Бичлэгийн тоо 4,494
Энэ хорвоогийн хамгийн бvдvvлэг, сэртхийлгэм vгнvvдийг сайтын сэтгэгдэл хэсгээс харж
болох юм. Улс тєр, бизнес мєн бусад салбарынхан дунд маш олон сэтгэл зvйн євчтэй хvмvvс байдгаас интернэт гэж мэддэг хэсэг нь сэтгэл зvйн євчнєє вебсайтаар дамжуулан гайхуулдаг болсон бололтой. Хэлэх гэхээр буруудчих гээд, хэлэхгvй болохоор бачуураад байгаа тэр сэтгэлийн хорслыг вебсайтын сэтгэгдэл бичих талбар дээр тайлдаг гэнэ. Сэтгэгдэл бичигчдийг ерєнхийд нь ангилах гэж оролдоё:
Энгийн сэтгэгдэл бичигсэд
Эдгээр хvмvvс нь уншсан мэдээнд тєрсєн сэтгэгдэлээ эрvvл хvний ухаанаар, энгийн vг хэллэгээр илэрхийлж санал бодлоо хуваалцдаг. Энгийн сэтгэгдэл бичигч нь нэг сэтгэгдэлээ олон давтаж бичдэггvй бєгєєд нэг мэдээнд нэг л сэтгэгдэл бичиж vлдээдэг байна.
Спаммерууд
Спаммерууд єєрсдийн бараа бvтээгдэхvvнээ сурталчилж ямар ч хамаагvй мэдээнд олон тооны сэтгэгдэл vлдээнэ.
Сэтгэл зvйн євчтєн
Сэтгэл зvйн євчтэй тэдгээр хvмvvс нийтлэл захиалж бичvvлэх бєгєєд бичvvлсэн нийтлэлдээ зориулж сэтгэгдэл бичигч хєлслєн авах, эсвэл єєрєє сэтгэгдэл бичиж эхэлдэг байна. Жишээ нь "Дорж засаг дарга боллоо" гэсэн нийтлэл бичvvлээд сэтгэгдэл хэсэгт Доржоог магтан дуулсан, сайшаасан, дэмжсэн сэтгэгдэлvvдийг олон янзаар оруулна. Харин эсрэгээрээ "дайсны талын мэдээ" гарсан бол газар доогуур ортол нь муулж, харааж гарна даа. Ор хєнжлийн асуудлаас нь эхлээд vндэс угсаа, алдаа оноогоор дайрч давшилж, vнэн худал бvх л хар vгнvvдийг сэтгэгдэл хэсэгт бичнэ. Мєнгєтэй хэсэг нь бусдыг хєлсєлж бvх мэдээллийг мануулдаг. Мэдээлэл манагч шинээр орсон мэдээнд єнєє айхтар ухуулгаа оруулна гэж байгаа. Нэг хэсэг нь бvр "Ленин багшийн заасан замаар урагшаа" гэдэг шиг уриа ухуулгаa сэтгэгдэл талбараар тvгээж єдрийн 5000 тєгрєгєєр цалинждаг гэж байгаа. Сэтгэл зvйн євчтэй хvний єгсєн 5000 тєгрєгєєр єдєржин сэтгэгдэл бичдэг хvн єєрєє бас л сэтгэл зvйн євчинтэй л байж таарах нь. Ямар ч vзэл бодолгvй, єєрийгєє болон бусдыг хvндлэх сэтгэлгvй тийм л нийгмийн шавхруунууд єдрийн 5000 тєгрєгєєр бусадруу бузар vгээр дайрч суудаг биз ээ. 5000 тєгрєгний хєлсєєр хэнлvv ч хамаагvй vгээр дайрч байгаа юм чинь 5 сая тєгрєгєєр найз нєхєд, ахан дvvсээ солих хvн байх нь арга ч vгvй юм даа. Судалгаанаас харахад улс тєрчид болон улс тєрчдийн гар хєл сэтгэл зvйн євчинд ихээр нэрвэгдсэн байна. Компютерийн цаанаас бичиж байгаа учир хэн ч мэдэхгvй гэсэн 100% баталгаандаа найдаж эрvvл хvний амнаас гарахааргvй гаж vгсvvдийг бичдэг ч хаанаас, ямар хvн хэдэн сарын хэдэнд хэдэн сэтгэгдэл бичсэн гэдгийг тогтооход нэг их хэцvv зvйл байхгvй. Дэлхийд зартай хакерууд гэрээсээ баригдаад байгааг ойлгох хэрэгтэй. Сэтгэл зvйн євчтэй хvнээс 5000 тєгрєг авч сэтгэгдэл бичдэг залуус аа, хоёрын хооронд гурвын дундах юмнаас болж баригдаж онигоо болоод юу гэх вэ? Эсвэл бvр эрvvл мэнд, амь насаараа ч хохирох юм бил vv? Vнэндээ улс тєрийн бузар хэрvvлээс болж нээсэн нармайны алчуур болно гэдэг харамсалтай шvv дээ. Сайтын удирдагч єєрийн чинь холбогдож байгаа Ай Пи хаягаар аль компаниас интернэт vйлчилгээ авдаг тухай мэдэх 100% боломжтой, тухайн компанийг мєнгєєрєє байна уу, эрхээрээ ч байна уу дарамтлаж байгаад таны хэрэглэж байгаа Ай Пи хаягыг шvvлгээд хаалганы дугаараар чинь яваад орно. Ер нь тэгээд ухамсар талаасаа ч тэр хэрэв та єєрийгєє эрvvл хvн гэдэгт итгэдэг бол сэтгэгдэл бичих талбар дээр ч мєн эрvvлээр бичиж, эрvvл харьцааг бий болгох хэрэгтэй. Хэрэв гаж зvйл бичих гээд байвал сэтгэл зvйн эмчид хандах хэрэгтэй гэсэн vг...