Бичлэгийн тоо 4,494
Зоригтын Цэцэнбилэг
Амин хайртай миний аав
Миний хүү аавынхаа хаана нь санаж байна?
Энд нь санаж байна гээд би хацраа зааж байж билээ. Намайг тав орчим настай байхад хөгшин ээж бид хоёрын дунд нэг яриа болж байсан юм. Ер нь багын явдал их тод санагддаг юм. Амьдралын шаардлагаар эжий, аав хоёр маань хөдөө гадаа ажлаар их явдаг, тэр болгондоо ах бид хоёрыг хөдөө хөгшин ээжийнд орхидог эсвэл хамаатан садны хэн нэг нь хардаг байсан юмдаг. Аав нэг удаа хэлэхдээ бага нас нь хэцүү, сайхан байгаагүй юм гэдэг. Тиймдээ ч ах бид хоёрыг тийм байлгахгүй гэж зүтгэсэн юм гэнэ лээ.
Анх сургуульд орох гээд ээжийгээ хөтлөөд явж байхдаа хүүхдүүдийн шинэ гоё цүнх үүрсэн байхыг хараад өөрийнхөө дэвтэр үзгээ хийсэн тор луугаа нэг хараад үгүй мөн ч их ичиж байж билээ. Одоо бодоход ичих юм юу ч байгаагүй, жаахан байсан болохоор юугаа ч ойлгодоггүй л байсан юм байна лээ. Өнөөдөр бол амьдрал арай өөр, хүссэн үедээ л авья гэсэн цүнхээ авах боломж байна. Энэ боломжийг мэдээж ээж аав маань бий болгосон. Үүнийг батлах мэт аав ч хэлдэг юм. Аав нь гоё, ганган үнэтэй машин авах мөнгө байгаагүй биш байсан. Аваагүй учир нь гэвэл та хоёр минь гэж хэлсэн.
Тиймдээ ч би өнөөдөр энд, Америкт амьдарч сураад явж байна. За тэгээд бага нас хот хөдөө гээд л өнгөрсөн дөө. 69 гээд орос машин байдаг даа. Аав маань жолооныхоо ард исгэрээд л, би жаахан байсан болохоор урд талын даргын суудал дээр ээжийнхээ өвөр дээр цомцойтол суугаад хааяа нэг зүүрмэглэхдээ шил мөргөж цочиж сэрдэг. Шөнө болохоор хүмүүс унтаад өгдөг, аав жолоогоо мушгисаар л, би амьхандаа аавтайгаа ханьтай сэрүүн явах гээд дуу дуулаад л, юм яриад явна, жаахан л юм хойно нойрондоо дийлдээд урд, хажуу шилээ түс тас хийтэл мөргөөд л явдаг байж билээ. Зунжингаа хөдөө сайран хацарлаж хурга ишиг бараадаад сургууль цэцэрлэг орох дөхөхөөр л аав ээж минь ирж ах бид хоёрыг авна. Санадаг байсан гэж тоймгүй.
Аавыгаа нааш ир миний хүү гэхээр зугатаагаад гэрийн хойно нь очоод суучихдаг, аав араас ирж алив миний хүү гээд үнсэхээр хаанаас нь юм гэмээр их нулимс садруулж эцэг үрийн сэтгэл дэвтдэг байсныг одоо ч тод санадаг. Багын аавтайгаа илүү дотно … их ч санадаг. Сүүлд том болоод наад цаадхаа ялгаад зах зухаас юм ойлгоод ирэхэд аав маань бусдад нэр хүндтэй, гүндүүгүи, ухаалаг, найдвартай бас манай эмээгийн хайртай хүргэн байсныг мэдсэн юм. Аав гэдэг хүн агуу Философи байдаг юм байна. Удахгүй аав маань ажил төрлийн шугамаар ирэх учиртай… Би гэдэг хүн хүлээж ядаад л амихандаа бэлдээд л байна даа…
Ингээд бодоод байх нь ээ амьдрал өөрөө Философи юм байна.