Хятад улс Тайванийг өөрийн нэг муж гэж үзэж, өөртөө нэгтгэхийг чармайсаар 60 дах жилтэйгээ золгож байна. Тайванийг Хятадын муж биш, харин эдийн засгийн өндөр хөгжилтэй бие даасан улс мөн гэж Тайваны Ардчилсан нам албан ёсоор зарладаг юм. Саявтар Тайваний Ардчилсан намын даргаар Цай Ен Вэн гэдэг эмэгтэй сонгогдсон. Хэдийгээр Тайваний Ардчилсан намын түрүүчийн дарга нь хахуулийн хэргээр шоронд хоригдсон ч гэсэн тэр дарга Цэн Сүй Бян нь Тайваний Ерөнхийлөгч байхдаа улс төр эдийн засгийн зөв бодлого явуулсан гэж Тайваны ардчилсан намын шинэ дарга үнэлдэг. Тайваний одоогийн ерөнхийлөгч Гоминданы намын дарга сонгогдсон бөгөөд түүнийг Хятад улсын НАХЯамны тагнуул мөн гэж Тайваний Ардчилсан намын шинэ дарга, тодорхойлсон байна. Үүнээс гадна Тайваний Ардчилсан нам Өвөрмонголыг, Шинжааныг, Түвдийг бие даасан улс байх ёстой хэмээн үздэг учраас энэ нам Гоминданы намаас улс төрийн жин зиндаагаараа их дээгүүрт ордог болжээ. Тайваний Ардчилсан нам нь Тайванийг НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болгохын төлөө уйгагүй тэмцэж байна.
хөх толбо