Бичлэгийн тоо 2,391
НЄТ –ийн дээрэм
Бид бvгдээрээ татвар тєлєгчид. Татвар тєлєхгvй гэж гvрийсэн ч тєлж л таарна. Гэдсэнд
<> |
байгаа тєрєєгvй хvvхэд ч татвар тєлдєг. Дєнгєж тєрєнгvvт нь л тvvнд зориулсан сvv, єлгий, тоглоомын татварыг дэлгvvр vнэн дотроо суулгасан байдаг. Хорвоогийн тvvхэнд татвар тєлєлгvй амьдарсан ганц хvн нь Робинзон Крузо юм гэнэлээ. Дэлгvvрээс авч буй бараа болгонд ашгийн, онцгой, нийгмийн даатгалын татвар сууж єгсєн байгаа. Vсээ засуулсан ч тэнд бий. Vvнийг уул нь бvгдээрээ мэдээд авчих юмсан.
Хадгаламж зээлийн хоршоонд алдсан иргэдийн алдангийг vнэндээ улс биш бид нар тєлєх гээд байгаа хэрэг шvv дээ. Хэрэв ийм жишиг тогтвол хэн ч автобусанд тvрийвчээ суйлуулчихаад нєгєє "улс" гэгдээд байгаа биднээс мєнгєє нэхэж болох нь.
Дайны дараа Европт НЄАТ гээд нэг татвар буй болжээ. Vvнийт хамгийн ухаантай татвар гэдэг. Учир нь бараа vйлчилгээ явсаар эцсийн худалдан авагчид хvрэхдээ ямар шат дамжлага дамжиж vнэ нь хэд болж байгааг хянах бололцоотой.
Ингэхээр ажлын байрнаас авахуулаад vнийг бvгдийг нь тооцоолж болно. Одоо дэлхийд НЄАТ-гvй улс vгvй биз. НЄАТ бол vнэндээ татвар биш, учир нь мєнгє тєвлєрч цуглараад эргээд эзэндээ тараагддаг учиртай. Иргэнээс авахуулаад бvх компани орлогынхоо тайланг vнэнээр єгч НЄАТ-єє буцааж авах эрхтэй. Ингэхээр бидний хэн нь ч НЄАТ тєлєгчид биш НЄАТ-ын тайлан гаргаж єгєгч байх ёстой. Харин гадаадын иргэд манайд тайлан гаргаж єгєх vvрэгтэй биш учир худалдаж авсан юмны НЄАТ-ийг гааль дээр эргvvлж тєлєх ёстой юм. Хээрийн галуу нисэн vл хvрэх гадаад орноос хvний хvv Та баахан бараа дараад гарахад чинь онгоцны буудал дээр зєндєє мєнгє танд єгдєг нь тал тохой татаж байгаа юм биш, НЄАТ-ийн хууль vйлчилж буй нь тэр.
Хууль нь ингэж сайн vйлчилдэг учраас vvнийг буцааж авахын тулд л бусад оронд татвар тєлєгч иргэн болон компаниуд орлогоо зєв тодорхойлох, оногдсон татвараа бушуухан тєлєх сонирхолтой байдаг. 1999 оноос Монгол Улс НЄАТ-тэй болов шvv. "Нэмэгдсэн єртєг" гэхээр ойлгогддоггvй, угаасаа ч буруу орчуулга юм. Энэ бол унац л даа. Та 10 тєгрєгєєр юм аваад 15 тєгрєгєєр зарчихвал 5 тєгрєгний унац гарч ирж байна. Vvнийг л хэлээд буй хэрэг. Та орлогынхоо тайланг гаргаж єгєх юм бол энэ 5 тєгрєгийг танд буцааж олгох учиртай юм. Харин та эргvулж нэхдэггvй учраас Сангийн яам тооцооноос гадуур бєєн мєнгєтэй болчихлоо гэсэн vг. Учир нь иргэд, компани мєнгєє нэхэж авдаггvй, улс гээч айхавтар юм тэрийг нь булаагаад шилэрдэг ёстой юм байх л гэж ойлгосон хэрэг.
2000-2004 онд жилд дундажаар 70 тэрбумаар цугласан тэр их мєнгє яасныг бvv мэд. Хайгаад тайланг нь олж чадсангvй. 2005 оноос юутай ч 47 тэрбумыг нь 4 мянга орчим сэргэлэн гарууд эргvvлээд авчиж дєнгєжээ. Улсын хилээр 2005 онд оруулж ирсэн 150 тэрбум тєгрєгийн импортын бараанд компаниуд 23,6 тэрбумын НЄАТ тєлсєн байх юм. Гэтэл тэд vvнээ эргvvлж нэхсэнгvй, Засаг маань ч єгье гэсэнгvй. НЄАТ буцааж авч болдогийг ойлгосон цєєн хэд нь vvнээ бас цааш нь тараасангvй. Ухаан нь байшин баригч тэрийгээ цааш НЄАТ-тай нь зарчихсан мєртєє єєрєє буцааж авсныгаа эцсийн худалдан авагчид тараасангvй. Та 50 сая тєгрєгєєр байр авсан бол орлогынхоо тайланг бєглєєд vvнээсээ 7,5 саяыг Сангийн яамнаас буцааж нэхэж авах эрхтэй.
Та жилд хоол, байрандаа 10 сая тєгрєг зарсан бол тайлангаа гаргаад 1,5 сая тєгрєг буцаагаад авчихана байна шvv дээ. Чухам ингэснээр улс та бидний ямар орлоготойг мэдээд авна, энэ нь улс орноороо зохицуулалт хийх бололцоог бvрдvvлнэ. 70 тэрбум тєгрєгнєєсєє чухал юм нь чухамдаа энэ механизм билээ. Тєрийн зохицуулалт гэж энэ менежментийг хэлэх болохоос автобусны vнийг нэмэхгvй байхыг хэлдэг юм биш. Ингэхээр НЄАТ бол орлогын тайлангаа гаргаж єгєєд эргvvлээд ав гэсэн нэг ёсны барьцаа юм. Та vvнээ мэдэхгvй болохоор харин цаад хэд чинь хашаатай євс рvv орсон vхэр л гэсэн vг. Ингэхээр НЄАТ буцааж авна, эргvvлж тєлнє гэдэг нь авилга хєгжvvлэх сайхан программ болчиж байгаа биз. Монголын бараг бvх компани, хувь иргэд орлогын хоёр янз тайлан гаргадаг.
Хvн юм болохоор олсон долсноо тєрийн нэрээр дарамтлагчид єгєхгvй гэдэг нь ч нэг талаас зєв. Асуудал шударга, шударга бусдаа ч биш, ерєєс хvний натурт байгаа хэрэг. Нэг тайлан гаргаад татвараа шударгаар єгєх vндсэн механизм нь НЄАТ. Vvнийг хэрэгжvvлээд эхэлбэл хvмvvс нэг тайлан гаргана. Гэвч мєнєєх бvхнийг чадагч "улс"-д vнэндээ тайлан огт хэрэггvй. Тэд тєрийн менежмент хийх гэж байгаа биш, дэл сул юм цохих гэж гарч ирцгээсэн юм. Тэр олон дэл сулын нэг нь НЄАТ, ерєєсєє улс даяараа хууль нь хэрэгждэггvй, замбараагvй, далд эдийн засагтай байвал дэл сул юм тєдий их байна. Бид нийгмээ цэвэршvvлэх тухай их ярих юм. Та орлогоо vнэнээр нь гаргаж єгєєд татвараа тєлчих.
Тэгэхээр хуулийн дагуу НЄАТ-єє буцааж авах эрхтэй болно. Энэ нь нийгмийг бузарлаад байгаа цаадуулынхаа дэл сул юм хусах бололцоог хаана, харин та аягvй бол татвартайгаа тэнцvv мєнгє эргvvлээд авчихна. Ямар ч татварын байцаагчийг найрч хvнийхээ хувьд жижигрэн хог шаар болох шаардлагагvй. Vvнд заавал иргэний ухамсар шаардагдахгvй. Нууцыг хэлэхэд европчууд ухамсартайдаа татвар тєлєєд байгаа юм биш, бидэнтэй адил НЄАТ-ийн хуультай, харин тэр нь ажилладагт л учир байгаа байхгvй юу даа. НЄАТ-єє буцааж авахын тулд хахууль, авлигад єгсєн мєнгєє хvртэл тайландаа тусгадаг гэж байгаа. Нийгэм бузарлагсдыг ингэж л єлсєєж алж болно. Гучин таван мянган аж ахуйн нэгжvvдээ, НЄАТ-аа эргvvлж авцгаая, дээрэмчдээс мєнгєє салгаж авцгаая, луйварчдыг єлсгєєж vхvvлцгээе, урагшаа!
Баабар
<Хадгаламж зээлийн хоршоонд алдсан иргэдийн алдангийг vнэндээ улс биш бид нар тєлєх гээд байгаа хэрэг шvv дээ. Хэрэв ийм жишиг тогтвол хэн ч автобусанд тvрийвчээ суйлуулчихаад нєгєє "улс" гэгдээд байгаа биднээс мєнгєє нэхэж болох нь.