jasen
Бичлэгийн тоо 4,494

  Хоёрдугаар дайны эхлэл болсон Халхын голын дайн



Хоёрдугаар дайны эхлэл болсон Халхын голын дайн

Өнөөдөр тавдугаар сарын 11. Тэртээ 70 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улсын дорнод хил Халхын гол орчмоор Японы милитаристууд гэнэт халдан довтолж, дорно зүгт дарийн утаа суунагласан юм.Тухайн үеийн Монгол орон нь япончуудын хувьд геополитикийн болоод улс төр, эдийн засгийн талаар сонирх­лыг нь  ихээр татаж бай­сан юм. Японы милитаристууд 1935 онд Хойд Хятад, өнөөгийн БНХАУ-ын Өвөрмонголыг эзлэн улмаар Монгол Улс, тухайн үеийн ЗХУ-ын Алс Дорнодыг булаан эзлэх зорилт тавьж байсан тухай түүхийн шинжлэх ухааны эрдэмтэн, мэргэд бичиж тэмдэглэжээ. Энэ зорилтоо биелүүлэхээр 1939 оны тав­дугаар сарын 11-нд япончууд Халхын гол орчмоор дайн зар­лал­гүй халдан довтолсон түүх­тэй.

 

Японы түрэмгийлэгчид 1939 оны тавдугаар сарын 11-ний үүрээр агаарын нисэх хүчнээр дэмжүүлсэн гэнэтийн дов­тол­гоогоор манай хилчдэд цохилт өгсөн юм. Тэд энэ дайнд эртнээс бэлтгэсэн учраас Японы нисэх хүчин Монгол нутгийн гүн рүү цөмөрч, тухайн үеийн томоохон суурин болох Баянтүмэнг бөмбөг­дөж, явган цэргүүд нь их бууны галын дэмжлэг, танк хуягт техникийн хамт гэнэтийн довтолгоогоор Халхын голын дагуух манай улсын хилийн заставуудад хүчтэй цохилт өгөн Монгол оронд цөмрөн орсон юм. Япончууд Халхын голд 1939 оны тавдугаар сарын эхээр 2600 цэрэг, зэвсэг, техникийн хүч хуримтлуулсан байжээ. Мөн ар талаасаа нэмэлт хүч татах, улмаар тухайн үедээ Азид төдийгүй дэлхийд ялагдашгүй хэмээн нэр алдар нь түгээд байсан Квантуны армийг дайнд татан оролцуулахын тулд төмөр зам, нисэх буудал бүхий фронтын ар талыг Монголын хилийн ойролцоо бэхжүүлж байгуулсан нь дайнд эртнээс бэлтгэсний шинж аж. Ийнхүү 1939 оны тавдугаар сарын 11-нд япончууд Монгол Улсад дайн зарлалгүй халдан довтолсноор Халхын гол дайны талбар болсон юм.

 

1936 оны арваннэгдүгээр сард тухайн үеийн ЗХУ, Монгол Улсын хооронд харилцан туслах гэрээ байгуулсаны дагуу Оросын Засгийн газраас шийд­вэртэй арга хэмжээ авч эхэллээ. Үүнээс өмнө дайсны эсрэг тулалдсан Монгол Зөвлөлтийн цэрэг 1939 оны тавдугаар сарын эхээр буудлагын болон морьт цэрэг 900 гаруй, 60-аад пулемёт, янз бүрийн их буу, хуягт машин ердөө 50 гаруйтай л байжээ. Үүнээс үзэхэд дайны эхний үед Монгол Зөвлөлтийн цэргийн хүч аль ч талаараа дайснаасаа олон дахин бага байсан юм. Түүгээр ч үл барам дайны талбараас хамгийн ойрын төмөр замын өртөө хүрэхэд 650-780 км зайтай байжээ. Монгол Зөвлөлтийн цэргийн ар талаас фронт руу сум, зэвсэг техник нийлүүлэхэд тухайн үедээ 7-10 хоног шаард­даг байв. Тавдугаар сарын 11-нд япончууд гэнэт халдан довтолсны дараа ЗСБНХУ-ын Батлан хамгаалах ардын комис­сар, маршал К.Е.Ворошиловын тушаалаар Зөвлөлтийн цэргийн Алс Дорнод дахь 57 дугаар тусгай корпусыг өргөтгөж Халхын голын байлдааны армийн нэгдүгээр бүлэг болгон зохион байгуулж, командлагчаар нь хожмын цэргийн их жанжин болсон Г.К.Жуковыг томилсон байна. Армийн нэгдүгээр бүл­гийн цэргийн зөвлөлийн гишүүнээр М.С.Никишев, штабын даргаар М.А.Богданов нарыг томилж, Халхын голын фронтыг удирдуулсан юм. Хал­хын голын дайнаас Г.К.Жуковын цэргийн жанжны суу алдар тодорч, хожмоо дэлхийн хоёр­дугаар дайнд түүний авьяас чадвар нь мандсан түүхтэй. Халхын голын дайнд оролцсон Монгол ардын хувьсгалт цэргийн бүх анги, нэгтгэл оперативийн хувьд армийн нэгдүгээр бүлгийн бүрэлдэхүүнд багтан орж тулалд­жээ. Монгол ардын хувьсгалт цэргийн байлдааны ажиллагааг Ерөнхий сайд, Цэргийн явдлын яамны сайд, бүх цэргийн жанжин, маршал Х.Чой­балсан ерөнхийд нь удирдсан юм. Мөн байлдааны ажиллагааг газар дээр нь буюу Халхын голд  бүх цэргийн жанжны орлогч Ж.Лхагвасүрэн, Жанжин штабын дарга Ж.Цэрэн, Жанжин штабын байлдааны бэлтгэлийн хэлтсийн дарга Г.Эрэндоо, Монголын нисэх хүчний командлагч М.Зайсанов, их бууны бэлт­гэлийн дарга Б.Цог, хуягт танкын газрын дарга Ч.Мижид нар удир­даж байсан юм.

 

Халхын голын байлдааны фронтын гүн нь 20-25, өргөн нь 60-80 километр байжээ. Хожим цэргийн түүхчид Халхын голын байлдааны явцыг дөрвөн үндсэн хэсэгт хуваасан байна. Эхний үе буюу 1939 оны тавдугаар сарын 11-31-ний хооронд хоёр талаас цэргийн багахан хүч оролцсон  тагнуул, туршуулын шинжтэй байлдаан болжээ. Япончууд 1939 оны тавдугаар сарын 11-ний үүрээр гэнэдүүлэн дов­толсноор Халхын гол орчимд Номонхаан, Бүрд-Овоо болон Хайлаастын голын дагуу манай нутагт цөмрөн орж өөрсдийн хориглолт, бэхлэлтээ байгуулсан аж. Тулалдааны эхний үе буюу 1939 оны тавдугаар сарын 11-31-ний хооронд Монгол, Зөвлөлтийн цэргийн нэгтгэл, анги дайсны давуу хүчний өөдөөс эрэлхэгээр байлдаж, Японы 400 гаруй цэрэг, офицер үлэмж тооны зэвсэг, техникийг устгаж дайсныг улсын хилээс хөөн зайлуулсан юм.

 

1939 оны есдүгээр сарын 16-ны өдөр дууссан Халхын голын дайн нь дөрвөн сар гаруй хугацаанд үргэлжилсэн ч тухайн үеийнхээ нөхцөл байдал, олон улсын цэрэг, стратегийн хувьд ч дэлхийн хоёрдугаар дайны эхлэл байсан гэж цэргийн түүхчид үздэг юм. Ийнхүү одоогоос 70 жилийн тэртээ 1939 оны тавдугаар сарын 11-ний үүр цайж дорноос наран мандан, сэргэлэн болжмор жиргэсэн тэр цагаар Халхын голд буун дуу тасхийж, бөмбөг дэлгэрч япончуудын өдөөсөн зарлаагүй дайн эхэлсэн юм. Халхын голын дайн Орос Монголын цэргийн хувьд дэлхийн хоёрдугаар дайны үеийн томоохон сорилго, сорилт байсан гэхэд болно. Тухайлбал, 1939 оны наймдугаар сард бол­сон агаарын тулалдаанд хоёр талаас 400 гаруй онгоц оролцсон нь дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд ч болоогүй хэмээн цэргийн түүхчид бичжээ. Мөн явган цэргийн довтолгоог дэмжиж танкын хүчээр дайсанд цохилт өгөхөөр төлөвлөсөн хэдий ч нөхцөл байдлаас үүдэн П.А.Яковлевын танкын бригад дангаараа тулалдаанд орсон нь япончуудын хувьд гэнэтийн цохилт болж цэрэг, дайны түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн байна. Халхын голын дайны хар утаа замхарсаар 70 жил болсон ч эх орон, ард түм­нийхээ төлөө амь хайргүй тэм­цэж явсан ахмад үеийн дайчин замналыг мартах учир­гүй.         

 

Н.ТӨР

Халхын голын ялалтын 70 жилийн ойд

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1788024/0e7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
984 ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА МГЛ КИНО үлмэдэхмаА 2009-06-10 2331
983 Дайсны цэргүүдээ сонсоцгоо\МГЛ кино\ үлмэдэхмаА 2009-06-10 1341
982 Түмнийгээ бишрүүлсэн төгөлдөр арслан riam 2009-06-09 1735
981 Халх голын байлдааны домогт дайчин баатарлаг эрийн тухай 70 жилийн дараа нэхэн єгvvлэх нь riam 2009-06-09 2814
980 Түмнийгээ бишрүүлсэн төгөлдөр арслан MUZZ 2009-06-09 1848
979 Ойрд монгол яваагүй хүмүүст [18] 20092009 2009-06-09 18586
978 Єнєєдєр Их эзэн Чингис хааны мэндэлсний 847 жилийн ойн єдєр Munkh-munkh 2009-06-08 1243
» Хоёрдугаар дайны эхлэл болсон Халхын голын дайн Munkh-munkh 2009-06-08 2412
976 Георгий Жуковыг Монгол дахь 57-р корпусыг удирдуулахаар томилжээ Munkh-munkh 2009-06-08 1853
975 Дандар баатрын дуу: “Мориндоо-оо-оо” гээд л фронт дээгүүр хадаад... Munkh-munkh 2009-06-08 1924
974 Халх голын байлдааны домогт дайчин баатарлаг эрийн тухай 70 жилийн дараа нэхэн єгvvлэх нь Munkh-munkh 2009-06-08 2297
973 Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойд- Munkh-munkh 2009-06-08 2634
972 Анжелина Жоли дэлхийн хамгийн алдартай хүнээр тодорлоо [1] MUZZ 2009-06-08 1851
971 Lady GaGa [1] MUZZ 2009-06-08 1359
970 urgelj chi [2] MUZZ 2009-06-08 1289
969 ГЭР БҮЛИЙН ТУЛААН ХОШИН ШОГ [4] hurahdaa 2009-06-07 2455
968 Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр Munkh-munkh 2009-06-07 1535
967 hi busguichuudee [1] eegii55 2009-06-07 1345
966 500 000 ХОШИН ШОГ [1] tiiren 2009-06-07 1693
965 Амин хайртай миний аав [2] Munkh-munkh 2009-06-07 1330
964 ЭХ ОРНОО ХАЙРЛАЯ НАЙЗУУД АА [1] Munkh-munkh 2009-06-07 1711
963 ЧИНГИС УУЛ МИНУ Munkh-munkh 2009-06-07 1328
962 Erhem deed oyunt humuun tanaa~~~~ [1] vege 2009-06-07 1324
961 Я.Цэвэлийн толь Munkh-munkh 2009-06-06 1568
960 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ ABAP 2009-06-06 1280
959 chiheree bulaatsaldav **bluesky** 2009-06-04 1172
958 **^^ Don't Cha (The Sims version) ^^** **bluesky** 2009-06-04 1999
957 Гиннесийн дээд амжилт MUZZ 2009-06-02 1660
956 Монголын боксын түүхэн дэх шинэ хуудас Munkh-munkh 2009-06-02 1734
955 .Сагсан бөмбөг, ҮСБХ / Кливленд хотынхон хүлээсээр л hurahdaa 2009-06-02 1929
954 Х.Цагаанбаатар “Дэлхийн супер цом”-ын аварга боллоо Munkh-munkh 2009-06-02 1674
953 holbombogiin talaar asuuh ni [4] hairuka 2009-06-01 1897
952 ТИТАНИК хөлөгийн сүүлчийн зорчигч нас барлаа Munkh-munkh 2009-06-01 2341
951 laitai ch yum shig gui ch yum shig kk [1] bayaraa batbold 2009-06-01 1727
950 medej bgaan helj tuslaach [3] Ub^^Korea 2009-05-31 1445
949 알타이의 외로운 생존자들 [1] center 2009-05-31 1769
948 Барса - Жинхэнэ аваргуу [1] hurahdaa 2009-05-29 2446
947 emnelgiin talaar huuli zuin zovolgoo actto 2009-05-29 1786
946 daruuhan01-ees hvseh zvil bna [1] 0207 2009-05-27 1645
945 ULSAN HOT VOLLEYBALL TENNIS SHATARIIN TENTSEEN [1] ulsn 2009-05-26 2307
944 Сонгуулийн урьдчилсан дүн file CaakBoy 2009-05-26 1564
943 turshilt mgldevuchika 2009-05-26 1127
942 buu aigaarai [1] MUZZ 2009-05-25 2199
941 MAXH ylagdalaa huleen zovshoorloo [2] har baraan 2009-05-25 1955
940 Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчтэй өглөөний мэндийг хүргэе [2] har baraan 2009-05-25 2612
배너신청
자생병원

배너신청