Эрээгvй харцтай
Эрхvvд бvсгvйн
Этгээд араншин
Дорнын эгэл хєвгvvнд
Домгийн гvнжийг санагдуулдагсан
Єнгє цагаан царайд нь
Єєрийгєє тольдсон саран
Халтар гэдгээ ухаараад
Хавиргалан хавиргалаж битvvрдэгсэн
Нvдний нь цэнхэрт атаархсан
Нvцгэн хєх тэнгэр
Yvл хуруулан бvvдийж
Yймрэн vймэрч мэлмэрvvлдэгсэн
Эмэгтэй хvнд заяамгvй
Эршvvд зантай
Эрхvvд бvсгvй
Эрхлэн тунирхахыг мэддэггvйсэн
Сарнаас цагаан царайдаа
Сайхан инээмсэглэл
Сараачиж орхиод
Шар айрганд урьдагсан
Удтал ярьж суугаад
Уруулаа хэмлэхэд нь
Ухаалаг цэнхэр нvд нь
Хачин гунигтай болдогсон
Халамцуухан vдсэн тэр зуныг
Харуусан харуусан дурсах юм
Эрхvvд бvсгvйн нvднээс
Эв хавгvй алдуурсан
Сархадаас гашуун нулимс
Санаанд минь бvдчээд унаж билээ
Арчиж єгєєгvй тэр нулимс
Алганд минь одоо ч бvлээнээрээ