“Инээж өсөөрэй ”хүүхдийн төлөө сангийн 2дахь удаагийн ажлын тайлан
Уншсан 6719 vote 0 2010.06.05 13:24:08“Инээж өсөөрэй ”сангийн 2дахь удаагийн ажлын тайлан
Өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлын тайлан :
Солонгост буй "Инээж өсөөрэй" сан болон Нидерланд дахь монголчуудын "Өлзий" холбоо хамтарч хүүхдийн баярыг тохиолдуулан Улаан чулуутын хогийн цэг дээр ажиллаж буй хүүхдүүдэд бэлэг тарааж, эмчийн үзлэгт хамруулан, амьдарч сурах эрх нь зөрчигдөж байгаа эдгээр хүүхдүүдийн тухай үнэн бодит мэдээллийг хүргэх, цаашид хэрхэн ямар дэмжлэг туслалцаа үзүүлж, хогон дунд биш эрүүл саруул орчинд өсч төлөвшин, нийгэмшүүлэх нь зөв зүйтэй болохыг олон нийтээр хэлэлцэж шийдэх үүднээс Цагдаагийн Ерөнхий газрын хүүхдийн тасаг, UBS тeлeвизийн "Гэртээ харих замд" хvvхдийн нэвтрvvлэгтэй хамтарч нэвтрүүлэг хийлээ. "Гэртээ харих замд" хvvхдийн нэвтрvvлэг нь 2010 оны 6сарын 5 ны өдөр UBS тeлeвизээр гарсан юм.
Солонгост буй "Инээж өсөөрэй" сан болон Нидерланд дахь монголчуудын "Өлзий" холбооноос Хараа, сонсголын бэрхшээлтэй, асрах газарт суралцаж буй хүүхдүүд болон Цагдаагийн Ерөнхий газрын Зайсан дахь орон гэргүй хүүхдүүдийн хаяг тогтоох төв, Амгалан дахь гэр орон нь олдохгүй байгаа хүүхдүүдийн асрамжийн газар, Толгойт дахь “Улаан чулуутын хогийн цэг” дээр ажиллаж буй нийт 300 орчим хүүхдүүдэд эх үрсийн баярыг тохиолдуулан сэтгэлийн бэлгээ барьлаа.
Хандив өргөсөн хүмүүсийн нэрс :
2. Баярмаа
3. Хишигбуян
4. Гантуяа
6. Энхтайван
7. Mөнгөнчимэг
8. Оргил
9. Сайхнаа
10. Сувдаа
11. Бэгз
12. Энхцэцэг
13. Батсүх
14. Нидерланд дахь монголчуудын "Өлзий" холбоо
15. Цагдаагийн тусгай тасгийн хамт олон
Мэдээллийн спонсор : UBS-тeлeвизийн гэртээ харих замд хvvхдийн нэвтрvvлэг ,
С1 телевиз Мөрдөгч Дэррик нэвтрүүлгийн хамт олон,
MGLRADIO.COM, MGLCLUB.COM, Xориотой.тк
“Инээж өсөөрэй” хүүхдийн төлөө санд хандив өргөхийг хүссэн хүмүүс нь
Гиоб банк(기업은행)-ы 631-009412-02-19 гэсэн данс руу хандив өргөх боломжтой.
Хүлээн авагч : Ганхүү Хишигбуян
Томчууд бидний энэрэл хайрын үрээр
Томоогүй жаахан хүүхдүүд инээж өсөх болтугай.
Жич : Манай сангийн дараагийн ээлжит хурал нь 2010оны 6сарын 6-ны өдрийн 16цагаас онлайнаар
явагдах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Бидэнтэй daruuhan01@yahoo.com болон kh_bayarmaa53@yahoo.com и-мэйл хаягаар холбогдох юмуу 010-5838-1204, 010-2204-2497, 031-362-6133 дугаарын утсаар холбогдоно уу!
xvvxdvvdiig bayarluulsan ta bvxendee mash ix bayarllaa ta bvxnii ajil vils bvtej oodrog baix boltugai xoorxon yumaa xvvxdvvd vzeed bvvr uillaa