск, ариутгалын бодис, саван зэргийг нөөцлөх,

·        -  Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн үйлчилгээний газарт анхааруулга, зааварчилга тавих эдгээр болно.

 

Шалтгаангүй халуурах, ханиах, хоолой өвдөх, хамар битүүрэх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт үзүүлэх, бусад хүмүүстэй хавьтахгүй байх, гарын ариун цэврийг чанд сахих, олон нийтийн газраар явахаас зайлсхийхийг иргэдэд зөвлөж байна. Уг өвчний далд-нуугдмал үе 7 хоног үргэлжилдэг тул дээрх шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг хяналтанд авч 7 хоногийн дараа оншилгоог тодруулах ажлыг хийж байна. 

 

Мөн өвчин илэрсэн 21 оронд иргэд аль болох зорчихгүй байхыг ЭСЯ-наас анхааруулж байна. !

 

БНСУ-ын Засгийн газар гахайн томууны вакцин гаргахад технологтой учир вакцин үйлдвэрлэлт хэвийн явагдаж байна. БНСУ вакцин үйлдвэрлэгч дэлхийн 12 орны нэг юм.       

 

Анх суугаа орны эрүүл мэндийн байгууллага уг өвчнийг “гахайн ханиад” хэмээн тодорхойлж энэ нэрээр хэвлэл мэдээлэлд гарсан боловч шинэ төрлийн вирус илэрсэн тул “Шинэ төрлийн ханиад” (신종플루) гэж нийтэд зарлан, харин өвчнийг “A/H1N1”-ээр томьёолох болсон байна.   

 

Уг өвчинд хамгийн үр дүнтэй байгаа эм болох “Tamilflu”-ийг халдвар авснаас хойш 2 хоногийн дотор уухыг эмч нар зөвлөж байгаа бөгөөд эмийн сангуудад 25 мянган воны үнэтэй зарагдаж байна.  

    

Манай иргэд өвчний халдвар авсан болон шинж тэмдэг илэрсэн тухай мэдээлэл  одоогоор алга байна.