Дэлгэр зуны энэ өдрүүдэд монголчууд дэлхийд ганцхан монгол наадмаараа дэнж хотойтол наадаж морь хурдан, бөх хүчтэй, сур мэргэн сайхан наадам боллоо хэмээн бэлэгшээж байна.
Бөхөө дээдэлдэг монголчуудын хувьд хүчит бөхийн барилдаан үзүүштэй сонирхолтой болж шинээр таван начин, хоёр начин, нэг заан төрж, далай аварга Г.Өсөхбаяр ардын их наадамдаа түрүүлж шинээр даян аварга төрлөө. Их Монгол Улс байгуулагдсаны 803, ардын хувьсгалын 88 жилийн ойн барилдаанд хүчит 512 бөх барилдаж, аймгийн арслан Ө.Бат-Орших, аймгийн арслан Э.Энхбат, цэргийн арслан С.Мөнхбат, аймгийн арслан Батзаяа, аймгийн хурц арслан Ц.Содномдорж нар улсын начин цол, Д.Батболд, Ө.Бат-Орших нар улсын харцага, М.Өсөхбаяр заан цол хүртэж, улсын арслан До.Ганхуяг үзүүрлэж өнгөрсөн жилийн амжилтаа бататган, далай аварга Г.Өсөхбаяр түрүүлж даян аварга боллоо.
Ийнхүү монголчууд дэлгэр сайхан наадлаа.