Солонгос улсад цагаачлан ирээд 10 гаруй жил амьдарч байгаа Монгол залуу Ганзориг, өнгөрсөн удаа Сөүл хот дах нэгэн хоолны газар хооллож байгаад Солонгосчуудад зодуулсан байна. Тэд Ганзориг нь гадаадын иргэн гэсэн шалтгаанаар түүнийг ариун цэврийн өрөөнд аваачин тархиндаа 6 долоо хоног эмчлүүлэх хэмжээний гэмтэл автал зодсон ажээ.
Энэ мэтчилэн Солонгос иргэдийн дунд гадаадын иргэдийг үзэн ядах, тэднийг үгүйсгэж төрөөс төрөл бүрийн хөнгөлөлт, халамж олгож байгааг эсэргүүцэж байдаг Хenophobia буюу Женапобиа гэж нэрлэгддэг үзэл ихээхэн дэлгэрч байна. Энэ үзэл ОХУ, Герман, Америк, Европийн орнуудад ихээхэн түгсэн бол Солонгос улсын нийгэмд тийм ч өргөн дэлгэрээгүй зүйл юм.
Хэдий тийм боловч ажил хөдөлмөр эрхлэхээр ирж буй гадаадын иргэд Солонгосчуудаас хэд дaхин бага цалингаар ажиллаж байгаагаас болж өндөр цалинтай ажлын байраа бага, багаар алдаж буй Солонгосчуудын дунд Женапобиа үзэл газар авах шинжтэй болжээ.
Одоогоор гадаадын иргэдийг үгүйсгэсэн 10 мянга гаруй гишүүнтэй 1 интернэт блог ажиллаж байгаа бол өөр бусад 20 гаруй блогт идэвхтэй хамрагддаг 20 мянга гаруй иргэд бүртгэлтэй байна. Онлайнаар идэвхтэй хамрагдаж байгаа Солонгосчууд нь тус улсад ажиллаж, амьдарч байгаа Пакистан, Шри Ланка , Бангладеш зэрэг орны иргэдийг жоом, Хятад иргэдийг хар жан, Зүүн Өмнөд Азийн орнууд болох Пилипин , Индонези, Тайланд, Малайзи, Вьетнам зэрэг орны иргэдийг хог шаар хэмээн нэрлэж байна.
Солонгос улсын Засгийн газар нь өөрийн орнд иргэддээ өндөр цалинтай ажлын байр бэлдэж өгөх бус харин энэ зах зээлээ хямд төсөр гадаадын ажилчдаар хангаж байгаа төдийгүй тэдэнд тоо томшгүй их хөнгөлөлт олгож байгааг гадаадын иргэдийг үгүйсгэгч Солонгосчууд эсэргүүцэж байгаа юм байна.