Бичлэгийн тоо 3,329
Алганы тань зураас юуг өгүүлнэ вэ?



Амьдарлын зураас буюу алганы нь хүн хэр удаан наслах хэр их хүч тэнхээ нь хэр их байгааг харуулдаг гол зураас юм. Зүүн гарын  зураас бол хувь хүний төрөлхийн хувь тавилан харин баруун гарын зураас нь олдмол буюу хүний юу үзэж туулсан амьдрал нь харагдана. Зарим ховор тохиолдолд ухааны болон сэтгэлийн зураас байхгүй байх нь бий. Харин Амьдарлын зураас хэзээ ч хэнд ч байдаг.

- Амьдарлын зураас таны эрхий хурууг тань бүрэн ороон бас урт байх юм бол урт удаан аз жаргалтай амьдарч тайван санаа зовохгүй насныхаа эцэст амьдрахыг зөгнөдөг байна.

- Урт хэрнээ нарийн гүн биш бол сэтгэлийн зовиуртай эрүүл мэндийн хувьд тийм ч сайн биш гэхдээ л урт сайхан насыг наслах болно.

- Хэрвээ зураасны үзүүр хэсэгтээ салаалсан бол тэр хүн эрүүл мэнддээ санаа зовох хэрэггүй.

-Хиромант буюу алганы хээ судлал нь алганы хээ бол таны урьдчилсан төлөв бөгөөд үүнийг хувь хүн өөрөө хичээвэл аль эсвэл тоохгүй өнгөрвөл ирээдүйд учирах зөгнөл нь өөрчлөгддөг гэж үздэг. Хэрвээ та урт амьдарлын зураастай гээд анхаарал сэрэмжгүй байж болохгүй харин богино зураастай ч гэсэн та эрүүл мэнд аюул ослоос сэргийлж явбал та урт удаан наслаж болно гэсэн үг.



- Амьдарлын зураас салбарлаж салсан байвал энэ нь өвчин зовлонг зөгнөсөн байдаг. Эсвэл өнгөрсөн өвчин ч байж болно. Эсвэл тасархай бол их аюултай өвчин бүр үхэлийг ч зөгнөж болно. Жишээ нь миний гар дээр зураас маань эхэн үедээ тасарсан байдаг.Тэгтэл нэг гарны хээгээр үздэг танил маань 3 насдаасаа их өвдсөн байна гэж билээ. Хараад байсан чинь үнэхээр тийм тасархай байсан бөгөөд би үнэхээр багдаа үхэх дөхсөн өвчин тусаж байсан юм. Энэ нь хоёр гар дээр байвал бүр л муу гэсэн үг.

- Энэ зураасны эхлэлийг нь сайн хараарай. Эхлэл гэдэг нь эрхий хуруу долоовор хуруу хоёрын дундаас эхлээд бугуй хүртэл Сугарын товгорыг тойрсон байрлалтай тогтсон байдаг. Энэхүү эхлэл нь хоёр салаалсан сэрээ шиг байвал эдгэршгүй өвчинг зөгнөнө.

Хэрвээ таны амьдарлын зураас бусдаасаа урт байх юм бол та хаана ч ямар ч нөхцөл байдалд аз жаргалтай байх болно.

Амьдарлын зураас зөв тэгш байсан ч тод улаан байвал хурц ширүүн зан авиртай. Харин жирэмсэн эмэгтэйд ийм байвал хүү төрнө , ягаан туяатай байвал охин төрнө гэж үздэг.

Жигд шулуун биш бол ядуу бас өвчин зовлонтой.

Венерагын товгортой их ойрхон байх юм бол үргүй(хүүхэдтэй болж чадахгүй).

Эрхий хуруунаас гарсан амьдарлын зураасыг огтолсон зураас бол хүн болгонд тохиолдоод байдаггүй том хайрыг зөгнөж байна.

Амьдралын зураас ухааны болон хувь заяаны зураастай алганы гол хавьцаа уулзалдсан бол тэр хүн хатуу ширүүн хүн.

Амьдарлын зураас дээр хэрээс маягын жижиг зураас байвал аль нэгнийх нь хүслээр болсон салалт.

Ухааны зураасаас их хол байх бол энэ хүн ханиа их зовоох шинжтэй.

Эмэгтэй хүний гарны амьдарлын зураас дээр од хэлбэрийн жижиг зураас давхарлан байрласан бол эмэгтэйчүүдийн өвчин аль эсвэл хүүхэдгүй байхын зөгнөл.

Эрхий хуруу амьдарлын зураас хоёрын хооронд тахир зураас нь хараа муутайгийн шинж.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8524199/362/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2649 Шинэ орон сууцны үнэ 2.7 хувиар буурчээ 2015-04-07 2267
2648 Үс тань гялалзахгүй байна уу? 2015-04-07 2387
2647 Бага, дунд орлоготой иргэд түрээсийн орон сууцанд суух боломжтой болно 2015-04-07 2147
2646 Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой 20 нууц 2015-04-06 2467
2645 Монгол Улс 2040 онд олимпийн наадам зохиох эрхийн төлөө бэлдэж эхэлжээ 2015-04-06 2117
2644 Кенид 147 оюутан алагджээ 2015-04-03 2607
2643 Дуучин Д.Болд өөрийгөө дөрвөн тэрбумаар даатгуулжээ 2015-04-03 2585
2642 Хүйтэн усанд орохын 12 ашиг тус 2015-04-03 2126
2641 Хэрхэн зөв амрах вэ? 2015-04-01 2255
2640 Монгол залуу гадаад иргэдийг үзэн ядагсдын золиос болжээ 2015-04-01 2315
2639 cолонгост байгаа монголчууд нэгийгээ шатаахыг завдсан уу? 2015-04-01 2345
2638 Амжилттай ажиллах үр дүнтэй аргууд 2015-03-31 2064
2637 Хүүгээ 120 кг хүртэл таргалуулсан ээжийн эх байх эрхийг хаслаа 2015-03-31 2085
2636 Дуучин Сэрчмаа өвөрлөгч нөхрөөсөө мөнгө нэхэн машиных нь цонхыг хага цохиж байжээ 2015-03-31 2073
» Алганы тань зураас юуг өгүүлнэ вэ? 2015-03-27 2457
2634 Д.Эрдэнэбат: Худлаа ярьж байгаа юм биш, долларын ханш 1000 төгрөгнөөс буурна 2015-03-27 2229
2633 Осолдсон онгоцны нэг жолооч ослын үед бүхээгт байгаагүй нь тогтоогджээ 2015-03-27 2843
2632 Хүйтэн ус, мөсийг гоо сайхны зорилгоор ашиглах нь 2015-03-27 3832
2631 Эрчүүдэд өгөх ”тусгай” зөвлөгөө 2015-03-26 2231
2630 2015 он гарснаар 25 Монгол иргэн гадаадад амиа алджээ 2015-03-26 2185
배너신청
자생병원

배너신청