Бичлэгийн тоо 2,391
Хог түүж, хулгай хийн  хорвоогийн нэг өдрийг өнгөрөөдөг  Ням-Очир  өөрийнх нь  гэр орон болсон траншейндаа үд болтол унтаад хармаа ухаж, мөнгө олох ажлаа хийхээр эргэн тойрноо хулгайн нүдээр харсаар гадагшаа гарчээ. Түүнийг гудмаар алхахад нь зөрсөн хүмүүс сэжиглэн харж, зарим нь илт айсан мэт холуур тойрон зөрнө. Харин тэр үүнийг огт тоосон шинжгүй зөрж өнгөрөх хүмүүсийн цүнх халаасан дээр нүд нь унасаар нэг мэдэхэд зах дээр ирсэн байлаа. Жинхэнэ үндсэн ажил дээрээ ирсэн Ням- Очир өөрийнхөө баруун, зүүн гар хэмээгддэг Дөөдөө, Гааний гэх хоёр хулгайн хамтрагчтайгаа нийлэн ээлжит андаа гарчээ. Цүнх саваа урдаа барьсан хүмүүс тэднээс дөлсхийн зөрсөн хойноо гартаа барьснаа бүрэн бүтэн эсэхийг шалгаж байгааг нь тэд мэдсэн ч өөрсдөд нь огт хамаагүй мэт явсаар цүнхээ хайнгадуухан  барьсан нэгэн хүнийг хараандаа буулган дагаж эхлэв. Удахгүй санасандаа хүрч тэр хүний түрийвчийг нь чимээгүйхэн суйлаад мөнгийг нь үзвэл их биш ч тэдэнд өнөөдөртөө хүрэлцэхүйц  мөнгө байсан байна. Өнөөдрийн ажлаа амжилттай бүтээсэн тэд найз охид болох Оогий, Нина хоёрыг  траншейндаа урьж хоёр шил архи худалдан аваад  тэрүүхэндээ хөөрхөн тансаглах ажиллагаагаа эхэлжээ. Уусандаа халамцсан Ням-Очир  Дөөдөө, Гааний хоёртоо атамандаж  “би та хоёрыг тэжээж байгаа шүү, та нар шиг юмнууд намайг байхгүй бол толгой хоргодох байр сав ч үгүй гэдсээ тэжээж ч чадахгүй амаараа шороо үмхэх байсан шүү дээ. Над баярлаж яв” хэмээн агсам тавьж, тэр хоёроо балбаж  траншейн дотроо  хэрүүл үүсгэжээ. Гэтэл траншейнд уригдсан хоёр охины нэг Нина Ням-Очирт талтайгаа харуулах гэж түүнийг тайвшруулахаар энгэрт нь  наалдан  нялуурч эхлэв. Дэргэдээ хүн байгааг ч юман чинээ бодохгүй Ням-Очир Нинагийн гадуур хувцсыг тайлж эхлэх үест Оогийгийн уур бухимдал гал дээр тос хийхийн адил асаад ирэв.
Анх хоёр жилийн өмнө хойд аавдаа хөөгдөн гудманд гарч, толгой хоргодох газаргүй зүдэрч явахад нь Ням-Очир таарч  багтаа элсүүлсэн билээ. Тэр цагаас эхлэн Ням-Очир түүнийг халамжилж  дотно хандах болжээ. Харин энэ өдөр зангаа хувирган  Нинатай  аальгүйтэж эхлэх нь тэр. Энэ бүхнийг харж тэвчээгүй Оогий ухасхийн босч Нинаг  үсдэн авав. Хоёр охин хашхиралдан үсдэлцэж траншейн дотор дээр доороо орон ноцолдож эхлэлээ. Зугаа цэнгэлд нь саад болон гэнэт дундуур орж ирэн үймээн үүсгэсэн Оогийд  Ням-Очир уурсаж түүнийг  барьж аван яах ийхийн зуургүй   хэвлий тус газар нь хутга дүрж орхив. Улангассандаа “муу пизда” хэмээн хашхираад дахин нэг удаа хутгаа гэдсэнд нь гүн гэгч дүрээд авлаа. Цусандаа хутгалдсан Оогий нүд нь хялайн газар өнхрөн унахад хамт байсан  бусад нь тэрхэн зуурт юу болж байгаад итгэж ядан нүд нь орой дээрээ гарчээ. Харин Ням-Очир юу ч болоогүй мэт гарынхаа цусыг арчих зуураа газар нулиман сөөнгө хоолойгоор  “хүнд хэлэх юм бол та нарыг ч бас ална шүү” хэмээн шүдэн завсраа сийгүүлэн бөвтнөв. Тэгээд цустай хутгаа нөгөө дөрвийнхөө гарт бариулан “одоо та нар надтай хамт алуурчин боллоо” хэмээн хашхичив.  Нүд нь хилэнтэйеэ гялалзан агсрах Ням-Очироос сүрдсэн  Нина, Дөөдөө, Гааний гурав  аль хэдийнээ амьгүй болсон Оогийгийн цогцсыг ширтэн зогсоно. Гэнэт нам гүмийг эвдэж, “одоо үүнийг яах вэ” гэх  Дөөдөөгийн дуу гарав.  Нэгэнт  хамсаатан болсон тэд  хийсэн хэргээ яаж ул мөргүй баллах вэ хэмээн бодож эхэлсэн байна. Гэтэл Дөөдөө “үүнийг энэ дотор нь юу ч үгүй шатаачихъя” гэсэн санаа дэвшүүлсэн нь Ням-Очирт хамгийн зөв санаа мэт сонсогдож, охины цогцсыг шатаахаар болжээ. Ингээд тэд цусандаа хутгалдан хэвтэх цогцсон дээр хогийн цаас, гялгар уут гэх мэт шатамхай зүйлсийг цуглуулан овоолж, гал тавив.  Охины гадуур хувцас тэр дороо л шажигнан шатаж, юу ч үгүй өмрөн унаж мах нь шарагдаж эхлэх үест хүн байхын аргагүй үнэр траншейгаар нэг тархав. Хамар цоргисон эхүүн үнэр, нүд хорсгосон утаанаас зугтан тэд дээш гарцгаалаа. Энэ бүхнийг дэргэдээс нь харсан хэний ч нүд дальдарч, сэтгэл өмөрмөөр ажээ. Хоолой хорсгосон гашуун утаанд хахаж цацан траншейний аман дээр уралдан гарцгаасан тэд цэвэр агаараар амьсгалан амсхийв. Дээш олгойдон гарах битүү хар утааг харж зогссон Ням-Очир ямар ч байсан мөрөө баллачихлаа гэж бодох зуур “за, одоо эндээс зайлцгаая, бүгдээрээ явж мөнгө олъё” хэмээн мэргэн санаа дэвшүүлэв.  Тэд ч санаагаа тэр дор нь хэрэгжүүлж  хулгайлж олсон мөнгөөрөө архи, жаал идэх юм аваад буудалд хоноглон тансаглажээ. Харин нөгөөх траншейнаас өдөр шөнийн турш багшран гарах утааг харсан тэр хавийн оршин суугчид цагдаагийн газарт мэдэгджээ. Цагдаагийнхан хэргийн газарт үзлэг хийхэд танигдахын аргагүй шатсан цогцос байсан ба гарын зарим хуруу, гутлынх нь ул, толгойнх нь тал хэсэг дутуу шатан үлдсэн байж. Удалгүй цогцсыг хэн болохыг тогтоосон бөгөөд хамт амьдарч байсан хүүхдүүдийг нь эрэн сурвалжилж эхлэв. Траншейгаар хоноглон тэнүүчлэгч Ням-Очир нар баригдсан даруйдаа эхний мэдүүлгээрээ охиныг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Энэ хэрэгт хавтаст хэрэг үүсгэн шалгаж байх явцад талийгаач Оогийгийн ар гэрийнхэн гэж нэг ч хүн гарч ирээгүй байна.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1895584/729/trackback

eegi 2008

2009.12.03 16:03:24
*.85.26.232

IIM  L ORCHID  BIDNII   IREEDUI  UCUJ  UNDIISUUR  L.........
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1131 Зөвхөн та-ганцхан би... [1] 1932 2009-07-08 1579
1130 Битгий надаас өчнөөн юм шаардаад бай л даа, би чамд энэнээс илүү яаж хандахийн [3] 1932 2009-07-08 1453
1129 Амьд үлдсэндээ баярладаг ч дөрвөн мөч өө тайруулан хүний гарт орсондоо гутардаг lollipop976 2009-07-08 1777
1128 PR??! [2] Munkh-munkh 2009-07-08 1818
1127 Хайяаа шайн найжаа.... Могол улсын Дорнод аймаг mgldevochka 2009-07-07 1905
1126 Харьд хямдарсан залуу нас" [1] mgldevochka 2009-07-07 1393
1125 dargiihaa itgeliig olson humuus sanaa aw!!!!!!!!!!!!!!!!!!!! zurgaa 2009-07-07 2069
1124 friend mgldevochka 2009-07-07 2041
1123 АЛТ-тай Монгол, АЗИ-ийн Монгол [1] mgldevochka 2009-07-07 1560
1122 Ш.Гүрбазар: Зутруухан явахад минь намайг гуйх хүн байгаагүй. Одоо бол ондоо lollipop976 2009-07-06 1706
1121 munkh-munkhd [5] lollipop976 2009-07-06 1529
1120 Horgogch Mandal_MM 2009-07-06 1290
1119 Munkh-munkhd [2] Sarah3 2009-07-06 1541
1118 Топ модель Д.Пүрэвсүрэнгийн эротик зураг өндөр үнээр зарагджээ lollipop976 2009-07-06 3604
1117 МАРТСАН БОЛ МӨНГӨӨ ОДООНООС АВААРАЙ МОНГОЛЧУУД АА. [1] Munkh-munkh 2009-07-06 1807
1116 ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ САНАА ЗОВ Munkh-munkh 2009-07-05 1602
1115 ИРГЭДИЙН АНХААРАЛД [2] Munkh-munkh 2009-07-05 1782
1114 NOAT--iin alban tatwar gej yu we? zurgaa 2009-07-05 5516
1113 bukan zurgaa 2009-07-04 1454
1112 ТӨРИЙН СҮЛД ТУГ mgldevochka 2009-07-04 7944
1111 Тусгаар тогтнол чамайг ... mgldevochka 2009-07-04 1345
1110 Халхын голын тулалдааны түүхэн бодит үнэнийг хэлэлцэнэ 1932 2009-07-04 1528
1109 УЛСЫН ИХ БАЯР- НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ ИРГЭДДЭЭ ИЛГЭЭЖ БУЙ МЭНДЧИЛГЭЭ [1] Munkh-munkh 2009-07-04 1723
» ТРАНШЕЙНЫ ХҮҮХДҮҮД НЭГИЙГЭЭ ХӨНӨӨГӨӨД УЛ МӨРӨӨ БАЛЛАХЫН ТУЛД ШАТААЖЭЭ [1] lollipop976 2009-07-04 1629
1107 Та хэр тэвчээртэй хүн бэ? lollipop976 2009-07-04 1484
1106 Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~ :::БӨХ::: 2009-07-04 1452
1105 МОНГОЛДОО ҮНЭЛЭГДДЭГГҮЙ МОНГОЛ XҮН [1] DANTES 2009-07-03 1733
1104 НААДАМ [3] Munkh-munkh 2009-07-03 2679
1103 Солонгос киноны онцлогууд [5] mgldevochka 2009-07-03 2024
1102 Монгол хүний үнэлэмж ба бүтээмж [2] Munkh-munkh 2009-07-03 3945
1101 Охидыг хөнгөлж амьдаар тамлагчид [4] mgldevochka 2009-07-03 2370
1100 Донтолт-тархаж буй тахал mgldevochka 2009-07-03 1660
1099 Дэнж хотойлгосон монгол наадам айсуй mgldevochka 2009-07-03 1408
1098 БАЯРЛАЛАА [3] Munkh-munkh 2009-07-02 1280
1097 Мэрайя Кери олныг гайхшруулжээ [5] mgldevochka 2009-07-02 1385
1096 Майкл Жексоныг маргааш оршуулна mgldevochka 2009-07-02 1102
1095 Солонгос дахь Монгол Бэрvvдийн Байдал [1] mgldevochka 2009-07-02 1680
1094 ЭМГЭГ АНАТОМИЧДАД АЙДАС ТЄРVVЛЖЭЭ [1] mgldevochka 2009-07-02 1599
1093 Ж.Нарантунгалаг, Ц.Амарбаясгаланг халз тулаанд дуудав lollipop976 2009-07-02 1272
1092 tsusnii bulgeer hunii zan aashiig todorhoiloh [2] sarnai1 2009-07-01 2992
1091 БОЛОМЖ [1] Munkh-munkh 2009-07-01 1419
1090 АПУ-гийн сүүг ууж хордсоор байх уу? [4] Levi`s 2009-07-01 2092
1089 УУЧЛААРАЙ [4] Munkh-munkh 2009-07-01 1992
1088 "Номин"-гийнхон Монгол охидоор Япончуудад бэлэг барьдаг уу? Levi`s 2009-07-01 1568
1087 Хувцас бурхан бие чөтгөр mgldevochka 2009-07-01 2506
배너신청
자생병원

배너신청