jasen
Бичлэгийн тоо 4,494

Барса - Жинхэнэ аваргуу

Уншсан 2446 vote 0 2009.05.29 20:36:59

May 28, 2009. 7:32 am



2008-2009 оны улирлын Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд Испаний Барселона клуб Английн Манчестер Юнайтед клубыг хожсоноор энэ улиралд хет-трик хийлээ.

flc301

Сэр Алекс Фергюсоны хэлснээр Барселона яах аргагүй илүү баг нь байж чадсан, жинхэнэ аварга баг шиг тоглолт үзүүлж чадсан.

Манчестер Юнайтед тоглолтыг тун эрчтэй эхлүүлж, бараг эхний минутанд гоол хийх дөхсөн гэхэд болно. Криштиану Роналдугийн чөлөөт цохилтыг Вальдес бүрэн аюулгүй болгож чадаагүй бөгөөд Пак ойсон бөмбөгийг нэмсэн ч “шувуу буудсан”. Гэхдээ л эхний 9 минутанд үзүүлсэн МЮ-ийн тоглолт олон олон фэнүүддээ асар их итгэл, найдвар бэлэглэсэн байх.

Гэвч Барса бараг анхны довтолгоогоороо л гоол хийснээр тоглолтын дүр зураг орвонгоороо эргэсэн гэхэд болно. Талбайн төвөөс Андрьес Иньеста бөмбөгийг эзэмшин тууж явсаар Самуэль ЭтоОд дамжуулахад Камерун довтлогч Премьер лигийн шилдэг хамгаалагч Н. Видичийг хуурч, хаалганд цохисон нь гоол болсон юм. 3 жилийн өмнө Парисийн финалд  ЭтоО мөн л гоол хийж байлаа. Сүүлийн хэдэн тоглолтонд тун тааруу байсан Самуэль хамгийн чухал Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд гоол хийх ёстой байж.

“Тэдний эхний гоол биднийг алсан. Тэдний анхны довтолгоо байсан, тэд гоол хийсэн. Бид сайн эхэлсэн ч гоол алдсаны дараа бага зэрэг нервтэж, тэд ч бүх л шөнийн турш бөмбөг эзэмшлээ” хэмээн Фергюсон хэлжээ.

celebrate-manchester-united-barcelona-champio_2311596
Үнэхээр ч гоол хийснээс хойш Барса бүрэн давамгайлсан. Дунд шугамын Кэррик, Андерсон, Гиггз нар Барсагийн хагасууд болох Чави, Иньеста нарын тоглолтыг зүгээр л харж байсан гэхэд болно.

1-р үед гоол нэмж ороогүй. 2-р үе эхлэхэд Карлос Тевез талбайд  Андерсоныг сэлгэж орж ирсэн. Хагас хамгаалалтын байрлалын тоглогчоо довтлогчоор сольсон нь Барсад бүр л ашигтай байсан байх.  Тоглолтын явц, хэмнэл сүртэй өөрчлөгдсөнгүй. МЮ-ийн зарим довтолгоонууд аюул учруулж байсан ч тэдний экс тоглогч Жерард Пике тухай бүрд нь сайн хамгаалж байлаа. Харин Чави чөлөөт цохилтоос золтой л гоол хийцэнгүй, бөмбөг шон оносон.

Мөн Чавигийн дамжуулалтаар 3 долоо хоног орчим гэмтэлтэй байсан Анри хурдан довтолгоонд шилжиж, эртний “найз” Фердинандийг хуураад цохьсон ч Ван дер Сар хааж дөнгөсөн.

Энэ мөчид 1999 оны шигшээ тоглолт санагдаж байв. Тэр үед Баейрн Мюнхен Ман.Юнайтедийг иймэрхүү л давуу тоглолт болон 1:0 гэсэн үр дүнгээр илүүрхэж байсан ч сүүлийн мөчид 2 гоол дараалан алдаж харамсалтай хожигдож байсан. Харин энэ удаа тийм зүйл дахин давтагдсангүй. Фергюсоны баг тоглолт дуустал муу тоглосон.

Пакийг суулгаж, Бербатовыг оруулснаар 4-2-4 болсон ч үүнээс удалгүй Чавигийн дамжуулалтаар Леониль Месси гоол хийж, Барсагийн хожлыг бүр ч баталгаажуулсан. Гоол хийх хийхдээ бүр мөргөж шүү. ПЛ-ийн шилдэг хамгаалалтын хослол Фердинанд-Видичийн дундаас Месси мөргөж гоол хийнэ гэж хэн санах билээ.

70 дахь минутанд 2:0 болсноор Барса аварга авах нь ерөнхийдөө тодорхой болсон.

Роналдугийн 5 метрийн цохилтыг Вальдес хаасан нь МЮ-ийн найдварыг бүр ч тасалсан байх.

Барсагийн төгс тоглолт үргэлжилж л байсан. Иньестагийн цохилт, Пуойлийн мөргөлт, цохилт гээд довтолгоонуудыг Ван дер Саар л аюулгүй болгож байлаа. Голланд хаалгач энэ тоглолтонд хамгийн сайн тоглосон Юнайтед тоглогч байх.

Тоглолт өндөрлөх шүүгчийн шүглийн дуу гарч Барселона нийтдээ 3 дахь удаагаа, сүүлийн 4 улиралд 2 дахь удаагаа Европын клубуудын хамгийн том цомыг хүртлээ.

Тэдний хувьд мөн Ла Лиг, Испаний цомд энэ сард түрүүлээд байсан бөгөөд нэмээд Аваргуудын лигийн цомтой болов. Ийм треблийг Испаний багуудаас анх удаа Барса хийлээ. Пэп Гуардиола дасгалжуулагч болсон анхны улиралдаа л Барсагийн түүхэн дэх хамгийн агуу улирлыг авчирлаа. Мөн Пэп тоглогч, дасгалжуулагчийн хувиар аль алинаар нь Аваргуудын лигт түрүүлсэн 6 дахь азтан болжээ.

Харин Манчестер Юнайтед аварга цолоо хамгаалахаар шигшээд шалгараад хожигдсон 6 дахь баг.

Лео Месси өнөөдөр Криштиану Роналдугаас хамаагүй илүү тоглолт үзүүлсэн. Олон хүн энэ 2-ыг харьцуулдаг. Ганц тоглолтоор дүгнэхэд өрөөсгөл ч ямар ч байсан олон хөлбөмбөг сонирхогчдын анхаарал татаж байсан Месси-Роналдугийн дуэльд Аргентин залуу давамгайллаа.

275710_156_preview

Месси Аваргуудын лигийн 11 тоглолтонд 9 гоол хийсэн амжилтаар энэ улирлын Аваргуудын лигийн мэргэн бууч болж байна. Мөн Альфредо ди Стефаногоос хойш Аваргуудын цомд мэргэн бууч болсон анхны Аргентин тоглогч болжээ.

Юутай ч энэ улирлын Аваргуудын лиг ийн өндөрлөж байна. Дараа жилийн наадам хол мэт санагдавч юу юугүй л хэсгийн тоглолтын сугалаа явагдаад, нэг л мэдэхэд Аваргуудын лигийн сүлд дуу, одтой лого, Хейнекений рекламууд бүх л сувгуудаар гараад эхэлнэ. Тэр болтол энэ улирлын тухай ярьцгаах биз.

21-тэй Мессигээс гадна 22-той Пике, 20-той Бускетс, 18-тай Бояан зэрэг Барсагийн академиас төрөн гарсан залуу тоглогч нар Барсаг дараа дараагийн улирлуудад олон ялалтанд хүргэх биз. Зарим нэг нь Барсагийн энэ амжилтыг зөвхөн эхлэл ч гэж нэрлэж байна.

Аваргуудын лигийн шигшээ тоглолт:

Барселона - Манчестер Юнайтед 2:0

Гоол: Это’О, 10; Месси, 70
Барселона: Вальдес, Пике, Пуйоль, Эрнандес, Иньеста (Родригес, 90), Это’О, Месси, Анри (Кейта, 72), Силвиньо, Туре, Бускетс
Манчестер Юнайтед: ван дер Сар, Эвра, Фердинанд, Криштиану Роналду, Андерсон (Тевес, 46), Руни, Гиггз (Скоулз, 75), Пак Чжи Сун (Бербатов, 66), Видич, Каррик, О’Ши

Шар хуудас: Пике, 16 - Криштиану Роналду, 78; Скоулз, 80; Видич, 90
Шүүгч: Бузакка (Итали)
Рим. “Стадио Олимпико” цэнгэлдэх

Нэг нэгнээ хайрлавал бид бүгд гайхамшиг болно
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1748532/d2b/trackback

profile

oyuca99

2009.05.31 21:50:45
*.9.67.122

ug ni chelsi-man un  hoer l togloh bsan daa.balai holland shuugch budiluulaagyi bol chelsi barsag hojson.yamar ch bsan 2-1 hojih bsan.daan ch haramsaltai.ug ni chelsi ene jiliin avarga avah bag bsandaa.tegehdee yaahav chelsi ene jiliin FA tsomiig evertoniig 2-1 hojij avlaaemoticon.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
984 ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА МГЛ КИНО үлмэдэхмаА 2009-06-10 2331
983 Дайсны цэргүүдээ сонсоцгоо\МГЛ кино\ үлмэдэхмаА 2009-06-10 1341
982 Түмнийгээ бишрүүлсэн төгөлдөр арслан riam 2009-06-09 1735
981 Халх голын байлдааны домогт дайчин баатарлаг эрийн тухай 70 жилийн дараа нэхэн єгvvлэх нь riam 2009-06-09 2814
980 Түмнийгээ бишрүүлсэн төгөлдөр арслан MUZZ 2009-06-09 1848
979 Ойрд монгол яваагүй хүмүүст [18] 20092009 2009-06-09 18586
978 Єнєєдєр Их эзэн Чингис хааны мэндэлсний 847 жилийн ойн єдєр Munkh-munkh 2009-06-08 1243
977 Хоёрдугаар дайны эхлэл болсон Халхын голын дайн Munkh-munkh 2009-06-08 2412
976 Георгий Жуковыг Монгол дахь 57-р корпусыг удирдуулахаар томилжээ Munkh-munkh 2009-06-08 1853
975 Дандар баатрын дуу: “Мориндоо-оо-оо” гээд л фронт дээгүүр хадаад... Munkh-munkh 2009-06-08 1924
974 Халх голын байлдааны домогт дайчин баатарлаг эрийн тухай 70 жилийн дараа нэхэн єгvvлэх нь Munkh-munkh 2009-06-08 2297
973 Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойд- Munkh-munkh 2009-06-08 2634
972 Анжелина Жоли дэлхийн хамгийн алдартай хүнээр тодорлоо [1] MUZZ 2009-06-08 1851
971 Lady GaGa [1] MUZZ 2009-06-08 1359
970 urgelj chi [2] MUZZ 2009-06-08 1289
969 ГЭР БҮЛИЙН ТУЛААН ХОШИН ШОГ [4] hurahdaa 2009-06-07 2455
968 Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр Munkh-munkh 2009-06-07 1535
967 hi busguichuudee [1] eegii55 2009-06-07 1345
966 500 000 ХОШИН ШОГ [1] tiiren 2009-06-07 1693
965 Амин хайртай миний аав [2] Munkh-munkh 2009-06-07 1330
964 ЭХ ОРНОО ХАЙРЛАЯ НАЙЗУУД АА [1] Munkh-munkh 2009-06-07 1711
963 ЧИНГИС УУЛ МИНУ Munkh-munkh 2009-06-07 1328
962 Erhem deed oyunt humuun tanaa~~~~ [1] vege 2009-06-07 1324
961 Я.Цэвэлийн толь Munkh-munkh 2009-06-06 1568
960 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ ABAP 2009-06-06 1280
959 chiheree bulaatsaldav **bluesky** 2009-06-04 1172
958 **^^ Don't Cha (The Sims version) ^^** **bluesky** 2009-06-04 1999
957 Гиннесийн дээд амжилт MUZZ 2009-06-02 1660
956 Монголын боксын түүхэн дэх шинэ хуудас Munkh-munkh 2009-06-02 1734
955 .Сагсан бөмбөг, ҮСБХ / Кливленд хотынхон хүлээсээр л hurahdaa 2009-06-02 1929
954 Х.Цагаанбаатар “Дэлхийн супер цом”-ын аварга боллоо Munkh-munkh 2009-06-02 1674
953 holbombogiin talaar asuuh ni [4] hairuka 2009-06-01 1897
952 ТИТАНИК хөлөгийн сүүлчийн зорчигч нас барлаа Munkh-munkh 2009-06-01 2341
951 laitai ch yum shig gui ch yum shig kk [1] bayaraa batbold 2009-06-01 1727
950 medej bgaan helj tuslaach [3] Ub^^Korea 2009-05-31 1445
949 알타이의 외로운 생존자들 [1] center 2009-05-31 1769
» Барса - Жинхэнэ аваргуу [1] hurahdaa 2009-05-29 2446
947 emnelgiin talaar huuli zuin zovolgoo actto 2009-05-29 1786
946 daruuhan01-ees hvseh zvil bna [1] 0207 2009-05-27 1645
945 ULSAN HOT VOLLEYBALL TENNIS SHATARIIN TENTSEEN [1] ulsn 2009-05-26 2307
944 Сонгуулийн урьдчилсан дүн file CaakBoy 2009-05-26 1564
943 turshilt mgldevuchika 2009-05-26 1127
942 buu aigaarai [1] MUZZ 2009-05-25 2199
941 MAXH ylagdalaa huleen zovshoorloo [2] har baraan 2009-05-25 1955
940 Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчтэй өглөөний мэндийг хүргэе [2] har baraan 2009-05-25 2612
배너신청
자생병원

배너신청