Хөрст дэлхийн хөрсөн дээр хүйн холбоо тасарч
Хөх цэнхэр тэнгэрийн дор, хүний орчлонд мэндэлж
Хүй огтолсон чулуугаа, эзэн хүн шиг нь хамгаалах
Хөх Монгол-Эх орныхоо хөгжлийн төлөө
Хүсэл зорилготой, хүн байхын учир энэ ээ.

Өсөх насны балчраас авахуулаад
Өтлөх насны өтгөс буурлууд хүртэл ээ
Өгөөмөр, баян тансаг, онгон байгалиа
Үр ачдаа өвлүүлэн, сайхнаар нь үлдээх
Үүрэг хариуцлага хүлээх , хүн байхын учир энэ ээ
Халхын үзэсгэлэн хацар гоо охид нь
Харь нутгийн элэг буруутанд мордож
Халтайсан, хэдэн арван төгрөгөөр
Хамаг Монголын хүчирхэг генээ
Харийнханд худалдахгүй байх нь, хүн байхын учир энэ ээ.
Ид хавтай залуу насыг, идэх унтахаар чимж
Элбэг хангалуун амьдралыг, биеийн амраар бүтээж
Ижий аавынхаа буянаар, эрээ цээргүй тоглож
Эрдэнэ болсон малаа эрлэг нь юм шиг яргалах
Ийм бузар үйлсийг тэвчих нь, хүн байхын учир энэ ээ.
Цүнхэндээ мөнгөтэй, сэтгэлдээ хартай бүхэнд
Цэнгэг агаартай, эх орон, элгэн саднаа худалдсан
Цээжиндээ хонжоотой, овжин хүн бүхэн
Цэвэр эх орноороо, тоглож байгаагаа
Цэгнэж үзээд, сэтгэл гаргах нь, хүн байхын учир энэ ээ.

Өнөөдөр хүн баян, чадвартай, мэдэлтэй байж болно
Үргэлж, тэр сайхан цаг үе таныг дагахгүй
Өрөөлийг та өөртэйгээ зүйрлэж
Өр нимгэн хааяа ч гэсэн хандаж сурах нь
Өрөвдөх сэтгэлтэй, хүн байхын учир энэ ээ.
Хөгшдийнхөө өмнөөс ам нээдэггүй
Хүүхэд нь хүртэл журамтай төрдөг
Хүнийхээ өмнөөс хэлээ билүүддэггүй
Хүмүүс нь хүртэл нь жудагтай төлөвшдөг
Хүчирхэг Чингисийн үр сад
Хүмүн заяатай Монгол түмэн билээ, бид.