Зөвөөр ойлгоорой   (наргиа)

Хүн болон төрж
Хүзүү толгой холбосных
Цаас, үзэг хоёрыг нийлүүлж
Цагаа үрж суудгынх
Шүлэг гээчид дурлаж
Шүүрс алдан явдгынх
Болор цомын дэвжээн дээр чинь
Босоо үлдэх гэж ирлээ би

Хоёр дараалан түрүүлсэн Ичинхорлоо эгчид
Хор шар хөдлөөд, үнэндээ атаархаад байна
Сагсуу, галзуу  Галсансүх найрагч
Санаанд багтаад, уур хүргээд байна

Хайрын шүлэг түрүүлж болдоггүй тэр дэвжээн дээр чинь
Хайнга хэдэн мөрөөрөө би агсан тавихаар ирлээ
Хаврын сендром, намрын айраг шиг шүлгээрээ
Харвуулчихвий дээ... даралтыг чинь ихэсгээд

Будлиантай, будлиангүй наадам гэгдэх олны яриаг
Буруу зөвийг нь шалгахаар би ирсэн юм
Бусдад таалагдах гэж ирээгүй ээ, би ямар доллар биш
Буян ч биш, нүгэл ч биш шүлгийг минь та нар сонсоо

Ямар урсгалаар шүлэг бичдэгээ би мэдэхгүй ээ
Яадгым цус гэж, мэдэхгүй л хүн байгаа биз
Мэддэг дүр эсгэж, тэр бодолдоо хүлэгдээд
Мэрийж бичдэг тэнэгүүд шиг хоосон оронзай болчихно

Цаг төрийн даажигналаар түрүү барьж
Цаасан дээр шуугиан сараачаагүй ээ би
Цас унаж, бороо асгарсан байгаль шиг шүлэг минь
Цаг хугацааны тоосонд дарагдахгүй ээ

Бурхан таниас хүсэх ганцхан л зүйл байна
Бусдад өгсөн шигээ тэр Болор цомоо надад ч бас өг
Бусдын халааснаас хумсалж байгаа биш болхоор
Буруутгаж чадахгүй ээ тэр Болор цомоо аваад ир
                                                                  Гантулга