Бичлэгийн тоо 213

Катыньд юу болсон бэ?

Уншсан 8671 vote 0 2010.04.15 14:37:48

Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньски тэргүүтэй тус улсын төр, засаг, парламент, цэргийн дээд удирдлагын төлөөлөгчид Катыний харгислалын 70 жилийн ойд зориулсан дурсгалын арга хэмжээнд оролцохоор ОХУ-ыг зорьж яваад  нисэх онгоцны ослоор амь үрэгдсэн нэн эмгэнэлтэй явдал тохиолдов. Энэ уй гашууг Монголын ард түмэн польшчуудтай хуваалцаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан уншигч танаа “Катыний аллагын тухай” товч лавламж толилуулж байна.

1940 оны хавар Смоленскаас баруун тийш 18 км-ын зайтай орших Катынь тосгоны ойролцоох ойд, тэрчлэн хэд хэдэн шоронд, хорих газарт хэдэн долоо хоногийн дотор Зөвлөлтийн Дотоод хэргийн ардын комиссарын газрын офицерууд голдуу Польшийн олзлогдсон иргэдийг буудан хороожээ. 1940 оны гуравдугаар сард Бүх Оросын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн Товчоо тийнхүү цаазаар авах шийдвэрийг гаргасан  бөгөөд  Польшийн иргэдийг зөвхөн Катыний ойролцоо цаазлаагүй, гэхдээ “Катыний аллага” гэдэг нь цаазлуулагчдын талаар хэрэглэдэг нийтлэг нэр томьёо болсон байна. Учир нь тэднийг Смоленск мужид  буудан хороосон тухай мэдээ анх түрүүнд тодорхой болжээ.

1990-ээд онд нууцын зэрэглэлээс гаргасан мэдээнд дурдсанаар, Дотоод хэргийн ардын комиссарын газрын ажилтнууд  1940 оны дөрөв-тавдугаар сард 21857 польш хоригдлыг буудан хороожээ. Албан ёсны мөрдөн байцаалт дууссантай холбогдуулан  Оросын цэргийн ерөнхий прокурорын газраас 2004 онд нийтлүүлсэн мэдээнээс үзвэл, Дотоод хэргийн ардын комиссарын газар14542 польш хүнд хэрэг үүсгэжээ.1803 хүн амь үрэгдсэнийг баримттайгаар тогтоосон байна.

1940 оны хавар цаазлуулсан польшууд бол үүнээс нэг жилийн өмнө олзлогдсон юм уу, эсвэл 125-250 мянган Польшийн баривчлагдсан цэргийн албан хаагч, энгийн иргэдийн нэг хэсэг юм. Дурдсан хүмүүсийг Зөвлөлтийн эрх баригчид 1939 оны намар Польшийн зүүн зүгийн нутгийг булаан эзэлснийхээ дараа “найдваргүй” хүмүүс гэж үзээд Зөвлөлт Холбоот Улсын нутаг дэвсгэр дээр зориуд байгуулсан 8 хорих газарт байрлуулжээ. Тэдний нэлээд хэсгийг удалгүй гэрт нь буцаахыг нь буцааж, хорих газрууд руу илгээхийг нь илгээж, Сибирь, Умард Казахстанд суурьшуулахаар явуулж, Германд ч заримыг нь шилжүүлэн өгсөн байна /Польшийн баруун мужийн оршин суугчдыг/.

Гэвч “Польшийн армийн офицер, Польшийн цагдаагийн газрын ажилтан,  Польшийн үндсэрхэг үзэлт хувьсгалын эсэргүү намуудын гишүүд, илчлэгдсэн хувьсгалын эсэргүү босогчдын байгууллагад оролцогч байсан” мянга мянган хүнийг  Дотоод хэргийн ардын комиссарын газрын тэргүүн Лаврентий Берия “Зөвлөлт засгийн архаг, засрашгүй дайснууд” гэж үзэн, тэдэнд ялын дээд хэмжээ-буудан алах ял оноохыг санал болгожээ.

Польш хоригдлуудыг ЗХУ-ын нийт нутаг дахь олон шоронд цаазалжээ. ЗСБНХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны мэдээгээр, Катыний ойд 4421, Харьковын ойролцоох Старобелийн хорих газарт 3820, Осташковын хорих газарт /тэр үеийн Калинин, одоогийн Тверь муж/ 6311, Баруун Украин, Баруун Белорусийн бусад хорих газар, шоронд 7305 хүн буудан хороосон байна.

Мөрдөн шалгасан нь

Буудан хороосон явдлыг чухамхүү Катыниас эхэлсэн учраас Смоленскийн ойролцоох энэ тосгоны нэр  польшчуудын эсрэг Сталиний дэглэмийн үйлдсэн гэмт хэргийн бэлгэдэл болжээ. Дотоод хэргийн ардын комиссарын газар буруутай болох баталгааг Германы хээрийн цагдаагийн газар 1943 онд анх түрүүн гаргасан нь уг хэргийг Зөвлөлт Холбоот Улс мөрдөн шалгахад хүргэжээ. Буудан хороосны гэм бурууг фашистуудад өөрсдөд нь тохвол хамгийн үнэмшилтэй болно гэж Москва үзсэн байна. Тэр тусмаа буудан хорооход Дотоод хэргийн ардын комиссарын газрын офицерууд Германд үйлвэрлэсэн сум хэрэглэдэг “вальтер” болон бусад зэвсэг хэрэглэж байжээ.

Зөвлөлтийн цэрэг Смоленск мужийг чөлөөлсний дараа тусгай комисс мөрдөн шалгаж, олзлогдсон польшуудыг  1941 онд германчууд буудан алсан гэж тогтоожээ. Энэ хувилбар 1990 он хүртэл ЗХУ, Варшавын гэрээний орнуудын хувьд албан ёсных байв. Зөвлөлтийн тал дайн дууссаны дараа ч  Нюрнбергийн шүүх ажиллагааны хүрээнд энэ асуудлаар германчуудыг буруутгасан боловч  тэдний буруутайг нотлох үнэмшилтэй нотлох баримт гаргаж чадаагүй байна. Иймээс энэ явдал ялын дүгнэлтэд тэмдэглэгдээгүй ажээ.

Хүлээн зөвшөөрч, уучлал гуйсан нь

1990 оны дөрөвдүгээр сард Польшийн удирдагч Войцех Ярузельски Москвад албан ёсны айлчлалаар хүрэлцэн иржээ. Дотоод хэргийн ардын комиссарын газар буруутай болохыг дам нотолсон архивийн шинэ баримт бичгүүд олдсонтой холбогдуулан Зөвлөлтийн удирдлага өөрийн байр суурийг өөрчлөн, польшуудыг Зөвлөлтийн аюулаас хамгаалах албаны офицерууд буудан алсан гэж хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн байна. 1990 оны дөрөвдүгээр сарын 13-нд ТАСС-аас нийтлүүлсэн мэдэгдэлд “Илрүүлсэн архивын материалууд бүхэлдээ Катыний ойд үйлдсэн хорлолт хэргийн шууд хариуцлагыг Берия, Меркулов /1940 онд Дотоод хэргийн ардын комиссарын газрын улсыг аюулаас хамгаалах ерөнхий газрыг тэргүүлж байжээ/  болон тэдний гар хөл бологчид шууд хүлээнэ гэсэн дүгнэлт хийх бололцоо олгож байна. Зөвлөлтийн тал Катыний эмэгнэлт явдалтай холбогдуулан гүн харамсал илэрхийлэхийн хамт тэр бол Сталинизмын хүнд гэмт хэргийн нэг мөн гэж мэдэгдэж байна” гэж дурджээ.

Михаил Горбачев Козельск, Осташков, Старобельскийн хорих газраас буудан хороох газар руу илгээсэн офицеруудын нэрсийн жагсаалтыг Ярузельскид  өгсөн байна. Зөвлөлтийн ерөнхий прокурорын газар удалгүй албан ёсны шалгалт хийж эхэлжээ. Оросын Ерөнхийлөгч Борис Ельцин 1990-ээд оны эхээр Варшавт айлчлах үеэрээ польшуудаас уучлал гуйсан байна. Катыньд амь үрэгдэгсдийн талаарх Польшийн ард түмний гашуудлыг хуваалцаж байгаагаа Оросын эрх баригчдын төлөөлөгчид удаа дараа илэрхийлжээ.

1990 онд эхэлсэн шалгалтыг ОХУ-ын цэргийн ерөнхий прокурорын газар сэжигтнүүд болон яллагдагчид нас барсан гэдэг үндэслэлээр 2004 оны эцсээр зогсоосон байна.183 боть хавтаст хэргээс Польшийн талд 67-г нь шилжүүлж, үлдсэн 116 ботийг улсын нууц агуулсан учир шилжүүлэн өгөөгүй байна. Хэргийг зогсоосон явдлыг ОХУ-ын Дээд шүүх 2009 онд хууль ёсны гэж үзжээ.

2000 онд Катыньд харгислалд хэлмэгдэгсдийн дурсгалын цогцолбор босгожээ. Тэр бол зөвхөн польшчуудад төдийгүй Катыний ойд Дотоод хэргийн ардын комиссарын газрын буудан хороосон зөвлөлтийн иргэдэд зориулсан нийтлэг дурсгалын цогцолбор болсон билээ.

Оросын Ерөнхий сайд Владимир Путин Катыний эмгэнэлт явдалд хэрхэн хандаж байгаагаа 2009 оны наймдугаар сард Польшид ажлын айлчлал хийхийнхээ өмнө Польшийн “Газета Выборча” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ илэрхийлэхдээ, “Өнгөрсөн үеийн сүүдэр өнөөдрийн өдөр, тэр тусмаа хамтын ажиллагааны маргаашийн өдрийг харуулах ёсгүй. Орос, Польшийн харилцааг өвлөгдөж ирсэн үл итгэлцэл, атгаг санааны дарамтаас ангижруулан, хуудсыг эргүүлж, шинэ хуудас бичиж эхлэхийн тулд бүхнийг хийх нь талийгаач нарын өмнө, түүхийн өмнө бидний хүлээсэн үүрэг мөн” гэжээ.

Владимир Путин урилгаар Катыний аллагын 70 жилийн ойд зориулан дөрөвдүгээр сарын 7-нд Катыньд болсон дурсгалын арга хэмжээнд  Польшийн Ерөнхий сайд Дональд Туск оролцсон билээ. Түүнтэй хамт Лех Валенса, коммунизмын дараах Польшийн анхны ерөнхий сайд Тадеуш Мазовецки, тэрчлэн цаазлуулагчдын гэр бүлийн гишүүд ирж дурсгалын арга хэмжээнд оролцсон юм.

Цагаатгахыг шаардаж байгаа нь

1940 онд Орост буудуулсан польшуудыг улс төрийн талаар хэлмэгдэгсэд гэж хүлээн зөвшөөрөхийг Польш шаардаж байна. Катыний ойд амь үрэгдэгч зарим офицерын төрөл төрөгсөд 2008 онд Оросын Холбооны Улсын цэргийн ерөнхий прокурорын газарт хандаж, буудуулсан хүмүүсийг цагаатгах бололцоог авч үзэхийг шаардсан байна. Цэргийн ерөнхий прокурорын газар татгалзжээ. Энэ талаар тэдний гаргасан гомдлыг шүүх хүлээж аваагүй байна. Одоо польшуудын шаардлагыг Европын хүний эрхийн шүүх хэлэлцэж байгаа ажээ.

Д.Жаргал

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3047436/042/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 7194
78 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөс явуулж буй сургалтын тухай танилцуулах нь [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-07 4856
77 8сарын Гадаад иргэдэд зориулсан үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-07 9037
76 Хэрэв та бизнес эрхэлж байгаа бол дараахи асуултуудад хариулна уу. [1] ADVertisement 2010-07-06 5027
75 ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ”-д хамрагдсан иргэд л Тавантолгойгоос хувьцаа хүртэх боломжтой [2] ӨДРИЙН МЭНД 2010-07-05 7692
74 Осолдсон автобусанд Монгол охин байжээ [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-03 7903
73 Гадаадад амьдарч буй Монголчуудын Анхдугаар Хуралдай амжилттай болж өнгөрлөө ӨДРИЙН МЭНД 2010-07-03 5593
72 Хаясан бичиг баримтаа хүчинтэй байгаа эсэхийг мэдэхийг хүсвэл . . . ӨДРИЙН МЭНД 2010-07-02 5792
71 Гадаад оронд төрсөн, гэрлэсэн судлалгаа ӨДРИЙН МЭНД 2010-07-02 5754
70 Гадаад ажилчдад эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүдийн жагсаалт ӨДРИЙН МЭНД 2010-06-27 21431
69 Элчин сайдын яам - Олдсон үндэсний энгийн... ӨДРИЙН МЭНД 2010-06-17 7434
68 Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчныг мэргэжил дээшлүүлэх улсын зардлаар сурах сургалтанд хамруулж байна. ӨДРИЙН МЭНД 2010-06-09 7213
67 Хөдөлмөрийн гэрээний хууль (гадаадын ажилчныг хөлслөн ажиллуулах буюу гуюун хогажэ) -ийн өөрчлөлтүүдээс ӨДРИЙН МЭНД 2010-06-08 9203
66 АНСАН ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ file ӨДРИЙН МЭНД 2010-06-08 22381
65 Соёл суртчилах багш бэлтгэх сургалтанд бүртгэж байна [1] ӨДРИЙН МЭНД 2010-06-08 6396
64 “Инээж өсөөрэй ”хүүхдийн төлөө сангийн 2дахь удаагийн ажлын тайлан [1] ӨДРИЙН МЭНД 2010-06-05 6719
63 Солонгосын хүний эрхийн хорооны кино ADVertisement 2010-06-03 7082
62 Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг "Хармони" сонингоо захиалан уншицгаана уу [6] ӨДРИЙН МЭНД 2010-06-01 7359
61 6 сарын Гадаад иргэдэд зориулсан үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэгийн хуваарь [3] ӨДРИЙН МЭНД 2010-06-01 7558
60 Хууль бус оршин суугч гадаадын иргэдийг "Сайн дураараа нутаг буцах"-ыг дэмжих хөтөлбөр [5] ӨДРИЙН МЭНД 2010-06-01 12911
59 Солонгос- Монголын нийгмийн бодлогын семинар [5] ADVertisement 2010-05-31 7441
58 “Инээж өсөөрэй ” хүүхдийн төлөө сангийн тухай танилцуулах нь [1] ӨДРИЙН МЭНД 2010-05-30 6237
57 БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой иргэдээс авах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлтгэх сургалт хичээллэх гэж байна. ӨДРИЙН МЭНД 2010-05-28 7431
56 Гадаадад ажиллаж амьдарч буй Монголчууддаа уриалах нь ӨДРИЙН МЭНД 2010-05-26 7284
55 БНСУлсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаад нутаг буцах үедээ нутаг буцах зардлын даатгалын мөнгөө аваагүй иргэдийн нэрс ӨДРИЙН МЭНД 2010-05-26 7563
54 Нутаг буцах үедээ Самсунг даатгалын байгууллагаас нутаг буцах даатгал(чүлгүг манги бухом)-ын мөнгөө нэхэмжлээгүй иргэдийн нэрс ӨДРИЙН МЭНД 2010-05-26 7309
53 БНСУ-д ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОГДОХ ГЭЖ БАЙНА ӨДРИЙН МЭНД 2010-05-26 7053
» Катыньд юу болсон бэ? Levi`s 2010-04-15 8671
51 Баруун Хятадад болсон газар хөдлөлтөд 400 гаруй хүн амь үрэгдэв [4] Levi`s 2010-04-15 7777
50 Хойд Солонгост 200 мянга орчим улс төрийн хоригдол байн [1] Levi`s 2010-01-22 14969
49 KOICA-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газарт ажилтан (монгол) авна. ADVertisement 2009-09-17 26974
48 КИМ ЧЕН ИР ГУРАВ ДАХЬ ТУРШИЛТ ХИЙХИЙГ УРИАЛЖЭЭ Levi`s 2009-09-15 24122
47 Бүртгэлгүй гадаад иргэдийг багасгая. [3] ADVertisement 2009-09-09 28667
46 ГЭР АМРАЛТЫН ГАЗАР НЭЭГДЛЭЭ file [2] ADVertisement 2009-09-08 28925
45 Бүртгэлгүй цагаач иргэдийн хүүхдийн эрүүл мэндийг дэмжих нь file [2] ADVertisement 2009-09-07 24497
44 Тайваньд юу болж байна вэ? Levi`s 2009-08-27 26262
43 Гадаад иргэнтэй гэр бүл бологчид нэмэгджээ file [2] ADVertisement 2009-08-24 24948
42 김대중 전 대통령 서거 file ADVertisement 2009-08-18 19099
41 Бүртгэлгүй цагаач иргэдийн хүүхдийн эрүүл мэндийг дэмжих нь file [1] ADVertisement 2009-08-17 25541
40 Ажиллах зөвшөөрлийг олгох тогтолцоог хэрэгжүүлсний 5 жилийн ой [1] ADVertisement 2009-08-05 24815
39 ҮРЭЭ ХҮЛЭЭСЭН ЭХИЙН ЗАХИДАЛ [47] fortune_jaal 2009-07-18 29851
38 KOICA-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газарт ажилтан (монгол) авна. ADVertisement 2009-07-03 32315
37 Солонгост оршин сууж байгаа гадаад иргэд их дээд сургуулиудад [2] ADVertisement 2009-07-01 33733
36 АНУ-ын цэрэг Иракийн хотуудыг орхилоо Levi`s 2009-07-01 29304
35 Michael Jackson 50 насандаа интертэйнмент ертөнцийг орхилоо file [11] tiffani 2009-06-26 33230
34 Эрүүл мэндийн даатгалд бүртгүүлэх тухай танилцуулга ADVertisement 2009-06-25 31036
배너신청
자생병원

배너신청