Бичлэгийн тоо 213
 Их Британы Оюунлаг Бүтээлч Залуучуудын Клуб нь “Гадаадад амьдарч байгаа Монголчуудын Анхдугаар Хуралдай”-г Лондон хотноо амжилттай зохион байгууллаа.  Гадаадад амьдарч байгаа Монголчуудын хуралдай хийж буй зорилго бол бид өөрсдийн амьдаран сууж байгаа болон дэлхийн хөгжингүй орнуудын туршлагыг судалж түүнээс Монгол эх орноо хөгжүүлэхэд өөрсдийн дуу хоолой,үйл ажиллагааг нэгтгэхэд оршиж байсан билээ. Энэ ч утгаараа манай хуралдайг дэмжиж нийт 100 гаруй и-мэйл, мессеж Монгол, Их Британи, Япон, Америк, Солонгос, Швед, Герман, Итали, Испани, Канад зэрэг орнуудад амьдардаг Монголчуудаас ирлээ. Өнөөдрийн манай анхдугаар хуралдаанд нийт 10 гаруй оронд амьдардаг 100 гаруй Монголчуудаас биечлэн болон онлайнаар оролцлоо.

Уг хуралдайг зохион байгуулагч Э.Одонгэрэл “Хууль эрх зүй” нээлтийн үг хэлж, илтгэл тавьснаар эхэлсэн бөгөөд Г.Ичинхорлоо “Хөрөнгө оруулалт”, Э.Эрдэнэчимэг ”Боловсрол”, Б.Буянбат “Монголчуудад хүргэх тусламж” гэсэн сэдвүүдээр тус тус өөрсдийн илтгэлүүдээ тавьлаа. Уг илтгэлүүд дээр хүмүүс өөрсдийн санал бодлоо солилцож, харилцан сонирхолтой ярилцлагууд болсон юм.

Ирсэн и-мэйл захидлуудыг товчилбол 98% нь манай хуралдайныг дэмжиж, бидэнд улам их амжилт хүсч, биднээс улам их санаачлагатай ажил хийхийг хүсч байгаагаа илэрхийлж байгаа нь энэхүү хуралдайг зохион байгуулж байгаа бидэнд их урам зориг өглөө.

Манай хуралдайнд зориулж ирүүлсэн “Дуудлага” шүлгэнд та бүхний анхаарлыг хандуулахыг хүсч байна. Энэхүү шүлэг нь бидний энэхүү хуралдайн зорилгыг бас тодорхой хэмжээгээр харуулж өгсөн хэмээн бодож байна.

 Шүлгийн зохиогч Должинжавын Оюундэлгэр “Сэтгүүлч,утга зохиолын ажилтан “ мэргэжилтэй.

Дуудлага
Дэлхийгээр нэг тарсан Монголчуудаа дуудмаар байна
Дэндүү их зовсон газар шороо чинь уйлж байна
Тарааж хаясан ард түмнээ буцааж нэг цуглуулмаар байна
Тартагтаа тулсан эх орноо харийнхнаас булааж авмаар байна

Даварсан түшмэд газраа барьцаалж эхэллээ
Ядарсан ардууд гудамжинд гарч үлдлээ
Монголын баялаг дэлхийн зах дээр толгой цохиж байхад
Модоо барисан түмэн олон минь хог дээр амьдарч байна

Дэлбийсэн хар дотортонгууд элээ шиг цуглаж
Дээдсийн минь алтан шарилыг хөндөж байна
Бурхад чуулдаг газар чөтгөр хэлээ гаргаж
Бузарлаж дууслаа эх орныг минь

Ухаагүй газар, аваагүй алт гэж алга байна
Угаадсаа гол мөрөнд минь асгаж байна
Ширгэсэн сайран дээрхи лус хилэгнэж
Ширэнгэн ой мод шатаж дуусч байна

Эзэнгүй төр, эзгүй нутгийг минь элэг барьж
Эздийх нь улаан нүүр лүү нулимж байна
Угаасаа цөөхөн хэдэн Монголчууд
Улдаж байна энэ цөвүүн цагт

Дэлхийгээр нэг тарсан Монголчуудаа дуудмаар байна
Дээвэр дороо нэгдэж хүчээ нэг үзмээр байна
Тарааж хаясан ухаанаа буцааж нэг цуглуулмаар байна
Тамаа цайсан газар шороогоо ганцхан удаа авармаар байна.

Өнөөдөр Ардчилсан нийгмийн үед бид үг хэлэх болон хуралдах эрхтэй. Мөн түүнчлэн олон мянган жилийн түүхтэй Монгол улс маань бидний болон үр хүүхдийн минь бахархал юм.
Бид бүгд Монголын эдийн засгийн хэцүү байдал, улс төрийн ялзралын тухай мэдэж байгаа. Энэ тухай зурагт, радио, сонин сэтгүүл болон интернетеер хангалттай шүүмжилж, ярьж байгаа боловч харамсалтай нь Монголд өнөөдөр өөрчлөгдсөн зүйл байхгүй байсаар байна. Энэ бүгдийг өөрчлөх гэж бид энэ хуралдайг хийж байгаа билээ. Уг хуралдайд дэвшүүлсэн саналууд, илтгэлүүд гээд бүх зүйлийг бид ном болгон гаргахаар зэхэж байгаа бөгөөд удахгүй та бүхэндээ хүргэхээр байгууллагынхаа вэб хуудсан дээр байрлуулах болно.

Монгол орныхоо төлөө урагшаа залуусаа.

Вэб хуудас :  http://www.mglcharity.com/

 


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3342649/396/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 7194
78 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөс явуулж буй сургалтын тухай танилцуулах нь [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-07 4856
77 8сарын Гадаад иргэдэд зориулсан үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-07 9037
76 Хэрэв та бизнес эрхэлж байгаа бол дараахи асуултуудад хариулна уу. [1] ADVertisement 2010-07-06 5027
75 ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ”-д хамрагдсан иргэд л Тавантолгойгоос хувьцаа хүртэх боломжтой [2] ӨДРИЙН МЭНД 2010-07-05 7692
74 Осолдсон автобусанд Монгол охин байжээ [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-03 7903
» Гадаадад амьдарч буй Монголчуудын Анхдугаар Хуралдай амжилттай болж өнгөрлөө ӨДРИЙН МЭНД 2010-07-03 5593
72 Хаясан бичиг баримтаа хүчинтэй байгаа эсэхийг мэдэхийг хүсвэл . . . ӨДРИЙН МЭНД 2010-07-02 5792
71 Гадаад оронд төрсөн, гэрлэсэн судлалгаа ӨДРИЙН МЭНД 2010-07-02 5754
70 Гадаад ажилчдад эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүдийн жагсаалт ӨДРИЙН МЭНД 2010-06-27 21431
69 Элчин сайдын яам - Олдсон үндэсний энгийн... ӨДРИЙН МЭНД 2010-06-17 7434
68 Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчныг мэргэжил дээшлүүлэх улсын зардлаар сурах сургалтанд хамруулж байна. ӨДРИЙН МЭНД 2010-06-09 7213
67 Хөдөлмөрийн гэрээний хууль (гадаадын ажилчныг хөлслөн ажиллуулах буюу гуюун хогажэ) -ийн өөрчлөлтүүдээс ӨДРИЙН МЭНД 2010-06-08 9203
66 АНСАН ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ file ӨДРИЙН МЭНД 2010-06-08 22381
65 Соёл суртчилах багш бэлтгэх сургалтанд бүртгэж байна [1] ӨДРИЙН МЭНД 2010-06-08 6396
64 “Инээж өсөөрэй ”хүүхдийн төлөө сангийн 2дахь удаагийн ажлын тайлан [1] ӨДРИЙН МЭНД 2010-06-05 6719
63 Солонгосын хүний эрхийн хорооны кино ADVertisement 2010-06-03 7082
62 Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг "Хармони" сонингоо захиалан уншицгаана уу [6] ӨДРИЙН МЭНД 2010-06-01 7359
61 6 сарын Гадаад иргэдэд зориулсан үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэгийн хуваарь [3] ӨДРИЙН МЭНД 2010-06-01 7558
60 Хууль бус оршин суугч гадаадын иргэдийг "Сайн дураараа нутаг буцах"-ыг дэмжих хөтөлбөр [5] ӨДРИЙН МЭНД 2010-06-01 12911
59 Солонгос- Монголын нийгмийн бодлогын семинар [5] ADVertisement 2010-05-31 7441
58 “Инээж өсөөрэй ” хүүхдийн төлөө сангийн тухай танилцуулах нь [1] ӨДРИЙН МЭНД 2010-05-30 6237
57 БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой иргэдээс авах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлтгэх сургалт хичээллэх гэж байна. ӨДРИЙН МЭНД 2010-05-28 7431
56 Гадаадад ажиллаж амьдарч буй Монголчууддаа уриалах нь ӨДРИЙН МЭНД 2010-05-26 7284
55 БНСУлсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаад нутаг буцах үедээ нутаг буцах зардлын даатгалын мөнгөө аваагүй иргэдийн нэрс ӨДРИЙН МЭНД 2010-05-26 7563
54 Нутаг буцах үедээ Самсунг даатгалын байгууллагаас нутаг буцах даатгал(чүлгүг манги бухом)-ын мөнгөө нэхэмжлээгүй иргэдийн нэрс ӨДРИЙН МЭНД 2010-05-26 7309
53 БНСУ-д ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОГДОХ ГЭЖ БАЙНА ӨДРИЙН МЭНД 2010-05-26 7053
52 Катыньд юу болсон бэ? Levi`s 2010-04-15 8671
51 Баруун Хятадад болсон газар хөдлөлтөд 400 гаруй хүн амь үрэгдэв [4] Levi`s 2010-04-15 7777
50 Хойд Солонгост 200 мянга орчим улс төрийн хоригдол байн [1] Levi`s 2010-01-22 14969
49 KOICA-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газарт ажилтан (монгол) авна. ADVertisement 2009-09-17 26974
48 КИМ ЧЕН ИР ГУРАВ ДАХЬ ТУРШИЛТ ХИЙХИЙГ УРИАЛЖЭЭ Levi`s 2009-09-15 24121
47 Бүртгэлгүй гадаад иргэдийг багасгая. [3] ADVertisement 2009-09-09 28667
46 ГЭР АМРАЛТЫН ГАЗАР НЭЭГДЛЭЭ file [2] ADVertisement 2009-09-08 28925
45 Бүртгэлгүй цагаач иргэдийн хүүхдийн эрүүл мэндийг дэмжих нь file [2] ADVertisement 2009-09-07 24497
44 Тайваньд юу болж байна вэ? Levi`s 2009-08-27 26262
43 Гадаад иргэнтэй гэр бүл бологчид нэмэгджээ file [2] ADVertisement 2009-08-24 24948
42 김대중 전 대통령 서거 file ADVertisement 2009-08-18 19099
41 Бүртгэлгүй цагаач иргэдийн хүүхдийн эрүүл мэндийг дэмжих нь file [1] ADVertisement 2009-08-17 25541
40 Ажиллах зөвшөөрлийг олгох тогтолцоог хэрэгжүүлсний 5 жилийн ой [1] ADVertisement 2009-08-05 24815
39 ҮРЭЭ ХҮЛЭЭСЭН ЭХИЙН ЗАХИДАЛ [47] fortune_jaal 2009-07-18 29851
38 KOICA-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газарт ажилтан (монгол) авна. ADVertisement 2009-07-03 32315
37 Солонгост оршин сууж байгаа гадаад иргэд их дээд сургуулиудад [2] ADVertisement 2009-07-01 33733
36 АНУ-ын цэрэг Иракийн хотуудыг орхилоо Levi`s 2009-07-01 29304
35 Michael Jackson 50 насандаа интертэйнмент ертөнцийг орхилоо file [11] tiffani 2009-06-26 33230
34 Эрүүл мэндийн даатгалд бүртгүүлэх тухай танилцуулга ADVertisement 2009-06-25 31036
배너신청
자생병원

배너신청