Бичлэгийн тоо 3,329

 Улаанбаатар хотын хэмжээнд Real Properties Ulaanbaatar ХХК-ийн бүртгэснээр хотын төвийн 6 дүүрэгт нийт 1497 орон сууц байгаагаас гурван сарын байдлаар судалгаандаа нийт 335 орон сууцны борлуулах зарын мэдээлэл цуглуулан анализ хийжээ. 

Улаанбаатар хотын нийт орон сууцыг дүүргээр ангилж харвал нийт орон сууцны барилгын 52 хувийг БГД болон БЗД-ийн орон сууц эзэлж байгаа аж. Үүнээс БГД-ийн орон сууцны барилга 32 хувийг эзэлж байгаа бөгөөд ингэснээр тус дүүрэгт хамгийн их орон сууц байдаг нь харагдаж байна. Энэ хэмжээгээрээ тус хоёр дүүргээс хамгийн олон орон сууц арилжаанд ордог бөгөөд судалгааны түүвэрлэлтийн харьцааг орон сууцны тархалт болон зах зээл дэх борлуулалтын хэмжээнд тулгуурлан авчээ. 2015 оны 03 сарын байдлаар судалгааны шаардлага хангаж буй 335 хуучин орон сууцны мэдээллээс харахад:

-1 өрөө байр нийт зарын 24.2 хувь /81/

-2 өрөө байр 34.9 хувь /117/ 

-3 өрөө байр 31.9 хувь /107/

-4 өрөө байр 9 хувь /30/-г эзэлжээ. Харин үнийн хувьд Улаанбаатар хотын хэмжээнд нэг өрөө байр дунджаар 66.2 сая буюу доод тал нь 23 сая, дээд тал нь 168 сая төгрөгийн үнэтэй байгаа бол үүнээс ЧД, СБД, ХУД-т хамгийн өндөр үнэтэй байна.  Шинэ орон сууц Улаанбаатар хотын хэмжээнд 2015 оны гуравдугаар сарын байдлаар зах зээлд борлуулалт хийж буй 188 шинэ орон сууцны төслийн дунд судалгаа хийжээ. Эдгээр 188 төслийн 54.3 хувь нь БГД болон БЗД-т байрлалтай, 73.4 хувь нь карказ хийцтэй, 18.6 хувь нь хотын төвд байршилтай байна. Үүнээс 54.3 хувь нь ашиглалтад орсон бол 90.4 хувь нь энгийн болон дундаж зэрэглэлийн төсөл байна  Судалгаанд хамрагдсан 188 шинэ орон сууцны төслийн 1м2-н дундаж үнэ 2,291,665₮-ийн үнэтэй гарч өмнөх сараас 2,7 хувиар буурлаа. Нийт төслийн 90.4 хувь нь энгийн болон дундаж зэрэглэлийн төсөл бөгөөд дундаж үнэ нь 2,151,247₮ байлаа.  Харин дээд болон тансаг зэрэглэлийн орон сууцны дундаж үнэ 3,617,839₮-ийн үнэтэй байв. Үнийн ялгаатай байдлыг дүүргийн хувьд авч үзвэл, СБД, ХУД-т хамгийн өндөр, СХД, НД-т хамгийн хямд үнэтэй байна. 

Шинэ орон сууцны дундаж үнийг дүүргээр авч үзвэл, гуравдугаар сарын байдлаар хамгийн өндөр үнэтэй дүүргүүд болох нийслэлийн СБД 3,014 мянган төгрөг, ХУД 2,648 мянган төгрөг, БЗД 2,168 мянган төгрөгийн дундаж үнэтэй, харин бусад дүүргийн шинэ орон сууцны дундаж үнэ 2.11 саяас доош үнэлгээтэй гарлаа.  Мөн үнийн ялгаатай байдлыг зэрэглэл, байршил, барилгын хийцээр харахад дараах байдалтай байна. Хотын төвд байрлаж буй энгийн зэрэглэлтэй орон сууцны дундаж үнэ 2,283 мян.төг байгаа бол дээд зэрэглэлийн орон сууцны төслийн дундаж үнэ 4,050 мян.төг байна. Харин хотын төв бус газар байршилтай энгийн зэрэглэлийн орон сууцны дундаж үнэ 1,788 мян.төг, тансаг зэрэглэлийнх 3,050 мян.төг үнэтэй байна. Эндээс харахад хотын төвд байрлалтай дундаж зэрэглэлийн орон сууцны 1м2-н дундаж үнэ 2,543сая төгрөгийн үнэтэй ба дундаж үнийн хазайлт нь 507 мянган төгрөг байгаа нь харагдана. Харин энгийн зэрэглэлийн орон сууц нь 2,28 сая төгрөгийн үнэтэй буюу дундаж үнийн хазайлт нь 223 мянган төгрөг байна.  Мөн нийт төслийн үнийг байршлын хувьд авч үзвэл, хотын төвийн байрны дундаж үнийн хазайлт хамгийн өндөр буюу 907 мянган төгрөг байгаа юм.Өөрөөр хэлбэл, хотын төвд байрлаж буй 35 төслийн ихэнх нь дундаж үнээс дээш, доош 907 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин хотын төвийн бус байршилтай 153 шинэ төслийн үнийн хазайлт 613 мянган төгрөг байгаа нь үнийн ялгаатай байдал төвийн орон сууцаас 32 хувиар бага байна. Эх сурвалж: Real Properties Ulaanbaatar

Мэдээний эх сурвалж: http://www.time.mn/61844

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8537367/5b4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» Шинэ орон сууцны үнэ 2.7 хувиар буурчээ 2015-04-07 2267
2648 Үс тань гялалзахгүй байна уу? 2015-04-07 2387
2647 Бага, дунд орлоготой иргэд түрээсийн орон сууцанд суух боломжтой болно 2015-04-07 2147
2646 Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой 20 нууц 2015-04-06 2467
2645 Монгол Улс 2040 онд олимпийн наадам зохиох эрхийн төлөө бэлдэж эхэлжээ 2015-04-06 2117
2644 Кенид 147 оюутан алагджээ 2015-04-03 2607
2643 Дуучин Д.Болд өөрийгөө дөрвөн тэрбумаар даатгуулжээ 2015-04-03 2585
2642 Хүйтэн усанд орохын 12 ашиг тус 2015-04-03 2126
2641 Хэрхэн зөв амрах вэ? 2015-04-01 2255
2640 Монгол залуу гадаад иргэдийг үзэн ядагсдын золиос болжээ 2015-04-01 2315
2639 cолонгост байгаа монголчууд нэгийгээ шатаахыг завдсан уу? 2015-04-01 2345
2638 Амжилттай ажиллах үр дүнтэй аргууд 2015-03-31 2064
2637 Хүүгээ 120 кг хүртэл таргалуулсан ээжийн эх байх эрхийг хаслаа 2015-03-31 2085
2636 Дуучин Сэрчмаа өвөрлөгч нөхрөөсөө мөнгө нэхэн машиных нь цонхыг хага цохиж байжээ 2015-03-31 2073
2635 Алганы тань зураас юуг өгүүлнэ вэ? 2015-03-27 2457
2634 Д.Эрдэнэбат: Худлаа ярьж байгаа юм биш, долларын ханш 1000 төгрөгнөөс буурна 2015-03-27 2229
2633 Осолдсон онгоцны нэг жолооч ослын үед бүхээгт байгаагүй нь тогтоогджээ 2015-03-27 2843
2632 Хүйтэн ус, мөсийг гоо сайхны зорилгоор ашиглах нь 2015-03-27 3832
2631 Эрчүүдэд өгөх ”тусгай” зөвлөгөө 2015-03-26 2231
2630 2015 он гарснаар 25 Монгол иргэн гадаадад амиа алджээ 2015-03-26 2185
배너신청
자생병원

배너신청