Бичлэгийн тоо 5,522
Цугтаа амийг тусдаа болгож Цусан хүйг тас хайчлахад Ижий минь сүү болон Над руу, урсаж эхэлсэн Ижийдээ би хүү болон Над руу, ургаж эхэлсэн Харин Гарын минь сүүдэртэй Гал самардан Хөлийн минь сүүдэртэй цуг Хөө өшигчин Yхэл надтай Ихэр төрсөн Yнэрлэх үртэй болсон ижийд Харамлах зовлон хамт ирсээн Харуй бүрийгээс харамлахдаа Хар халзан туулай болгон нууж Ханиаж бүлээрэхээс харамлахдаа Халууныг биедээ шингээж Өлгийтэй надад амиа тавьсаар Өлзийтэй ижий өөрийгөө мартсан Сүүн мөрөн гэнэт ширгэж Сүүлчийн дусал нь нулимстай урсаж Ижий уул өвөр дээр нурахад л Илий орчлонд үхлийг анх үзсэн Алаг заяанаас Ардаа нуух эхтэй явсан би Элэг дэвтээж Энгэрт асах үртэй болоод Заяагүй хар нэхлийг бүүр таньсан Замгүй хар үхэлтэй нүүр тулсан Зүглээд ирэх элээн сүүдрээс харамлан Зүүн хацартаа нааж, Зүүдэнд хуурах үнэгэн гүйдлээс харамлан Зүрхэн талдаа нууж Хойморын нар дагуулан үрээ өсгөнө Хийморийн сан тавиулан өсгөхдөө л өсгөнө Yхлийг үхтэл нь хуурч чадахгүй ч Yрээ өстөл нь Yхлийг хуурч дөнгөнө Д. Төрбат |