jasen
Бичлэгийн тоо 4,494

 ЭХ ОРНОО ХАЙРЛАЯ НАЙЗУУД АА
      Эх орон гэж миний амьдарч байгаа газрыг хэлнэ. Миний эх орон бол Монгол улс. Зурагтаар гардаг кино, номноос уншихад Монгол улс 800 жилийн өмнө дэлхийн хамгийн хүчтэй улс байсан гэсэн. Тэмүжин монголын тал нутаг дахь тархай бутархай улсаа нэгтгэн маш хүчтэй болж их цэрэг болоод өөрийнхөө оюун ухаан эр зоригоороо дэлхийн талыг хүртэл эзэлжээ. Одоогийн Орос, Хятад, Солонгос, Казакстан, Иран, Ирак гээд л өчнөөн олон улсад морьтойгоо очиж байлдан эзэлсэн юм билээ.
      Дэлхийн тал нь монголын нутаг байсан юм бол бид өнөөдөр яагаад ийм жижигхэн газар нутагтай, ядуу амьдралтай болсон юм бол оо. Ядаж хятад шиг, орос шиг том нутагтай байсан бол бид баян байхгүй юу. Тийм байсан бол миний ээж Чех рүү ажил хийх гэж явахгүй байх байсан. Монголоос олон хүн гадаадад гарсан. Энэ тухай би зурагтаар зөндөө үзсэн. Зурагтаар тэднийг боолын хөдөлмөр эрхэлж байгаа, тэнд нь их хэцүү байдаг гэж нэг өвөө ярьж байсан.
      Тэгсэн мөртлөө зарим дарга нар нь манай монгол шиг баян улс энэ дэлхий дээр байхгүй гэж байна билээ. Алинд нь итгэхээ мэдэхгүй байна аа.
      Харин миний бодлоо Монгол улс баян. Хамгийн гоё нь маш олон малтай. Зун бол бүр ч гоё. Хөдөө явахаар энд тэнд үхэр мал бэлчээд, морь унаад л.
      Манай газар нутагт гадаадынхан их ирж байна. Тэд манай байгалийн баялагаас дураараа авчихаад дараа нь байгалийг эргүүлэн сэргээхгүй байгаа гэсэн. Уг нь хууль дүрэмд нь сэргээх ёстой гэж заасан юм билээ. Харамсалтай нь тэгж байгаа нь их ховор гэсэн. Би энэ бүх мэдээллийг зурагтаар л хардаг. Хичээл дээр монгол улсыг нүүрч, уран, алт гэх мэт байгалийн маш их баялагтай гэж заадаг. Тэрийг нь бид хэрэглэдэг юм билээ. Манайх гэр хороололд байдаг л даа. Өвөлдөө нүүрс түлдэг. Харин утаа нь жаахан муухай. Хотод ер нь хэцүү. Агаар нь маш бохир. Энд хүүхдүүд их хурдан ханиад хүрчихдэг. Машин нь их олон. Замаар сэрэмжтэй гарахгүй бол дайруулж мэднэ.
      Байгалийн зөндөө их баялагтай мөртлөө гадуур тэнэмэл хүүхдүүд, ядуу хүмүүс олон байгаад их гайхдаг. Манай эмээ хэлэхдээ энэ хүмүүс багадаа хичээлээ сайн хийгээгүй болохоор ийм хэцүү амьдарч байгаа гэсэн. Тиймээс би онц сурах хэрэгтэй гэж бодсон.
      Монгол оронд ан амьтан, ургамал, газрын баялаг их бий. Дэлхийд ч ховорхон ургамал амьтантай. Хоёр бөхтэй тэмээ дэлхийд ховор байдаг мөртлөө манай говь нутагт зөндөө бий. Хавтгай, янгир, аргаль, бөхөн, зарим гадаадын оронд байдаггүй чоно гэхэд л олон. Чоно герман, францад байдаггүй гэсэн. Сонин байгаа биз дээ.
      Дэлхий дээр хэдэн сая жилийн өмнө байсан үлэг гүрвэлийн яс ч бас монголын газар нутгаас олдож байсан гэдэг. Одоо ч сайн хайвал байгаа гэсэн. Тэгэхээр бидний зурагтаар киног нь үздэг үлэг гүрвэл динозаврууд манай эх оронд амьдарч байсан юм билээ. Сонин байгаа биз дээ. Зарим баян гадаадын оронд лав энэ байхгүй дээ. Ингээд бодохоор манай улс баян байгаа биз дээ. Бид энэ эх орноо хайрлах хэрэгтэй. Яаж хайрлах вэ. Гудманд хог хаяхгүй, найз нөхөдтэйгээ муудалцахгүй, худлаа ярихгүй байх хэрэгтэй.
      Манай сургуулийн зарим хүүхдүүд газарт хогоо хаядаг нь буруу тийм ээ? Хогноос болж элдэв муухай өвчин гардаг гэсэн. Хүн эрүүл байвал хамгийн сайхан зүйл гэсэн. Тэгэхээр бид эрүүл байж эх орноо хөгжүүлнэ. Бас онц сурах хэрэгтэй. Манай өвөө намайг ирээдүйн ерөнхийлөгч болно гэдэг. Хэн ч гэсэн сайн сураад шударга амьдарвал ерөнхийлөгч болж болно. Хэрэв би ерөнхийлөгч болвол эх орноо дэлхийн хамгийн  баян хөгжилтэй улс болгоно. Нэг ч хүнийг гадаадад ажиллуулахгүй. Ард түмнээ дандаа доллараар цалинжуулаад, бүх хүмүүсийг машинтай болгож, сайхан амьдруулна. Ерөнхийлөгч болохыг тулд би эрдэм боловсролтой сайн хүн болж хүмүүжих ёстой. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж зүйр үг байдаг. Бас эзэн хичээвэл заяа хичээнэ. Бид хичээвэл эх орон маань дэлхийн хамгийн баян улс болно. Америк, Япон, Солонгосын ерөнхийлөгч дарга нар багадаа сайн сурдаг байсан болоод л ерөнхийлөгч болсон байх. Тиймээс би ч бас онц сурвал ерөнхийлөгч болж чадна.
      Бид бүгдээрээ хичээвэл ерөнхийлөгч болж чадна. Тиймээс бүгдээрээ эхлээд эх орноо хайрлацгаая. Найзууд аа!  
      2а АНГИЙН СУРАГЧ О.МӨРӨН

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1782038/d42/trackback

profile

javkhlan_s

2009.06.09 23:04:40
*.123.251.223

emoticonuhaalag yum bichsen bn shuu jaahan huuhed hurtel ingej setgej bodoj bhad bid ........... eh ornoo hairlamaar l yum daa naizuud aa!
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
984 ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА МГЛ КИНО үлмэдэхмаА 2009-06-10 2331
983 Дайсны цэргүүдээ сонсоцгоо\МГЛ кино\ үлмэдэхмаА 2009-06-10 1341
982 Түмнийгээ бишрүүлсэн төгөлдөр арслан riam 2009-06-09 1735
981 Халх голын байлдааны домогт дайчин баатарлаг эрийн тухай 70 жилийн дараа нэхэн єгvvлэх нь riam 2009-06-09 2814
980 Түмнийгээ бишрүүлсэн төгөлдөр арслан MUZZ 2009-06-09 1848
979 Ойрд монгол яваагүй хүмүүст [18] 20092009 2009-06-09 18586
978 Єнєєдєр Их эзэн Чингис хааны мэндэлсний 847 жилийн ойн єдєр Munkh-munkh 2009-06-08 1243
977 Хоёрдугаар дайны эхлэл болсон Халхын голын дайн Munkh-munkh 2009-06-08 2412
976 Георгий Жуковыг Монгол дахь 57-р корпусыг удирдуулахаар томилжээ Munkh-munkh 2009-06-08 1853
975 Дандар баатрын дуу: “Мориндоо-оо-оо” гээд л фронт дээгүүр хадаад... Munkh-munkh 2009-06-08 1924
974 Халх голын байлдааны домогт дайчин баатарлаг эрийн тухай 70 жилийн дараа нэхэн єгvvлэх нь Munkh-munkh 2009-06-08 2297
973 Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойд- Munkh-munkh 2009-06-08 2634
972 Анжелина Жоли дэлхийн хамгийн алдартай хүнээр тодорлоо [1] MUZZ 2009-06-08 1851
971 Lady GaGa [1] MUZZ 2009-06-08 1359
970 urgelj chi [2] MUZZ 2009-06-08 1289
969 ГЭР БҮЛИЙН ТУЛААН ХОШИН ШОГ [4] hurahdaa 2009-06-07 2455
968 Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр Munkh-munkh 2009-06-07 1535
967 hi busguichuudee [1] eegii55 2009-06-07 1345
966 500 000 ХОШИН ШОГ [1] tiiren 2009-06-07 1693
965 Амин хайртай миний аав [2] Munkh-munkh 2009-06-07 1330
» ЭХ ОРНОО ХАЙРЛАЯ НАЙЗУУД АА [1] Munkh-munkh 2009-06-07 1711
963 ЧИНГИС УУЛ МИНУ Munkh-munkh 2009-06-07 1328
962 Erhem deed oyunt humuun tanaa~~~~ [1] vege 2009-06-07 1324
961 Я.Цэвэлийн толь Munkh-munkh 2009-06-06 1568
960 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ ABAP 2009-06-06 1280
959 chiheree bulaatsaldav **bluesky** 2009-06-04 1172
958 **^^ Don't Cha (The Sims version) ^^** **bluesky** 2009-06-04 1999
957 Гиннесийн дээд амжилт MUZZ 2009-06-02 1660
956 Монголын боксын түүхэн дэх шинэ хуудас Munkh-munkh 2009-06-02 1734
955 .Сагсан бөмбөг, ҮСБХ / Кливленд хотынхон хүлээсээр л hurahdaa 2009-06-02 1929
954 Х.Цагаанбаатар “Дэлхийн супер цом”-ын аварга боллоо Munkh-munkh 2009-06-02 1674
953 holbombogiin talaar asuuh ni [4] hairuka 2009-06-01 1897
952 ТИТАНИК хөлөгийн сүүлчийн зорчигч нас барлаа Munkh-munkh 2009-06-01 2341
951 laitai ch yum shig gui ch yum shig kk [1] bayaraa batbold 2009-06-01 1727
950 medej bgaan helj tuslaach [3] Ub^^Korea 2009-05-31 1445
949 알타이의 외로운 생존자들 [1] center 2009-05-31 1769
948 Барса - Жинхэнэ аваргуу [1] hurahdaa 2009-05-29 2446
947 emnelgiin talaar huuli zuin zovolgoo actto 2009-05-29 1786
946 daruuhan01-ees hvseh zvil bna [1] 0207 2009-05-27 1645
945 ULSAN HOT VOLLEYBALL TENNIS SHATARIIN TENTSEEN [1] ulsn 2009-05-26 2307
944 Сонгуулийн урьдчилсан дүн file CaakBoy 2009-05-26 1564
943 turshilt mgldevuchika 2009-05-26 1127
942 buu aigaarai [1] MUZZ 2009-05-25 2199
941 MAXH ylagdalaa huleen zovshoorloo [2] har baraan 2009-05-25 1955
940 Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчтэй өглөөний мэндийг хүргэе [2] har baraan 2009-05-25 2612
배너신청
자생병원

배너신청