Бичлэгийн тоо 5,522
Харан харан дурлахын жаргалыг харамгүй заяасан атлаа
Хайрлан хайлан уусахын сайхныг дутуухан заяасан хорвоод
Єр зүрхний гүндээ уяран, дурсан хүлээвч
Єрөөлийн заяат сайхан чи минь ирээ нь угуй хайр минь.
Санан санан мөрөөдөхийн жаргалыг бялхатал бэлэглэсэн атлаа
Салж холдохын уйтгарыг ахиу заяасан хорвоод
Уул усны холдоо мартаа нь үгүй хайр минь
Учрахын тавилан үгүй холдон одсон жаргал минь.
Бодон бодон баясахын ариухан дурсамжтай атлаа
Болзоонд учирах уянгыг харам заяасан хорвоод
Битүүхэн хүлээн харамлан, хайрлан тэмүүлэвч
Биеэсээ түшин жаргах хувь дутсан хайр минь.
Цагийн эрхээр бэтгэрсэн ч бүдгэрч арилах нь үгүй
Цайлган сэтгэлийн уянга далай их хайр минь