Ансан хот дахь Цагаачлалын албаны салбарын нээлтийн тухай танилцуулах нь
Уншсан 2414 vote 0 2010.10.26 16:01:37
Инчонын Цагаачлалын албаны Ансан хот дахь салбарын нээлтийн талаар танилцуулах нь ◎ Хэзээ : 2010оны 11сарын 1өдөр. Ажлын өдрүүдэд 09:00~18:00 (бямба, ням, нийтээр амрах өдөр хамаарахгүй болно.) ◎ Байршил : Гужан буудлын эсрэг талд Бүил барилга (Диу конбэншён хуримын ордон) 2давхарт ※ Хаяг : Кёнги аймаг Ансан хот Гужан хороо 681-2 (경기도 안산시 고잔동 681-2) ◎ Шийдвэрлэх алба - Оршин суух хугацаа сунгах , оршин суух визний ангилал солих, гадаад ажилчны ажлын байр солих мэдэгдэл · нэмэлт өөрчлөлт, гадаадын иргэн бүртгэх зэрэг энгийн оршин суухтай холбоотой асуудал. - Виз, шалгалт, гадаадын харъяат солонгос гаралтай иргэн оршин суух хаягаа мэдэгдэх, төрөл бүрийн тодорхойлолт олгох. Гагцхүү иргэншил, цагаачлалын асуудал хамаарахгүй болно. ◎ Харъяа бүс нутаг : Ансан хот - Урьд өмнө Ансан хот дахь Цагаачлалын албаны салбарт харъяалагдаж байсан Шихын хотод оршин сууж буй гадаад иргэд болон гадаад ажилчдыг ажиллуулж буй компани нь цагаачлалын албатай холбогдох асуудлыг Инчон хотын Цагаачлалын албан дээр очин шийдвэрлүүлнэ. ◎ Лавлах утас : Инчон хотын Цагаачлалын алба(032-890-6300), Ансан хот дахь салбар (031-364-5700) 《Ирэх зам》 |
• Машин • Метро |