Бэгнён арал·Дэчон арал·Сучон арлын иргэдийг нүүлгэн шилжүүлэх тогтоол гаргалаа
Уншсан 3471 vote 0 2010.11.23 18:33:46Бэгнён арал·Дэчон арал·Сучон арлын иргэдийг нүүлгэн шилжүүлэх тогтоол гаргалаа
2010-11-23 17:57
Инчон хотын захиргаанаас 23-ны өдрийн үдээс хойш дөрвөн цагийн үед Баруун далайтай хамгийн ойрхон газар нутаг болох Бэгнён арал, Дэчон арал, Сучон арлын нийт оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тогтоол гаргасан байна.
Инчон хотын холбогдох ажилтан "Хойд Солонгосын талаас дахин буудлага хийж магадгүй гэж үзсэний үндсэн дээр нүүлгэн шилжүүлэх тогтоол гаргасан "хэмээн мэдэгдлээ.
Одоогийн байдлаар Бэгнён арал, Дэчон арал, Сучон арал дээр нийтдээ 5,570 гаруй иргэд амьдардаг ажээ.
Нөгөөтэйгүүр Хойд Солонгосын буудлаганд өртсөн Ёнпён арал дээр оршин суудаг 1,780гаруй иргэдийг агаарын довтолгооноос хамгаалах хоргодох байр уруу нүүлгэн шилжүүлсэн хэмээн мэдэгдээд байна.
Эх сурвалж : Гүгмин илбу күки мэдээ (www.kukinews.com)
PUKAN NEEREE DAVARTSAN YUMAA. ULSIIN TOSVIIN IHENH HUVIIG DAIN BAILDAAN TSEREG ZEVSEG, TSOMIIN BOMBOG HIIHED ZORIULDAG GSN ARD TUMNIIHEE GURIL BUDAANDAA HUCH HUREHGUI N\BJ
aimaar yumaa