Documents 4,494
Халх голын байлдааны домогт дайчин баатарлаг эрийн тухай 70 жилийн дараа нэхэн єгvvлэх нь
Vues 2297 Recommandés 0 2009.06.08 17:39:54.
ХVVХЭД НАСНЫ ДУРСАМЖ
Биднийг зургадугаар ангид орох жил манай анги даасан багшаар Доржгочоо (тvvнийг багш сурагчид, ер нь бvгд л Доржоо багш гэх) гэж монгол хэл уран зохиолын мэргэжлээр УБДС дєнгєж тєгссєн шавилхан биетэй, хурдан тvргэн хєдєлгєєнтэй, vг хэл хурц, сэргэлэн шар залуу ирж билээ. Багш хvний задгай сэтгэлгээг манай сургуулийн дунд ангийнхан бараг л Доржоо багшаас мэдэрсэн болов уу. Доржоо багштай долдугаар ангийнхан (долоон жилийн сургуультай байсан) завсарлагаар их л чєлєєтэй ярилцаж, ана мана vзэлцэж байх нь зарим нэгэнд багшаа хvндлэхгvй ч байгаа юм шиг харагдана. Тэр хичээлийн тєгсгєлийн тав арван минутад урьд , ємнє сонсож байгаагvй шинэ сонин юм ярина. Хvvхдvvд Доржоо багшийн хичээлд их дуртай, тvvний чєлєєт байдал, илэн далангvй яриа нь сурагчдад таалагддаг байлаа. Дараа жилийн зун багш маань цэрэгт явчихлаа. Намар сургууль цуглахад хvvхэд бvр л Доржоо багшаа дурсаж байсан. Гэтэл намар оройхон болсон аравдугаар сарын сvvлчээр юм болов уу, нэг єглєє Доржоо багш маань мулзан толгойтой, нєгєє л жавхаалаг хэвээр ороод ирлээ. Цэргээс халагдсан гэж байна. "Та яагаад ийм хурдан албаа хаачихваа, гурван жил байдаг биз дээ" гэхэд "Тэр ч тийм ээ, хєєрхий муу аавын минь буян. Миний аав Дангаасvрэн бол "Эх оронч алдар гавъяатай хvн байгаа юм аа. Єнгєрсєн наймдугаар сард Халх голын байлдааны ялалтын 30 жилийн ой болж, Халх голд гарамгай байлдсан арваад хvнийг Батлан хамгаалах яамны сайд нь хvлээн авч уулзжээ. Тэр уулзалт дээр аавын гавъяа зvтгэлийг онцлон дурьдаж, сэтгэл санааны євчтэй болсон нь дайн тулалдааны талбарт хэд хэдэн удаа хvнд шарх авсантай нь холбоотой, одоо амьдрал нь хvнд байгаа, энэ vед нь тєрсєн ганц хvvгээр нь асруулах хэрэгтэй ч гэж хамт байлдаж явсан дайчид нь хэлж, намайг цэргээс халуулах асуудал яригджээ. Харин манай аав намайг хотод биш миний алба хаасан Халх голын отряд руу явуулчих, миний амьд дээр хатуу хvтvvг vзэг ухааны юм хэлсэн гэж байгаа. Аавын минь эх орныхоо ємнє байгуулсан гавъяаг vнэлж, БНМАУ-ын баатар цол олгуулахаар тодорхойлсон юм билээ. Тэгээд тvvнийг намын гишvvн биш гээд хасчихсан гэж хотод байдаг ах ярьсан" гэлээ. Тэр уулзалтын дараа ахмад дайчдын саналд БХЯ-ны сайд онцгой анхаарал хандуулж, манай гэрийн амьдрал ахуйг судалснаар намайг хугацаанаас нь ємнє цэргээс бvрмєсєн халсан тушаал гаргаж, тэр нь ангид ирж, гэнэт халагдах болсонд би ч манайхан ч гайхсан шvv, гэж эхний єдрийн хичээл дээр ярьж билээ. Энэ бол 1969 оны аравдугаар cap.
Дараа дараагийн хичээлvvд дээр Доржоо багш цэргийн албаны тухай, цэргийн карантины тухай, аавыгаа ямар гавъяа байгуулсан тухай олон удаа нvдэнд харагдтал ярьдагсан. Гэтэл тvvнээс дєчин жилийн дараа Халх голын ялалтын 70 жилийн ойн ємнєхєн багшийнхаа аав, баатарлаг дайчны тухай бичнэ гэж муухан бичээч би яаж тєсєєлєх билээ. Багшийн аавыг миний аав, ээжийн vеийнхэн тєдийгvй, манай нутгийнхан "Эх оронч Дангаа", "Одон Дангаа" гэж дуудах ба тvvнд их хvндэтгэлтэй ханддаг, зарлиг нь гараагvй болохоос "Дандар баатар шиг жинхэнэ баатар юм гэнэ лээ" гэлцэх. Халх голын байлдааны тухайд "Алаг морьтой Дандар баатар"-ын сэлэмнээс дайснууд ёстой vнхэлцгээ хагартал айдаг байсан гэсэн ам дамжсан ярианаас сэдэвлэж хvvхдvvд модоор сэлэм хийж тоглодог байсан даа. Дангаасvрэн гуай 1913 онд малчин ард Аюурын ес дэх хvv болон мэндэлжээ. Тэрбээр бага насаа бусдын адил хєдєє єнгєрєєж, мал маллаж, ан гєрєє хийж байгаад 1934 онд 21 насандаа цэрэгт татагдаж, Дорнод аймгийн Байшинтын зургаадугаар дивизэд цэргийн албаа хааж байх vед нь тэдний ангийн худагт дайснууд хор хийснийг мэдэлгvй олон цэрэг, дарга нар тvvнээс ууж хорджээ. Тэдний нэг А.Дангаасvрэн дєнгєн данган амьтай нутагтаа ирж, сайн оточ маарамбын ач буянаар євчин нь илааршиж, бие сайжирснаар дахин цэргийн албанд мордсон юм билээ.
ЄЄРЄЄ VГVЙ Ч VЙЛС ГАВЪЯА НЬ МЄНХ
Хуучин цэрэг А.Дангаасvрэн дайны хvнд бэрхээс шантралгvй єєрийн саналаар дорнод хилийг хоёрдахь удаагаа зорив. Тэрбээр мєн л Дорнот аймгийн Халх гол дахь 24 дvгээр отрядын Сvмбэрийн долдугаар заставт тасгийн даргаар томилогдон, бvтэн таван жилийн хугацаанд улсынхаа торгон хил дээр байлдааны vvрэг гvйцэтгэхдээ 1936-1939 оны Халх голын дайны хvнд бэрх жилvvдэд дайчин нєхдийнхєє хамт их, бага 64 удаагийн тулалдаанд оржээ. Сvмбэрийн заставаас олон эрэлхэг дайчид тодрон гарсан. Тус заставын дарга байсан хурандаа С.Тємєрбаатар, Б.Чогдон, заставын орлогч Н.Жамбаа, таегийнх нь байлдагч Д.Гуулин, Э.Шийлэг нар нэлээд хожуу Монгол Улсын баатар цолоор шагнагджээ. Олон дайчид гавъяагаа vнэлvvлж, дайны талбарт одон зvvсний дотор А.Дангаасvрэн "Аймшиггvй зоригт эх оронч" цол, байлдааны гавъяаны улаан тугийн болон "Алтан гадас" одон, тусгай даалгавар гарамгай биелvvлсний тєлєє Дотоод явдлын яамны "Хvндэт чекист", Х.Чойбалсангийн "Мэргэн буудагч" зэрэг олон шагнал хvртжээ.
Халх голын байлдаан дууссан ч дорнод хилийн байдал тайван биш байлаа. Тvvний цэргийн албаны хугацааг сунгаж, 1941 онд халагджээ. Цагийн байдал дахин хvндэрч цэрэг нэмэн татахад "Эх оронч" А.Дангаа¬сvрэн єєрийн саналаар 1943 оны зун гурав дахь удаагаа дорно зvгийг зорив. Тvvний алба хаасан анги 1945 онд чєлєєлєх дайнд оролцож, vvргээ гайхамшигтай биелvvлсний дараа тэр оны євєлдєє цэргийн албыг есєн жил хаасны эцэст бvрмєсєн халагдан нутаг орондоо, ах дvv элгэн садан, хань ижилдээ эргэн иржээ. Энхийн бvтээн байгуулалтын хєдєлмєрт нутгийн олны дунд эрчимтэй орж, багийн ахлах ухуулагч, сумын эвлэлийн vvрийн дарга, нэгдэлд барилгын даамлаар 1958 он хvртэл ажилласан байна.
ДАЙНЫ ТАЛЫН ДУНД ХАМТ ТУЛАЛДАЖ ЯВСАН НЄХДИЙН VГ
1939 оны Халх голын байлдааны талбарт манай 800 гаруй цэрэг дайчид амь vрэгджээ. Энэ байлдаанд оролцсон дайчдаас одоо 70 гаруйхан хvн амьд байгаа гэнэ. Тэдний хамгийн бага нь 88, ахмад нь 100 шахам настай юм. Эх орныхоо тєлєє баатарлаг байлдаж, гарамгай гавъяа байгуулсан дайчид дотроос А.Дангаасvрэн гуайг тєрийн хамгийн дээд шагнал хvртэх ёстой байсан хvн гэж vнэлдэг юм билээ.
ЗАСТАВЫН АНХНЫ ДАРГА МОНГОЛ УЛСЫН БААТАР ХУРАНДАА С.ТЄМЄРБААТАР:
-Би дайснаас дарийн шарх аваагvй. А.Дангаасvрэнгээсээ жадны шарх авсан юм. Тэр єндєр нуруутай, сээрээрээ жаахан бєгтєрдvv, гялалзсан тvргэн хєдєлгєєнтэй, vvрэг тушаал ягштал гvйцэтгэдэг тасгийн дарга байлаа. Удаа ч vгvй би Хэрээ уулын зургадугаар заставын дарга болж, ажлаа орлогч Б.Чогдонд єгсєн. Єєрийн хариуцаж байгаа объектоо эргэж тойрохдоо хуучин заставын дайчдаа цалгардаж, дайсны ов мэхэнд єртєхвий гэсэндээ гэнэтийн шалгалт хааяа хийдэг байлаа. Энэ ч тэдэнд ач тустай. Хаврын жихvvн, цас бударсан шєнє дєлєєр нэг цэрэг дагуулан тэдний сонор сэрэмжийг шалгахаар очлоо. Тэд хоорондоо нэлээд зайтай бензин колонк, онгоц манадаг. Бензин колонк нь жижиг толгойн євєрт байх. Толгойн араас єгеєєд гараад иртэл манааны цэрэг онгоцны дэргэд яваа харагдана. Бид хоёрыг харав бололтой, дахаа тайлж шидчихээд хар хурдаараа наашаа гvйлээ. Бид ч колонк руу ойртсоор, явуут дундаа зогс гараа єргє, буудлаа шvv" гэж байна. Буудахад нь бууны замаг нь гацаж, гал нээж амжсангvй. Дагуулж яваа цэргээ зогсоогоод єєрєє яваад очтол намайг шууд жадлав. Тvvний жад давсаг руу таарч, тосолчихсон савхин дээлтэй тул хальтирлаа. Би жадыг баруун гараараа хvчтэй цохиход vзvvр нь миний зузаан гуя руу мєн л хальтран ширхийгээд орчихлоо. Тэгтэл "Яана аа дэслэгч ээ, таныг таньсангvй" гээд бага дарга А.Дангаасvрэн зогсож байж билээ. Би cap шахам доголон явж, ажил vvргээ гvйцэтгэсэн. Харин vvргээ сайн биелvvлсэн тvvнийг сайшаан урамшуулж байсан юм даа.
ЗАСТАВЫН ДАРГА АСАН МОНГОЛ УЛСЫН БААТАР, ХУРАНДАА П.ЧОГДОН:
-А.Дангаасvрэн бол миний шилдэг арван "бvргэд"-ийн нэг. Бие сэтгэл эрvvл, энх тунх байсан бол биднээс ємнє улсын баатар цол авах ёстой хvн. "Эх оронч" vнэмлэх авсан хvн манай заставт ганцхан тэр л байлаа. Манай Тємєрбаатар, Жамбааг болон намайг "Эх оронч" гэж нэрлэдэг байсан боловч бидэнд тийм vнэмлэх, батламж байгаагvй юм. А.Дангаасvрэн бол гялалзсан тvргэн хєдєлгєєнтэй, тvргэн жагсаал авахад хамгийн тvрvvнд хувцаслачихаад зогсож байдаг. "Энэ яахаараа ийм хурдан хvн бэ, арай хувцастайгаа унтдаг юм биш байгаа" гээд шалгахад ном журмаараа л байдаг. Тулгаралтад олон удаа хамт орж байлаа. Мэргэн буудна, байрлалаа тvргэн сольж чаддаг тул дайсны суманд хэртэй л бол оногддоггvй байсан даа. Дээд командлалаас єгсєн удаа дараагийн тусгай даалгавраар тагнуулын vvрэг гvйцэтгэхдээ амьд хэл олзлох, дайсны объектыг болон мэргэн буудагчийг устгах vvргийг нэр тєртэй биелvvлж байсан олон баримтаас цєєн хэдийг дурьдъя:
АМЬД ХЭЛ БАРЬСАН НЬ
1939 оны тавдугаар сарын 14-нд дайсны мотобуудлагын болон морин дивиз манай хилийг цємєрч, хvчний илт давуугаар давшилт хийж эхлэв. Тэр мєчид дайсны толгойн сэргийлэхэд тvрvvлж явсан офицерийг амьдаар нь барих тушаал єгсєн. А.Дангаасvрэн маш тvргэн байрлалаа эзэлж, ирж яваа замыг нь отон нуугдаж байгаад дэрсний хажууд ирэхэд нь ганцхан ухасхийж, морин дээрээс нь мулт татаж авангуут аманд нь хєлийн жийргээ чихчихээд, хоёр гарыг нь ард нь хvлээд амьдаар нь чирээд ирж билээ. Ээ дээ мєн авхаалжтай шvv.
МЭРГЭН БУУДАГЧИЙГ УСТГАСАН НЬ
Дайсны мэргэн буудагчийг устгах vvргийг Гуулинд єглєє. Тэр нуувчнаас буугаа гаргатал тасхийгээд явчихлаа. Гуулин ч арагшаагаа саван уналаа. Би ч Гуулингаа алуулчихлаа гэж бодон бушуухан очоод тэврээд автал тvvний царай цайчихсан уртаар амьсгал аваад "Дарга аа, Би зvгээрээ, буу л болохоо байлаа" гэв. Бууг нь аваад хартал дайсны мэргэн буучийн сум Гуулингийн бууны амыг замагтай нь хадчихсан байв. Би Дангаад "Дайсны мэргэн буудагчийг устга" гэлээ. Дангаа "Мэдлээ гvйцэтгэе, даргаа та малгайгаа бууны жаданд єлгєєд єргєхгvй юу" гэж байна. Би ч ёсоор болготол дайсны буу тас хийж, миний малгай хийсээд явчихлаа. Энэ мєчид Дангаагийн буу ч тас хийж дайсны мэргэн буудагч ч нугдайн унав. Дахиад буудахгvй байхыг бодоход тэд сумгvй нь мэдрэгдэж, манайхан ч нэгэн зэрэг босоод дайртал арваад дайсан гараа єргєн босоод ирэв. Бид тэдний зэвсгийг хурааж, гарыг нь ард нь хvлж байх зуур Дангаа "Нєхєр дэслэгч ээ би даанч яав даа, ийм амьтан устгачих гэж дээ" гээд дороо дэвхцээд уналаа. Бид юу болов оо гээд очтол дайсны мэргэн буудагч нь дуран хараатай винтов мєрлєсєн, vсээ малгайдаа чихчихсэн, "Алтан элээ" одон зvvсэн эмэгтэй байсан. Тvvний цээжийг зад буудсан, хєхvvл хvvхэдтэй байсан байх, хєхнийх нь сvv, цус холилдон урсахыг харахад нvд хальтрам байж билээ. Хэдийгээр дайсан ч бидэнд єрєвдєх нигvvлсэнгvй сэтгэл тєрсєн. Тvvнээс хойш Дангаа маань нэг хэсэгтээ шєнє унтаж чадахгvй орилж босож ирээд байсан гэж тасгийн цэргvvд нь ярьдаг байсан. Одоо бодоход тэр агшин тvvний сэтгэцэд олон жилийн турш хvчтэй нєлєєлж, хожим мэдрэл нь муудахад нєлєєлсєн байх магадлалтай гэж боддог. Дайны талбараас амьд vлдсэн ч энхийн бvтээн байгуулалтын vед дайны хvнд шарх нь илэрч, хорин жилийн дараа сэтгэл зvйн євчтэй болсонд бид их харамсдаг юмдаа.
ДАЙСНЫ БVСЛЭЛТЭЭС НЄХДЄЄ АВАРСАН НЬ
1939 оны 5 дугаар сарын нэгэн єдєр бид арвуулаа Дайсны отолтод орж бvслэгдсэн. Хvч тэнцвэргvй тулаанд орж амь наана, там цаана байлаа. Vхэл рvv хэнийгээ тvлхэхээ шийдэж ядан застав руу хvн явуулж, яаралтай холбоо барих хэрэгтэй байна гэхэд Дангаа "Нєхєр дэслэгч ээ би" гэлээ. Энэ дашрамд Гуулин, Гаасvрэн хоёрт тvvний гарч явах замыг галаар хамгаалах vvрэг єгч, Дангаад єєрийнхєє хvрэн халзан морийг унуулаад дайсны хайчин гал дундуур дайрч гарах тушаал єглєє. Дангаа ч хэлсэн ёсоор тэдний дундуур сэлмээ эргvvлэн уухай хашгиран дайрахад бvсэлчихсэн дайсны цэргvvд хага ярагдан зарим нь буугаа шидчихээд зугтааж харагдсан. Зоригт дайчин маань дєчєєд минутын дараа заставаасаа нэмэлт хvч аван ирж, биднийгээ дайсны бvслэлтээс аварч, тэднийг бут цохиж байсан юм.
ЭХ ОРНЫХОО ТЄЛЄЄ ЄЄРИЙГЄЄ ДЭЛБЭЛЭХЭД БЭЛЭН БАЙСАН
Бас л хvч давуу нэгэн тулалдаанд єглєєний наймаас vд єнгєртєл байлдаж, тэдний хvчийг арай ядан сааруулсан. Хоёрынхоо амийг алдаж зургуулаа сэтгэл санаа тавгvй байсны дээр холбоонд явсан байлдагч сураггvй болов. Яг тэр мєчид дайсны хуягт биднийг чиглээд ирж явна. Бидэнд хуягт эсэргvvцэх зэвсэг байтугай, бvх сум дууссан, хvн тус бvрт гурван гранат vлдсэн байлаа. "Бидний хэн нэг нь хэдэн гранаттай хуягтын доогуур гvйж орохоос єєр гарц алга даа" гэхэд хурдан тvргэнээрээ Дангаа л "Би устгая" гэж билээ. Цэрэг эр єргєсєн тангарагтаа vнэнчээ илэрхийлж, дєрвєн гранатаа биедээ боож, бидэнтэй салах ёс гvйцэтгэж, хєвєє даган гvйж, нэг харахад мєлхєж харагдав. Хэзээ л бєєн гал манарч дайчин нєхєр минь хуягттай хамт устах бол гэхээс єєрийн эрхгvй хамар шархирч, нvднээс нулимс асгаран мэгшиж байлаа, бид тав. Дангаад нэлээд ойртсон хуягт гэнэт зогсож нэг хvvр аваад эргээд явчихав. Дахиад 20 метр ойртсон бол Дангаа минь ухасхийн гvйж гарцаагvй доогуур нь орох байсан юм даа.
ТАВАН УДАА ХVНД ШАРХАДСАН
Дангаа, Гаасvрэн, Чvлтэмсvрэн гурав хилийн харуулд гарчээ. Дайсан хил нэвтрэн орж ирэхэд Чvлтэмсvрэнгээ арагшаа холбоо бариулахаар явуулж, Гаасvрэн тэр хоёр дайсантай зургаан цаг гаруй тулалдсаны эцэст 60 гаруй дайсны цэргийн 43-ыг устгаад байхад нэмэлт хvч иржээ. Энэ тулалдаанд Хэнтий аймгийн Ємнєдэлгэр сумын харъяат Моломын Гаасvрэн баатарлагаар амь vрэгдсэн. Дангаа хvнд шарх авсан ч амь эрсэдсэн Гаасvрэнгээ тэврээд цустайгаа холилдчихсон уйлаад сууж байж билээ. Дангаа минь дайны талбарт 5 удаа хvнд шарх, олон удаа хєнгєн шарх авч байсан. 1973 онд Хилийн цэргийн ойгоор Гаасvрэнг Сvхбаатарын одонгоор нэхэн шагнасан. Харин Дангааг минь сэтгэцийн євчтэй болсон гэх шалтгаанаар хоосон хоцроож байсанд харамсаж явдаг. Яриад байвал гомдох юм их бий дээ, энэ хvнтэй холбоотой. Эх орон нь онцгой баатарлаг гавъяа байгуулсан хvvгээ мартахгvй байх аа. Хэзээ нэг цагт тэр vед бид vзэхгvй биз ээ, тvvний vр хvvхэд, элгэн садан, нутаг усныхан нь харах байх гэж боддог.
МОНГОЛ УЛСЫН БААТАР Д.ГУУЛИН:
-Манай тасагт Энхийн Шийлэг, Моломын Гаасvрэн, Ханджавын Гомбосvрэн, Галдорж, Лувсандамбаа гээд олон сайхан дайчид алба хааж байсан. А.Дангаасvрэн болон дайчин нєхєдтэйгээ олон удаа тулалдаанд орж, унаагvй явгарч, єлсєж цангаж, хvнд хєнгєн шарх авч явсан. А.Дангаасvрэн маш гавшгай, тvргэн хєдєлгєєнтэй, vг дуу цєєтэй, гайхалтай мэргэн бууддаг, сайн цавчдаг байсан. Олон удаагийн баатарлаг vйлеээс нэгийг санахад, Хайлаастын агаарын тулалдаан болсон єдєр. А.Дангаасvрэн, Х.Гомбосvрэн бид гурав харуулд гарсан. Онгоц дугараад ойртон ирэх мєчид бид морио хэвтvvлэв. Гурван онгоц биднээс 500 метрийн зайтай газардлаа. Х.Гомбосvрэндээ морио бариулаад бид хоёрыг буугаа мєрлєн давшин гvйхэд нэг онгоц нь нисчихлээ. Нєгєє хоёр нь хєєрєхєєр дэгдэж эхлэв. Бид буудав. Хоёр онгоц нисэж чадсангvй зогслоо. Бид хоёр буугаа урдаа барин гvйгээд очтол онгоцноос хоёр хоёр хvн гараа єргєєд буугаад ирэв. Буу тулгаж байгаад тэднийг нэгжиж, гарыг нь ард нь хvлэв. Х.Гомбосvрэн ч морьдоо хєтлєєд давхиад ирлээ. Дараа нь онгоцонд орж vзлэг хийхэд А.Дангаасvрэн сэнсний голыг тас буудсан, би моторыг нь зад буудсан байж билээ. Онгоцноос хэрэгтэй зvйлийг аваад шатаасан. Дєрвєн олзны хvнийг туусаар отряд дээр ирж байсан юм. А.Дангаасvрэн жинхэнэ баатар эр байсан шvv.
МОНГОЛ УЛСЫН БААТАР ЭНХИЙН ШИЙЛЭГ:
-А.Дангаасvрэн намайг цэрэгт очиход єєрийн тасагтаа хvлээн авч, анхны тулалдаанд дагуулан орж байсан бага дарга. Манай заставаас "Эх оронч" vнэмлэх авсан байлдагч тvvнээс єєр байгаагvй. Тэр гайхалтай овсгоотой, мундаг мэргэн буудагч байсан даа. Тvvний гавъяаг хамт байлдаж явсан бид мэдэлгvй яахав ээ. Харамсалтай нь тасгийн даргыг минь улсын баатарт хэд хэдэн удаа тодорхойлсон. Намын гишvvн бус сэтгэл мэдрэлийн євчтэй болсон гээд єгдєггvйд энэ нам засаг, тєрдєє гомдож явах юм даа. Жанжин Ж.Лхагвасvрэн гуай, энэ А.Дангаасvрэн хоёр бол олон эрэлхэг дайчид дотроосоо илvv баатарлаг гавъяатай хvмvvс байгаа юм.
24 ДVГЭЭР ОТРЯДЫН КОМИССАР БОРЫН ЦЭВЭГЖАВ:
-Манай отряд, тvvний дотроос 7-р заставын дайчид Халх голын байлдаанд онцгой vvрэг гvйцэтгэсэн. "Эх оронч" цол тэмдэг чинь баатарын vнэмлэх шvv дээ, нэг ёсондоо. Юуны чинь намын гишvvн буе юм яриад байдаг байна аа. Тvvний гавъяа ил байсан шvv дээ. Би отрядын комиссарын хувьд энэ эрэлхэг дайчныг мэднэ. Манай заставаас хамгийн тvрvvнд А.Дангаасvрэнг баатар болно гэж боддог байлаа.
ТЄР БААТАР ЭРЭЭ МАРТАХГVЙ
Халх голын байлдаан дуусаад 70 жил єнгєрчээ. Аливаад улс тєрийн єнгє аясаар биш тухайн цаг vеийн нєхцєл байдалд зєв дvгнэлт єгєх талаас нь хандмаар байна. Тэр дайнаас хойш 40 жилийн дараа Япон улс манай оронд дайны тєлбєрєє тєлж, одоогийн "Говь" компанийг барьж єгч байлаа. Капитализм коммунизмын зєрчил, vзэл суртлын тэмцэл тєгсгєл болсон. Дэлхий нийтэд тайван замаар ардчиллыг хэрэгжvvлж чадсан Монгол улсын тєр эх орныхоо тєлєє аймшиггvй зоригтой тулалдаж, халуун амь, бvлээн цусаа зольсон энэ баатарлаг эрийн гавъяаг хожим ч гэлээ нэхэн vнэлэх буйзаа. А.Дангаасvрэн гэж хорь гаруйхан настай залуу далан жилийн ємнє дайны талбарт онцгой vvрэг гvйцэтгэж, баатарлаг гавъяа vзvvлж байсныг хамт тулалдаж явсан баатрууд нь тодорхой єгvvлжээ. Тэдний єгvvлснээр тэр vнэхээр баатар юмаа. А.Дангаасvрэн гуайн vр хvvхэд, ах дvv нар нэлээд хэдэн жилийн ємнє гаргасан нэгэн журамд таагvй хандаж байна. Тэр журам нь тєрийн дээд шагналыг нэхэн олгохгvй гэсэн утгатай юм байх. Энэ нь амьдын зол, vхсэний хохь гэсэнтэй адил юм даа. "Дайны талбарт ч энхийн хєдєлмєрт ч гавъяа байгуулсан монгол хvн хохирох ёсгvй баймаар" гэж тэд шvvрс алдан ярьж сууна лээ. Тэгээд одоогийн Ерєнхийлєгчид энэ журмыг ахин нягталж vзэх байхаа гэснийг энэ дашрамд уламжлая. Тєр, тvмэн олны мэлмий хурц даа хурц.
С.Гончиг