
Бичлэгийн тоо 4,494

Японууд энэ чансаанд хамгийн олон бичигджээ. 15 эмэгтэй, 8 эрэгтэй бичигдсэн хэдий ч ганцхан 63 кг-д л чансааг тэргүүлж буй юм. Европоос нийт 15, Германаас 12, ОХУ-аас 12 тамирчин бичигдэж тэргүүлж буй бол латин Америкаас Бразил 8 тамирчнаа эхний арван байрт бичүүлж чаджээ.
Эрэгтэй жүдочдоос ОХУ, Австри, Монгол, Бельги, Беларус улсын тамирчин нь чансааг тэргүүлж буй юм. Харин 25 улс эхний аравт тамирчнаа бичүүлж байна. Манай улсаас харамсалтай нь Х.Цагаанбаатар гавьяатаас өөр эхний аравт бичигдэж буй бөх алга.
Эмэгтэй жүдогийн хувьд Франц, Оросууд нийт 4 жинд чансааг тэргүүлж байна. Нийт 23 улс эхний аравт тамирчнаа бичүүлжээ. Манайхаас М.Бундмаа 20-р байранд бичигдсэнээрээ оргил амжилтаа үзүүлж байна.