Ансан хотод амьдарч буй хүүхэд залуучуудын өөр улсын соёлын талаарх ялгавартай үзэл бодлыг арилгах, олон үндэстнүүд буюу даяарчлалын сэтгэлгээг төлөвшүүлэх үүднээс дэлхийн олон орны соёлоос суралцаж мэдэх “Дэлхийн соёлтой танилцах сургалт”-ыг явуулж байна. Одоогийн байдлаар Япон, Хятад, Монгол, Энэтхэг, Иран, Кена, Конго, Перу, Аргентин, Эль Салавадор, Гватемал зэрэг 10гаруй орны 20орчим соёл суртчилах багш нар үйл ажиллагаагаа явуулж байна. Үндэсний хувцас, дуу хөгжим, хөгжмийн зэмсэг, тоглоом наадгай, хоол, хэл зэрэг өөрийн орны соёлын талаар хүүхэд залуучуудад танилцуулж чадах чадварлаг хүмүүсийг бүртгэж буй тул гадаад иргэд та бүхэн өргөнөөр хамрагдана уу.
<Үйл ажиллагааны агуулга>
- Хүүхэд залуучуудад өөрийн орны соёлыг танилцуулах. (үндэсний хувцас, дуу хөгжим, хөгжмийн зэмсэг, тоглоом наадгай, хоол, хэл г.м)
※ Тухайн хүн өөрийн арга барилын дагуу хичээл заах боломжтой.
<Эрх>
- Ансан хот болон тус хотын ойролцоох орон нутагт амьдарч буй гадаад иргэн
- Боловсрол : Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх.
- 2010оны 6сарын 21-ний өдөр(даваа)-өөс эхлэн сургалтанд хамрагдах боломжтой этгээд
<Сонгон шалгаруулалт>
- 1-р шат : Бичиг баримтын шалгаруулалт (материал хүлээн авах хугацаа): 2010. 5. 19 ~ 6. 10
- 2-р шат : Ярилцлага(ярилцлагын хуваарь :тусгайлан мэдэгдэнэ.)
- Эцсийн шалгаруулалт : 2010.06.18 (баасан)
<Сургалтын хуваарь>
- Соёл суртчилах багш бэлтгэх сургалт : 2010. 6. 21. ~ 2010. 9.
(сургалт үнэ төлбөргүй, power point, хичээлд суух, баг бүрээр хичээл заах г.м)
- Шалгаруулалтанд тэнцсэн этгээдэд л зөвхөн Соёл суртчилах багш хийх эрх олгогдоно : 2010.
7сараас эхлэнэ.
- Олгох хөлс : Нэг удаа багшлахад 70,000 вон (2цаг)
<Өргөдөл гаргах>
- Биечлэн ирж бүртгүүлэх
- Шаардагдах материал : Өргөдөл, намтар, бусад баримт бичиг
* Өргөдлийн маягтыг тус төвийн вэб хуудаснаас татаж авна уу.
<Лавлах> Гадаад Иргэдэд Үйлчлэх Төв(ГИҮТ).
Олон улсын боловсролын асуудал хариуцсан
ажилтан Ган Хы Гён(姜喜鏡) (☎ 031-481-3302)
Ансан буудал (метроны 4-р шугам 453-р буудал),
1-р гарц, Нүхэн гарцын зүүн талаар гарахад өргөн гудам харагдана.
Өргөн гудмын эцэст замын эсрэг талд Шинхан банк (신한은행) харагдана.
Шинхан банкнаас зүүн гар тийш эргэн явна.
Гудмын төгсгөлд задгай машин зогсоол харагдана.
Гадаад Иргэдэд Үйлчлэх Төв (외국인주민센터), 2давхарт.