Хүннү гүрний нүүдэл хаашаа эргэхээ мэдсэн шиг
Yнэний гэгээн сүүдэр худлаа эцээж чаддаг шиг
Хүнлэг байхын тулд шүлэг бүхэндээ намайг дурсах
Шүншиг ариун бурхад нь ч болов надаар дутах эх орон
Дутахын бэрхэд өмөлзөхдөө
Ухааныхаа тэнгээр нүүж тайтгарах эх орон
Уйдахын эрхэнд өмөөрөхдөө
Уулсынхаа энгээр нууж л амрах эх орон
Судрын хуудас шиг орчлонд надаад дутахдаа
Шүүдэртэй цэцгэн дунд Го маралын дэмээр
Суниаж хөрвөөсөн Бөртэ чонын хэвтрээс
Шагайн чинээ үр совин олсон эх орон
Хан тэнгэрийн тэн өнгө надаар дутахдаа
Ган хэтийн цахиураар хүй цөглөх агшинд
Ар зоон дээр минь эмгалан энхийг бэлгэдэж
Алгын дайтай гүн цэлмэг зурсан эх орон
Идэр насны тань араншин надаар дутахдаа
Ижилгүй мөнхийн бэлгэдэл цагэан уултай зүйрлэхийн учир
Инээд сэмлэх нулимстай ч, сэтгэл нуртал урвахын хэрэггүй
Их саруул хайраар минь сайхан бүхнээ орлодог эх орон
Эх газрын тань баялаг надаэр дутахдаа
Эмтэрсэн чулууд нь хүртэл цэх болохын цагт
Элгэн доороос нь зэтгэж үндэс хавсан гэзэг минь
Гишгэхийн чөлөөгүй ургахад өвс ногоо гэж хардаг эх орон
Морин янцгэах мэт амьдралд насны зэл татаж
Мордохын хазгайгүй заяандаа намайг дуудахын учир
Мөнхийн хөх тэнгэртээ наран зул бадамлуулж
Монголын сайхан орон надаар л дутах юм шүү.