jasen
Бичлэгийн тоо 4,493

Тэр бөх хэний хэн бэ?

Уншсан 2709 vote 0 2009.07.12 00:37:24


Их Монгол Улс байгуу лагдсаны 803, Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадам эхэллээ. Vндэсний их баяр наадамд хvчит 512 бөх зодоглох бөгөөд "ямар бөхчvvд улсын цол авч, хэн хэн vзvvр, тvрvv булаалдах бол" гэсэн сонирхолтой таавар бөх сонирхогчдын дунд ид өрнөж байна. Эрдэм чадал, аз хийморь нь гийж, нутаг ус нь тvшсэн азтай аавын хvv л газар газрын шилдэг хөвгvvдээс цойлох буй за. Харин "Тэр бөхийн нэр хэн бэ".

Наадмын тvрvv бөхөөр далай аварга Г.Өсөхбаяр, улсын заан Б.Ганбат, улсын гарьд И.Доржсамбуу нарын бөхчvvд тодорно гэх яриа гарчээ. Мән улсын харцага Ө.Даваабаатар, цэргийн хурц арслан А.Бямбажав, Архангай аймгийн хурц арслан н.Санжаадамба зэрэг бөхчvvдэд их боломж бий гэлцэх юм. До.Ганболд, Д.Рагчаа, Ганхуяг, Ганбаатар нарын нэр ч багтсан байна. Бөх сонирхогчдын ярианаас цэргийн хурц арслан А.Бямбажав, аймгийн хурц арслан Ц.Содномдорж, аймгийн арслан Ш.Жаргалсайхан нарыг энэ жил улсын цол хvртэх нь лавтай гэж байх юм. Эдгээр шижигнэсэн залуусын амжилтыг начнаар зогсохгvй байх гэсэн яриа ч буй. Мөн ардын хувьсгалын 88 жилийн ойгоор шинэ арслан цолтон төрөх магадлал байгаа нь харцага Ө.Даваабаатар.

Vзэгчид Д.Сумъяабазар аваргыг тvрvv бөхийн тааварт оруулаагvйгээс vзэхэд аваргын хуучин бэртэл нь сэдэрч наадмын торгон ногоон дэвжээнээ зогдоглохгvй гэсэн нь vнэн бололтой. Бөх сонирхогчид тvрvv бөхийн нэрийг хэлэхэд бэрх болсон нь олон бөхийн нэр гарснаас харагдана. Энэ нь бөхийн хорхойтнууд буруу харсандаа биш монгол vндэсний бөх тааж тааварлахын аргагvй өрсөлдөөнтэй болж буйд оршино.

Ардын хувьсгал ялснаас хойш монголчууд 87 жил наадсан байна. Энэ хугацаанд Төв аймаг 14, Архангай 13, Хэнтий 12, Хөвсгөл, Увс тус бvр 11, Булган ес, Өвөрхангай найм, Завхан, Дорнод, Говь-Алтай тус бvр хоёр, Сэлэнгэ, Ховд, Өмнөговь аймгийн бөхчvvд тус бvр нэг удаа баяр наадмын тvрvv авчээ. Тиймээс тэр нутгийн бөхчvvд хvчтэй гэх тэмдэг байхгvй. Бөхийн олон дэвжээ, сургууль, клуб байгуулагдсан хийгээд заалны барилдаан олширсноор цолгvй залуу бөхчvvд улсын аварга, арслан, гарьд, заан, начин цолтой бөхчvvлтэй эн тэнцvvхэн барилдах болсон нь vнэхээр vндэсний бөхийг vзvvштэй болгосон. Монголын vндэсний бөхийн холбооноос шинэлэг ажлууд зохион байгуулж Бөхийн өргөөтэй болж, цол дотор нь гаргасан амжилтаар нь эрэмбэлж, дөрөв, зургаагийн давааг оноолтоор барилдуулдаг болсон. Энэ бvхэн найрааны эсрэг хийсэн арга хэмжээ хэдий ч оноолтоор барилдах явцад унахааргvй бөх нь давахааргvй бөхдөө ойчих нь ч бий. Vvнийг манай бөхчvvд ойлгож, vнэнч шударгаар хvчийг vзән барилдаж vзэгч тvмнээ баярлуулан сайхан наадна гэдэгт итгэлтэй байна.

Өнгөрөгч ням гарагт болсон vндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдаан бөхийн тааварт дөхөм болох нь дамжиггvй. Жил жилийн наадмын сорилгод тvрvvлж, vзvvрлэсэн бөхчvvд тэр жилийнхээ наадамд сайн барилддаг уламжлалтай. Өмнөх жилийн барилдаанд тvрvvлж, vзvvрлэсэн улсын арслан До.Ганхуяг, Ө.Даваабаатар нар цолоо ахиулж байсан билээ. Харин энэ удаагийн сорилго барилдаанд улсын гарьд Н.Ганбаатар, харцага Ө.Даваабаатар нар нэгийн даваанд учраа бөхөө баралгvй залуу бөхөд өвдөг шороодов. Сорилгоос харахад улсын цол авах залуу бөх энэ жил олон төрөх бололтой. Барилдааны зургаагийн даваанд улсын заан Д.Рагчаа, Б.Соронзонболд нар таарснаас заан Д.Рагчаа учраагаа хаясан бол улсын гарьд И.Доржсамбууг давсан начин М.Өсөхбаяр vзvvр, тvрvv булаалдах эрхтэй болсон. Ингээд улсын заан Д.Рагчаа наадмын сорилго барилдаанд тvрvvлж бөх сонирхогчдын тааварт багтсан хэвээрээ vлдсэн.

Хэн тvрvvлж, хэн vзvvрлэх бол гэхээс гадна ямар бөхчvvд шөвгийн дөрөв, найм, 16-д vлдэн цолоо ахиулах бол гэсэн хөөрөө бөх сонирхогчдын дунд байдаг. Энэ жилийн наадамд улсын начин цол хvртэх өндөр магадлалтай бөхчvvдийг аймаг, цэргийн цолтой бөхчvvдийн эрэмбийг чансаагаараа тэргvvлэгч цэргийн хурц арслан А.Бямбажав манлайлж байна. Тэрбээр улсын баяр наадамд гурван удаа дөрөв давж, бvх цэргийн баяр наадамд хоёр удаа тvрvvлсэн юм. Мөн заалны барилдаанд тогтмол барилдаж, уран барилдаанаараа бөх сонирхогчдын анхаарлыг татах болсон Булган аймгийн арслан А.Отгонбаатар орж байна. Өнгөрсөн жил анх удаа улсын баяр наадамд зодоглож Д.Мөнх-Эрдэнэ арслангаар дөрөв давж байсан энэ залуугийн амжилт начнаар зогсохгvй болов уу.

Сонгинохайрхан уулын хишиг барилдаанд тvрvvлсэн Хөвсгөл аймгийн хурц арслан Ц.Содномдорж, аймгийн начин цолтой байх vеэс л улсын начны цол хvртэх бөхчvvдийн тааварт бичигдэх болсон улсын цолтой бөхчvvдэд ихэд халгаатай бөх гэгдэх цэргийн арслан Ч.Санжаадамба энэ тааварт зvй ёсоор орно. Бөх сонирхогчид өнгөрсөн жилийн сар шинийн барилдааны шөвгийн дөрөвт vлдэж байсан Завхан аймгийн арслан Ш.Жаргалсайханыг улсын цол авах залуу бөхчvvдийн тоонд оруулж буй. Тэрбээр 2006 оны улсын баяр наадамд тавын даваанд улсын начин Г.Эрхэмбаярт өвдөг шороодож байсан юм. "Молиго бvргэд" хэмээх П.Бат-Очир арслангийн зээ хvv Дундговь аймгийн арслан А.Алтанхуяг өнгөрсөн жилийн наадмын тавын да¬ваанд өвдөг шороодож байсан. Энэ жил тvvнийг алдаагаа давтахгvй гэдэгт олон хvн итгэж байгаа.

Монгол vндэсний бөхийн барилдаан нь барьцтай, барьцгvй, цэрвvv, хав золгож барилдах гээд бусад барилдааны сонгомол арга мэхvvдийг өөртөө шингээсэн байдаг. Барилдаан эхлэхээс өмнө бөхчvvд хvчтэй амьтдыг дуурайн гараа, дэвээ, шаваа хийх болон алдар цолоо уянгалуулан дуудуулж, дахин давтагдахгvй уран, хурц, дайчин шаламгай барилдааныг хийж, vзэгч тvмнээ уухайн дуунд баясгаж, нааддаг онцлогтой. Харамсалтай нь, сvvлийн vед vндэсний бөхийг элдэв луйвар, бууж өгөлт, найраа гэх ёс бусын vзэгдэлд автсан гэх болсон. Нас нь ахиж, амжилт гаргахаа байсан цолтой бөхчvvд найраа хийж, мөнгөөр начин төрvvлдэг гэлцдэг. "Намайг ид барилдаж байхад улсын цолонд хvрдэг даваануудад янз бvрийн гуйлт ирж, зовоодог байлаа. Намайг битгий амлаач, тэр бөхийг амлалгvй өнгөрөөгөөч, авсан ам угтуул бөхөө сольчих л доо..." гэдэг байсан хэмээн аварга А.Сvхбат нэгэнтээ хэлсэн байсэн. Vнэхээр улсад гурав тvрvvлсэн аваргууд гурван сая төгрөгийн шагнал авсан байхад найраа хийж, начин төрvvлсэн нь 40-50 сая төгрөг өвөртөлчихөөд яваад өгдөг нь учир дутагдалтай юм. Гэсэн ч монгол vндэснийхээ бөхийн жудгийг хадгалах гэж хичээдэг бөхчvvд олон биз ээ. Харин цөөн найраа хийдэг бөхчvvдээс болж монгол бөхийн нэр хvнд унаж байгаа нь харамсалтай. Энэ жилийн наадам найраагvй сайхан болж, бөх сонирхогчдын таавар биелэх болтугай

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1923823/7ca/trackback

Sarah3

2009.07.12 13:49:19
*.111.176.148

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102348
1163 Duuriin gaihamshig [3] daruuhan01 2009-07-13 2267
1162 Дааганы уралдаан Э.Тамирын хүрэн даага түрүүллээ [2] mgldevochka 2009-07-13 1804
1161 Шинэ даян аварга төрлөө [1] mgldevochka 2009-07-13 1684
1160 Rinanna Unbrella★ Cnonsaa 2009-07-13 1367
1159 Metal Slug w0w0w 2009-07-12 1342
1158 game1 [2] w0w0w 2009-07-12 1501
1157 MONGOL TV VZEEREI [2] test 2009-07-12 2972
1156 Street Fighter [3] w0w0w 2009-07-12 1959
1155 Game [2] w0w0w 2009-07-12 1412
1154 Аврага том хүний араг яс олдсон байна [1] MUZZ 2009-07-12 2172
1153 2 настай хүүхдийг цонхоор шидэх шахав [2] MUZZ 2009-07-12 1778
1152 boh [1] bazupu 2009-07-12 1456
1151 ```````````BROCK LESNAR````````FUC file soracsan 2009-07-12 1729
1150 Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууддаа илгээсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын мэндчилгээ [2] mgldevochka 2009-07-12 2040
» Тэр бөх хэний хэн бэ? [1] mgldevochka 2009-07-12 2709
1148 Даян аварга А.Сүхбат бөхийн барилдааны найрааг эсэргүүцсэн самбар барьжээ [2] mgldevochka 2009-07-12 2509
1147 Х.Лхагвасүрэн наадмаар "хүй долоон худаг"-ийг ая дуугаараа мялаана [1] mgldevochka 2009-07-12 3400
1146 Чиний Эзгүйд-Монголын уран сайхны кино [2] .Sarnai. 2009-07-11 3119
1145 АВАРГА АА, намайг амлаач... [1] Boog_3399 2009-07-11 2127
1144 Х.Цагаанбаатар дэлхийн чансааг тэргүүлэгч [1] lollipop976 2009-07-10 1342
1143 П.Лхамдэгд “Универсиад-2009” наадмаас мөнгөн медаль хүртлээ lollipop976 2009-07-10 1318
1142 С.Ням-Очир “Универсиад” их наадмын хүрэл медалийн эзэн боллоо lollipop976 2009-07-10 1624
1141 saihan naadaarai [2] maralmaa&MARALMAA 2009-07-10 1602
1140 Энэ үнэн бол архинаас гарлаа хахаха [5] erhet 2009-07-09 4141
1139 Тоглоом [1] erhet 2009-07-09 1297
1138 Энэ цагийн аваргууд [2] daruuhan01 2009-07-09 4350
1137 ~~~МОНГОЛ~~~ (Чингис Хаан)... монгол хэлээр [5] MOTORO 2009-07-09 2625
1136 П.Лхамдэгд мөнгөн медалийн болзол хангалаа [1] :::БӨХ::: 2009-07-09 1283
1135 Алтайн Магтаал [1] erhet 2009-07-08 3901
1134 gEMI [4] w0w0w 2009-07-07 1414
1133 taabar [2] maralmaa&MARALMAA 2009-07-07 1662
1132 Их эзэн хийгээд Чингисийн угсааны 36 хаад [1] mgldevochka 2009-07-07 1981
1131 ***Үргэлж залуугаараа байж, эрүүл энх урт наслах,,,,, [1] chi bi 2009-07-07 1417
1130 Ерөөлтэй зүйлэг цэцэн үгс [4] mgldevochka 2009-07-07 2154
1129 Егөөтэй ертөнцийн гуравууд [4] mgldevochka 2009-07-07 2028
1128 Залхаг инээд [5] mgldevochka 2009-07-07 2096
1127 Хөгжилтэй АХА [3] mgldevochka 2009-07-07 2581
1126 laitaimooo [2] lollipop976 2009-07-06 1393
1125 Зээбадын домог [2] mgldevochka 2009-07-06 2119
1124 Хурд хамтлаг ~~~Концерт [1] MOTORO 2009-07-06 2557
1123 Hvvhdvvd hQQrhQn shvv (Baby Break Dance) [4] MOTORO 2009-07-06 2588
1122 MC Tuluu ~~~ klip dajgvi bolson bn lee [2] MOTORO 2009-07-06 2022
1121 [4] MUZZ 2009-07-05 679
1120 БоБо-н ~ Би тоглоом биш ~ klip [1] MOTORO 2009-07-05 1972
1119 """""СЭТГЭГДЭЛ БИЧЭХ ТАЛБАР""""" soracsan 2009-07-05 3134
배너신청
자생병원

배너신청