Хүний хөгжил сангаас сар бүр олгож буй 10 мянган төгрөгийг он гарсан ч авах боломжтой.
Хувь хишгийн мөнгийг энэ сарын 25-наас дуусгавар болно гэх мэдээлэл иргэдийн дунд байсан ч Хаан, Хадгаламж, Капитал банк хүсэлт тавьсны дагуу маргаашийг дуустал олгохоор болсон байна. Харин бичиг баримтын зөрчилтэй болон шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэд оны дараа зөрчлөө арилган, бүртгүүлснийхээ дараа монгоо авах бүрэн боломжтой юм. Одоогоор Хүний хөгжил сангаас 70 мянган төгрөг авах ёстой иргэдийи 97, сар бүрийн 10 мянган төгрөг авах ёстой иргэдийн 71 хувь нь мөнгөө аваад байгаа аж.
Их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрт Хүний хөгжил сангаас 500 мянган төгрөг олгох шийдвэр гарсан ч бодит ажил болоогүй байгаа. Юутай ч төсөвт сургалтын төлбөрт нийт 82.5 тэрбум төгрөг баталсан тул БСШУЯ оюутнуудын нарийвчилсан судалгааг хийж дууссаны дараа ирэх сард их, дээд сургуулиудын дансанд мөнгийг шилжүүлж эхлэх юм байна. Тухайн оюутны Хүний хөгжил сангийн дэвтэрт 500 мянган төгрөгөө авсан тухай тэмдэглэл бичиж баталгаажуулах аж.
Харин энэ оны долдутаар сарын 5-ны өдрөөс эхэлсэн иргэний шинэчилсэн бүртгэл он дуустал үргэлжилсэн ч иргэдээ зуун хувь хамруулж хараахан амжаагүй байна. Гэтэл Улсын бүртгэлийн газраас нийслэлийн хороод дээр явагдаж буи шинэчилсэн бүртгэлийг нэгдүгээр сарын 3-наас эхлэн зогсоох шийдвэрийг гаргаж, хороон дээр ажиллаж буй бүртгэгч нарыг бүртгэлд орсон хүмүүсийнхээ мэдээг эцэслэн өгч, компьютер техник хэрэгслээ хүлээлгэн огөхийг үүрэгджээ.
Харин үүний дараа шинэчилсэн бүртгэлийг дахин хороон дээр эсвэл нийслэлд төвлөрүүлэх асуудлыг шийдвэрлэж, үлдсэн иргэдийн бүртгэлийн талаар хэлэлцэх юм байна.
Н.Гантуяа