Бичлэгийн тоо 3,329

Монгол Улс 2040 онд олимпийн наадам зохиох эрхийн төлөө бэлдэж эхэлжээ


        Өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн чуулганаа зохион байгуулж ирээдүй, хөгжлийн тухай олон асуудлыг хөндсөн Монгол Улс 2040 онд олимпийн наадмыг зохион байгуулахаар зэхэж байгаа тухай “TheAtlantic” сайт мэдээлжээ.


Уг нийтлэлд Ерөнхийлөгч Швейцарь улсад хийсэн айлчлалынхаа үеэр 2040 онд Улаанбаатар хотноо олимпийн наадмыг зохион байгуулах тухай санамж бичигт ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Роггетой хамт гарын үсэг зурсныг тэмдэглэсэн байна.  Мөн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн барихаар зэхэж буй цогцолборыг 2040 онд Улаанбаатар зохион байгуулах хүсэлтэй байгаа олимпийн наадмын бүтээн байгуулалтын эхлэл хэмээн үзэж буйг онцолжээ.


25 жилийн дараа олимпийн наадам зохион байгуулах мөрөөдлөө биелүүлэхийн тулд Улаанбаатар хотын удирдлагууд Хүй долоон худгийн хөндийд “Монгол наадам” хэмээх цогцолбор барих талаар судалж байна.


Одоогоор монголчууд наадмын үеэр л очиж хурдан морь уралдахыг үздэг Хүй долоон худгийн 13.6 мянган га талбайд уг төсөл сүндэрлэх аж. Тус цогцолборыг барихад 130 сая ам.доллар шаардлагатай бөгөөд томоохон цогцолборыг БНХАУ-ын “Шанхай” групп” барихад бэлэн байгаа хэмээн нийслэлийн удирдлагууд ярьсан байна. Хэрэв энэ групп төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарвал, шаардлагатай хөрөнгийг жилийн 1.5 хүртэл хувийн зээлээр авах гэнэ.  


“Монгол наадам” цогцолбор төслийн дарга П.Цогтбаатарын ярьснаар одоогийн төлөвлөж байгаа төсөл нь зөвхөн эхний алхам гэлээ. Цаашдаа цогцолборыг өвлийн спортын ордон, морин тойруулга нэмж өргөтгөх бөгөөд бүр цаашдаа  улирал харгалзахгүйгээр бүх төрлийн спортоор хичээллэх боломж бүрдүүлэх юм байна.


Эхний төсөл 4-5 жилд хэрэгжих бөгөөд үүнд 30 мянган хүний суудалтай иж бүрэн инженерийн тоноглолтой цэнгэлдэх хүрээлэн, 5000 хүний суудалтай морь барианы талбай, 3000 суудалтай сур харвааны талбай, 2000 суудалтай шагай харвааны ордон, 200 өрөө бүхий орчин үеийн дээд зэрэглэлийн зочид буудал баригдах гэнэ. Мөн 500 гаруй тогтмол, 1000 гаруй улирлын чанартай ажлын байр бий болно.

 

Төслийн дараагийн ээлжийн бүтээн байгуулалтыг концессийн гэрээгээр хэрэгжүүлэх юм байна. Ингэснээр цогцолборыг тойрсон хүчирхэг аж ахуйн нэгжүүд байгуулагдана хэмээн Улаанбаатар хотын удирдлагууд харж байна.

 

Уул уурхайн томоохон төслөөрөө эдийн засгийн тэсрэлт хийснийгээ унагаахгүй авч явахыг эрмэлзэж буй Монгол Улс 2040 онд олимпийн наадам зохион байгуулах мөрөөдлөө биелүүлэхээр ингэж зорьж байна.

Г.Үжин

www.24tsag.mn

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8535876/641/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2649 Шинэ орон сууцны үнэ 2.7 хувиар буурчээ 2015-04-07 2267
2648 Үс тань гялалзахгүй байна уу? 2015-04-07 2387
2647 Бага, дунд орлоготой иргэд түрээсийн орон сууцанд суух боломжтой болно 2015-04-07 2147
2646 Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой 20 нууц 2015-04-06 2467
» Монгол Улс 2040 онд олимпийн наадам зохиох эрхийн төлөө бэлдэж эхэлжээ 2015-04-06 2117
2644 Кенид 147 оюутан алагджээ 2015-04-03 2607
2643 Дуучин Д.Болд өөрийгөө дөрвөн тэрбумаар даатгуулжээ 2015-04-03 2585
2642 Хүйтэн усанд орохын 12 ашиг тус 2015-04-03 2126
2641 Хэрхэн зөв амрах вэ? 2015-04-01 2255
2640 Монгол залуу гадаад иргэдийг үзэн ядагсдын золиос болжээ 2015-04-01 2315
2639 cолонгост байгаа монголчууд нэгийгээ шатаахыг завдсан уу? 2015-04-01 2345
2638 Амжилттай ажиллах үр дүнтэй аргууд 2015-03-31 2064
2637 Хүүгээ 120 кг хүртэл таргалуулсан ээжийн эх байх эрхийг хаслаа 2015-03-31 2085
2636 Дуучин Сэрчмаа өвөрлөгч нөхрөөсөө мөнгө нэхэн машиных нь цонхыг хага цохиж байжээ 2015-03-31 2073
2635 Алганы тань зураас юуг өгүүлнэ вэ? 2015-03-27 2457
2634 Д.Эрдэнэбат: Худлаа ярьж байгаа юм биш, долларын ханш 1000 төгрөгнөөс буурна 2015-03-27 2229
2633 Осолдсон онгоцны нэг жолооч ослын үед бүхээгт байгаагүй нь тогтоогджээ 2015-03-27 2843
2632 Хүйтэн ус, мөсийг гоо сайхны зорилгоор ашиглах нь 2015-03-27 3832
2631 Эрчүүдэд өгөх ”тусгай” зөвлөгөө 2015-03-26 2231
2630 2015 он гарснаар 25 Монгол иргэн гадаадад амиа алджээ 2015-03-26 2185
배너신청
자생병원

배너신청