Хаврын сүүлчийн өдрүүд гунигтайхан эргэж
Хайрын бурханд гомдоллон уйтгарлаж явахад
Чи жижигхэн биетэй ялдамхан охин дагуулаад
Моддын дундуур алхаж явна гэх юм
Энэ үнэн болов уу
Чамайг мөрөөдхөөс илүү тавилан үгүй
Цөхрөл тэвчээрийн дунд уйлж явахад минь
Чи цагаан царайтай гоёмсог охин дагуулаад
Гудамжаар инээмсэглэн алхаж явна гэх юм
Энэ үнэн болов уу