jasen
Бичлэгийн тоо 4,494

ЧИНГИС УУЛ МИНУ

Уншсан 1328 vote 0 2009.06.07 14:23:06

  ЧИНГИС УУЛ МИНУ

      Аян замын тэмдэглэл

      Номин хөх тэнгэр, навчин шаргал талын өгнө хоорондоо үнэхээр зохицож гайхалтай сонин үзэгдмүй. Урд сунайн хөндөлсөх уулс, түүний наанатай бор хөрсөн дээр дэвсгэр болсон хатаж гандсан өвс салхинд найган агаарт хөөрөхийг хүсэвч газар ижий хүүгээ холын аянд явуулахгүй гэсэн шиг түүнээс амь тэмцэн зуурна. Салхи зөөлхөн үлээнэ, бид алгуурхан урагшилна. Намар бөлгөө.

      Урд хошууг тойруут битүү бүрхсэн хад чулуу нь хуяг дуулгаа өмссөн баатар эр тулаанд бэлтгэн зогсож буй мэт Чингис уул биднийг угтвай. Үнэнч хүчит баатрууд Чингис эцгийн тааллаар тэмээ шиг том чулуунуудыг тэгнүүлэн өрчихсөн мэт, нөгөөтэйгүүр балчир хүүхдийн төсөөлөөд зурчихсан зураг шиг эв хавгүй ээ.

      Монгол улсын нийслэл Улаанбаатараас зүүнтэй нэгэн сонин уул байдаг бөлгөө. Энэ уул энд тэндээс сунаж тогтсонгүй, газрын хөрсийг цоолж ургачихсан мэт сондгой бөгөөд гайхмаар. Нэгэн цагт Азийн цээжийг морин туурайгаараа тамгалж асан их хааны ариун бие цогцос энд энэ газар шороон дор байгаа ч юм билүү.

      Уулын оройд гарах үед бидний халууцсаныг мэдсэн мэт сэрүүн салхи үлээн, харин тээр дор зам, гол хоёр уралдан хөвөрнө. Баруунтаа хэвийх нарны туяа мушгиралдан урсах голын усанд ойж, нүдэнд хурцаар тусан түүнд нь нүд өөрийн эрхгүй цавчилна.

      Найман зууны тэртээ энэ уулын хормойд Эзэн хаантан их цэргээ буудаллуулан өөрөө уул өөд заларч амсхийсэн гэнэм. Уулын орой дээр нэгэн дөрвөлжин чулуу байна гэнэ. Их хаан эргэн тойрныг хараа бэлчээн ажиглангаа уг чулуун дээр суужээ. Чингээд өөрийн цэц мэргэнийг шалган зүүнтээ орших уулын нэгэн хадыг онилон байж харважухуй. Тэр харвасан онь нь Чингитсийн сумны ор гэгдэх болж, суусан чулуу нь Чингитсийн суудал хэмээх болжээ. Домог сөхвөөс ийм бөлгөө.

      Чингис хаан Дэлхийн мянганы хүнээр тодорч, эдүгээ ч миний ядарсан Монголын нэрийн хуудас болж буй нь үнэн. Энэ нь сайн эцгийн нэрийг гурвантаа худалдана гэдэгтэй агаар нэгэн буй заа…

      Их хааны алдартай уулыг уруудах үест тэнгэрийн өнгө харлан бараантаж, уурлан ундууцах хүний нүүр шиг барайн харагдаж, Чингис уул ихэмсэгээр: “Хүүхдүүд минь хаан эцгийнхээ нэрийг өргөж яваарай” гэх шиг дүнсийнэ.

      Аяа их эцэг минь

      Алдар хүндийн тэнгэр минь

      Ард түмний зүрх минь

      Агуу их түүхийн оргил минү. 

      Алсаас довтлох салхи хацрыг минь алгадаад өнгөрлөө. Навчис нь цас мэт хаялсаар намар авхай айлчлан иржээ.

      Их эзний минь нэрийг эзэрхсэн хэрэггүй зүйлсээс эзнээ олж нэрлэгдсэн нь энэ уул буюу хэмээн бодлоо. Намрын салхи тэрхүү хэрэггүй зүйлсийг арчин авч оддог болоосой…

      Үр садыг тань Мөнх хөх тэнгэр ивээлдээ багтаах ажаамуу.

      Монгол улс, Улаанбаатар хот.

      М.Юмдулам.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1782032/cdc/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
984 ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА МГЛ КИНО үлмэдэхмаА 2009-06-10 2331
983 Дайсны цэргүүдээ сонсоцгоо\МГЛ кино\ үлмэдэхмаА 2009-06-10 1341
982 Түмнийгээ бишрүүлсэн төгөлдөр арслан riam 2009-06-09 1735
981 Халх голын байлдааны домогт дайчин баатарлаг эрийн тухай 70 жилийн дараа нэхэн єгvvлэх нь riam 2009-06-09 2814
980 Түмнийгээ бишрүүлсэн төгөлдөр арслан MUZZ 2009-06-09 1848
979 Ойрд монгол яваагүй хүмүүст [18] 20092009 2009-06-09 18586
978 Єнєєдєр Их эзэн Чингис хааны мэндэлсний 847 жилийн ойн єдєр Munkh-munkh 2009-06-08 1243
977 Хоёрдугаар дайны эхлэл болсон Халхын голын дайн Munkh-munkh 2009-06-08 2412
976 Георгий Жуковыг Монгол дахь 57-р корпусыг удирдуулахаар томилжээ Munkh-munkh 2009-06-08 1853
975 Дандар баатрын дуу: “Мориндоо-оо-оо” гээд л фронт дээгүүр хадаад... Munkh-munkh 2009-06-08 1924
974 Халх голын байлдааны домогт дайчин баатарлаг эрийн тухай 70 жилийн дараа нэхэн єгvvлэх нь Munkh-munkh 2009-06-08 2297
973 Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойд- Munkh-munkh 2009-06-08 2634
972 Анжелина Жоли дэлхийн хамгийн алдартай хүнээр тодорлоо [1] MUZZ 2009-06-08 1851
971 Lady GaGa [1] MUZZ 2009-06-08 1359
970 urgelj chi [2] MUZZ 2009-06-08 1289
969 ГЭР БҮЛИЙН ТУЛААН ХОШИН ШОГ [4] hurahdaa 2009-06-07 2455
968 Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр Munkh-munkh 2009-06-07 1535
967 hi busguichuudee [1] eegii55 2009-06-07 1345
966 500 000 ХОШИН ШОГ [1] tiiren 2009-06-07 1693
965 Амин хайртай миний аав [2] Munkh-munkh 2009-06-07 1330
964 ЭХ ОРНОО ХАЙРЛАЯ НАЙЗУУД АА [1] Munkh-munkh 2009-06-07 1711
» ЧИНГИС УУЛ МИНУ Munkh-munkh 2009-06-07 1328
962 Erhem deed oyunt humuun tanaa~~~~ [1] vege 2009-06-07 1324
961 Я.Цэвэлийн толь Munkh-munkh 2009-06-06 1568
960 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ ABAP 2009-06-06 1280
959 chiheree bulaatsaldav **bluesky** 2009-06-04 1172
958 **^^ Don't Cha (The Sims version) ^^** **bluesky** 2009-06-04 1999
957 Гиннесийн дээд амжилт MUZZ 2009-06-02 1660
956 Монголын боксын түүхэн дэх шинэ хуудас Munkh-munkh 2009-06-02 1734
955 .Сагсан бөмбөг, ҮСБХ / Кливленд хотынхон хүлээсээр л hurahdaa 2009-06-02 1929
954 Х.Цагаанбаатар “Дэлхийн супер цом”-ын аварга боллоо Munkh-munkh 2009-06-02 1674
953 holbombogiin talaar asuuh ni [4] hairuka 2009-06-01 1897
952 ТИТАНИК хөлөгийн сүүлчийн зорчигч нас барлаа Munkh-munkh 2009-06-01 2341
951 laitai ch yum shig gui ch yum shig kk [1] bayaraa batbold 2009-06-01 1727
950 medej bgaan helj tuslaach [3] Ub^^Korea 2009-05-31 1445
949 알타이의 외로운 생존자들 [1] center 2009-05-31 1769
948 Барса - Жинхэнэ аваргуу [1] hurahdaa 2009-05-29 2446
947 emnelgiin talaar huuli zuin zovolgoo actto 2009-05-29 1786
946 daruuhan01-ees hvseh zvil bna [1] 0207 2009-05-27 1645
945 ULSAN HOT VOLLEYBALL TENNIS SHATARIIN TENTSEEN [1] ulsn 2009-05-26 2307
944 Сонгуулийн урьдчилсан дүн file CaakBoy 2009-05-26 1564
943 turshilt mgldevuchika 2009-05-26 1127
942 buu aigaarai [1] MUZZ 2009-05-25 2199
941 MAXH ylagdalaa huleen zovshoorloo [2] har baraan 2009-05-25 1955
940 Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчтэй өглөөний мэндийг хүргэе [2] har baraan 2009-05-25 2612
배너신청
자생병원

배너신청