Замбуулингийн өнцөг булан бүрт амьдарч буй Заяа тавилан нэгт монгол ахан дүүсдээ Зориулж илгээх мэдчилгээ мину Цаг цагийн салхинд сэмэрсэн ч Эзэн Богдынхоо зарлигийг даган хорвоогийн хаа нэгтээ үлдсэн мах цусны тасархай, яс үсний хэлтэрхий, огшсон богшсон ахан дүүс минь ээ, Эдүүгээ эрдэм номын мөр хөөн эс бөгөөс ажил хөдөлмөрийн амтанд шимтэн тив тивд амьдарч буй ураг төрөл элгэн садангууд минь ээ, Төр улсаа төлөөлөн дэлхийн улс гүрнүүдэд сууж буй элчин сайд, дипломат албаныхан минь ээ, Их Монгол Улс байгуулагдсаны 803 жилийн, Ардын хувьсгалын 88 жилийн ойн болон Үндэсний их баяр эрийн гурван наадмын мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Хажуухнаас аваад хязгааргүй их далайн чанд хүртэл уудам нутагт уугуул суугуулуудтай мөр зэрэгцэн амьдарч буй монгол түмэн минь Зон олноороо сайхан наадаарай. Дэлхийг амирлуулж, дээдсээ жаргааж, үр хойчоо хатуужуулж ирсэн өвгөдийнхөө өв их эрдэмд хамтдаа мөргөмүү Өдгөө ч түүнийг нь уламжлан ертөнцийн сонорыг мялааж яваа монгол түмнийхээ босоо хийморьт хамтдаа мөргөмүү Монгол Улсын Ерөнхий Сайд Санжаагийн Баяр |