jasen
Бичлэгийн тоо 4,493
lhamaa-02Дэлхийн оюутны „Универсиад“ их наадмын жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр /VII.08/ боллоо. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 81, 90 кг, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, манай дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс жүдо бөхийн ОУХМ П.Лхамдэгд /70 кг/ Монголын тамирчдын салхийг хагалж, мөнгөн медалийн эзэн боллоо. Манай тамирчин эхний тойрогтоо Словенийн бөх Миржанич Бранкатай барилдан 46 секундэд цэвэр ялж, дараагийн тойрогт Ливаны Боу Рачид Лоуйсег ялсан бол гуравдугаар тойргийн барилдаанд Казахстаны бөх Албина Аманбелдиеваг ялснаар мөнгөн медалийн төлөө барилдах боломжтой болсон юм. Хэсгийн аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд манай бөх Английн тамирчин Гиббон Жеммаг ялсан бол аваргын алтан медалийн төлөө Японы тамирчин Кунихара Ёрикод оноогоор ялагдаж, энэ удаагийн наадмаас мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү П.Лхамдэгд мөнгөн медалийн эзэн болсноор монголчууд “Универсиад” наадмын түүхэнд ихэр мөнгөн медальтай боллоо. Өмнө нь манай тамирчид бага олимп гэгддэг оюутны “Универсиад” их наадмаас зургаан алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртэж байсан бөгөөд анхны мөнгөн медалийг 2007 оны наадмаас буудлагын тамирчин, ОУХМ Ц.Мөнхзул хүртэж байсан юм. Түүнчлэн Олон улсын хэмжээний мастер П.Лхамдэгд бага олимпиос мөнгөн медаль хүртэж буй анхны жүдоч болж байна.

Белградын татамид зодоглосон Монголын бусад тамирчдын тухай мэдээлэл хүргэхэд, эмэгтэйчүүдийн 63 кг-д өрсөлдсөн ОУХМ Ц.Мөнхзаяа эхний тойрогтоо ОХУ-ын Громова Иринд ялагдсан ч Оросын бөх цаашид амжилттай барилдсан тул торгуулийн барилдаан хийж, Испанийн Пуче Палао Марио, Словакийн Комлосиова, Кубын Абел Рояас нарыг оноогоор ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Манай тамирчин хүрлийн төлөө Португалийн бөх Качало Ана-тай хүч тэнцүү өрсөлдөж, цаг сунган барилдан ялагдал хүлээснээр шагналт тавдугаар байрт орлоо. Харин эрэгтэйчүүдийн 90 кг-д барилдсан Э.Тулга эхний тойрогтоо БНХАУ-ын бөх Лиу Пенгэд ялагдсан бол 81 kг-д өрсөлдсөн Г.Түвшинжаргал Финляндын бөхөд ялагдсанаар тэмцээнийг орхилоо.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1920221/e46/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102347
1163 Duuriin gaihamshig [3] daruuhan01 2009-07-13 2267
1162 Дааганы уралдаан Э.Тамирын хүрэн даага түрүүллээ [2] mgldevochka 2009-07-13 1804
1161 Шинэ даян аварга төрлөө [1] mgldevochka 2009-07-13 1684
1160 Rinanna Unbrella★ Cnonsaa 2009-07-13 1367
1159 Metal Slug w0w0w 2009-07-12 1342
1158 game1 [2] w0w0w 2009-07-12 1501
1157 MONGOL TV VZEEREI [2] test 2009-07-12 2972
1156 Street Fighter [3] w0w0w 2009-07-12 1959
1155 Game [2] w0w0w 2009-07-12 1412
1154 Аврага том хүний араг яс олдсон байна [1] MUZZ 2009-07-12 2172
1153 2 настай хүүхдийг цонхоор шидэх шахав [2] MUZZ 2009-07-12 1778
1152 boh [1] bazupu 2009-07-12 1456
1151 ```````````BROCK LESNAR````````FUC file soracsan 2009-07-12 1729
1150 Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууддаа илгээсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын мэндчилгээ [2] mgldevochka 2009-07-12 2040
1149 Тэр бөх хэний хэн бэ? [1] mgldevochka 2009-07-12 2709
1148 Даян аварга А.Сүхбат бөхийн барилдааны найрааг эсэргүүцсэн самбар барьжээ [2] mgldevochka 2009-07-12 2509
1147 Х.Лхагвасүрэн наадмаар "хүй долоон худаг"-ийг ая дуугаараа мялаана [1] mgldevochka 2009-07-12 3400
1146 Чиний Эзгүйд-Монголын уран сайхны кино [2] .Sarnai. 2009-07-11 3119
1145 АВАРГА АА, намайг амлаач... [1] Boog_3399 2009-07-11 2127
1144 Х.Цагаанбаатар дэлхийн чансааг тэргүүлэгч [1] lollipop976 2009-07-10 1342
» П.Лхамдэгд “Универсиад-2009” наадмаас мөнгөн медаль хүртлээ lollipop976 2009-07-10 1318
1142 С.Ням-Очир “Универсиад” их наадмын хүрэл медалийн эзэн боллоо lollipop976 2009-07-10 1624
1141 saihan naadaarai [2] maralmaa&MARALMAA 2009-07-10 1602
1140 Энэ үнэн бол архинаас гарлаа хахаха [5] erhet 2009-07-09 4141
1139 Тоглоом [1] erhet 2009-07-09 1297
1138 Энэ цагийн аваргууд [2] daruuhan01 2009-07-09 4350
1137 ~~~МОНГОЛ~~~ (Чингис Хаан)... монгол хэлээр [5] MOTORO 2009-07-09 2625
1136 П.Лхамдэгд мөнгөн медалийн болзол хангалаа [1] :::БӨХ::: 2009-07-09 1283
1135 Алтайн Магтаал [1] erhet 2009-07-08 3901
1134 gEMI [4] w0w0w 2009-07-07 1414
1133 taabar [2] maralmaa&MARALMAA 2009-07-07 1662
1132 Их эзэн хийгээд Чингисийн угсааны 36 хаад [1] mgldevochka 2009-07-07 1981
1131 ***Үргэлж залуугаараа байж, эрүүл энх урт наслах,,,,, [1] chi bi 2009-07-07 1417
1130 Ерөөлтэй зүйлэг цэцэн үгс [4] mgldevochka 2009-07-07 2154
1129 Егөөтэй ертөнцийн гуравууд [4] mgldevochka 2009-07-07 2028
1128 Залхаг инээд [5] mgldevochka 2009-07-07 2096
1127 Хөгжилтэй АХА [3] mgldevochka 2009-07-07 2581
1126 laitaimooo [2] lollipop976 2009-07-06 1393
1125 Зээбадын домог [2] mgldevochka 2009-07-06 2119
1124 Хурд хамтлаг ~~~Концерт [1] MOTORO 2009-07-06 2557
1123 Hvvhdvvd hQQrhQn shvv (Baby Break Dance) [4] MOTORO 2009-07-06 2588
1122 MC Tuluu ~~~ klip dajgvi bolson bn lee [2] MOTORO 2009-07-06 2022
1121 [4] MUZZ 2009-07-05 679
1120 БоБо-н ~ Би тоглоом биш ~ klip [1] MOTORO 2009-07-05 1972
1119 """""СЭТГЭГДЭЛ БИЧЭХ ТАЛБАР""""" soracsan 2009-07-05 3134
배너신청
자생병원

배너신청