Бичлэгийн тоо 3,329

Эрчүүдэд өгөх ”тусгай” зөвлөгөө


man11. Амьдралын хэв маягаа өөрчлөх, архи, тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй. Амьдралын хэв маягаа эрүүл сайхнаар өөрчлөх нь таны эрүүл мэндийг өөрчлөөд зогсохгүй, сэтгэл санааг таны сэргээж бэлгийн сулралаас сэргийлнэ.

2. Хоол хүнсэндээ анхаарах. Шинэ жимс ногоо, алим, сонгино, сармис эслэг ихтэй хар гурилан талх, загас, тахианы мах зэрэг нь таны эрүүл мэндэд хэрэгтэй шигээ бэлгийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

3. Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх. Спортоор хичээллэх, эрүүл агаарт явган явах, сэтгэл санаагаа өөдрөг байлгах хэрэгтэй.

Эрчүүд ийм байдлаасаа болоод хаана, хэнд хандахаа хүртэл ичиж зовдог тохиолдол бий шүү дээ?

Эрэгтэйчүүдийн эмч, сексийн эмгэгийн эмчид хандаж болно.

Эрэгтэй хүн цэвэршдэг үү?

Эрэгтэйчүүд ч гэсэн эмэгтэйчүүдийн нэгэн адил цэвэршдэг. Энэ нь эрэгтэй хүний төмсөгнөөс тестостерон хэмээх эр бэлгийн дааврын (гормон) ялгаралт багассанаас шалтгаалдаг. Эрэгтэй хүнд бэлгийн дааврын ялгаралт нь 17-20 насанд дээд цэгт хүрч 40 наснаас хойш аажим буурч эхэлдэг учир 40 гарсан зарим эрэгтэй хүн, бэлгийн идэвх, бэлгийн сэрэл залуу үеэ бодвол буурснаа мэдэрдэг. Энэ өөрчлөлт нас ахисантай холбоотой байхаас гадна сэтгэл зовних, сэтгэл санаагаар унаж, гутрах зэргээс шалтгаалах нь илүү байдаг. Гэхдээ ихэнх эрэгтэй хүнд бэлгийн сэрэл үүсч, таашаал авах нь 60 түүнээс дээш насанд ч үргэлжилдэг. Үрийн шингэнд нь байх эр бэлгийн эсүүд нь эмэгтэй хүнийг жирэмслүүлж чадахуйц тоо, хэмжээгээр агуулагддаг.

Шээс бэлгийн замын хламидын халдвар өвчин гэж ямар өвчнийг хэлдэг вэ?

Сүүлийн жилүүдэд бэлгийн замаар дамждаг халдваруудын дунд шээс бэлгийн замын хламидын халдвар зонхилох байрыг эзлэх болсон. Энэ нь хүний биеийн эсийн доторх шимэгч, хламидын төрлийн бичил биетнээр үүсдэг өвчин юм. халдвар, өвчтэй хүнээс эрүүл хүнд бэлгийн замаар дамжин халдварлана. Мөн ураг эхийн хэвлийд байхдаа голчлон эхэсээр дамжин нүд болон уушгинд ч халдварладаг.

Хламидын халдвар ямар шинж тэмдгээр илрэх вэ?

Хламидын халдвар нь

Эрэгтэйчүүдэд:

Шээсний сүвний үрэвсэл хэлбэрээр: ойр ойрхон шээнэ. Сүү шиг цагаан өнгийн ялгадас гарна. Сүв хорсож өвдөнө. Энэ үед өвчтөнд шээхэд бага зэрэг ирвэгнэх, загатнах, хорсох, шээсний сүвний амсар улайх, бага хэмжээний салсархаг ялгадас гарах зэрэг зовиур илэрнэ.

Төмсөгний дайврын үрэвсэл хэлбэрээр: төмсөгний дайвар хүчтэй өвдөх бөгөөд өвдөлт нь ууц нуруу руу дамжина. Төмсөгний дайвар хатуурна. Хэмжээгээр томорсон, гэмтсэн талын хуухнагийн арьс улайж хавагнана. Даарч, хөрөх, архи, дарс хэрэглэсний дараа төмсөгний дайвар цавь хярзангаар өвдөлт илэрнэ.

Эмэгтэйчүүдэд:

Тодорхой шинж тэмдэггүй явагддаг бөгөөд голдуу аарцагийн хөндийн эрхтний үрэвсэл байдлаар илэрдэг. Үтрээнээс ялгадас гарах. Ойр ойрхон шээх, хэвлийн доод хэсгээр өвдөнө. Энэ үед өвчтөнд доош юм гарах, загатнах, хорсох гэх мэт зовиур шинж илэрч болно.

Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яах вэ?

Хэрвээ дээрх шинж тэмдгийн аль нэг нь танд илэрч байвал цаг алдалгүй оношлуулж, эмчлүүлэх шаардлагатай.

Шинэжилгээг заавал өгөх ёстой юу?

Шинэжилгээг заавал мэргэжлийн эмч, зориулалтын пластик багажаар (эмэгтэйчүүд умайн хүзүүний сувгаас, эрэгтэйчүүдэд шээсний сүвнээс) авна. Шинэжилгээг өгөхдөө 48 цагийн дотор бэлгийн харьцаанд ороогүй байх. Усанд ороогүй байх. Сүв болон үтрээнд эмчилгээ (лаа, угаалга) хийгээгүй байх. Эрэгтэйчүүд шинжилгээ өгөхийн өглөө шээгээгүй байх шаардлагатай.

Хламидын халдварыг оношлуулж эмчлүүлээгүй тохиолдолд ямар хүндрэл гарах вэ?

Эмэгтэйчүүдэд: бага аарцагны хөндий үрэвсэлт өвчнүүд. Умайн гадуурх жирэмслэлт, үргүйдэлд хүргэнэ.
Эрэгтэйчүүд: төмсөгний дайврын үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл, бэлгийн суррал, үргүйдэл зэрэгт хүргэнэ.

Эмчилгээ хийлгэх явцад юуг баримтлах вэ?

Эмчилгээ хийлгэх явцад дараах зарчмыг баримтална.
Үүнд: шинжилгээ, эмчилгээг бэлгийн хавьтагчтайгаа хамт хийлгэх, эмчилгээ хийлгэх явцад бэлгийн хавьталд орвол байнгын бэлгэвч хэрэглэх, архи дарс хэрэглэхгүй байх, тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, дур мэдэн эм, эмчилгээг хэзээ ч хийж болохгүй.

- See more at: http://www.unen.mn/content/22190.shtml?alias=health#sthash.aaaUmt7k.dpuf
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8523323/d7b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2649 Шинэ орон сууцны үнэ 2.7 хувиар буурчээ 2015-04-07 2267
2648 Үс тань гялалзахгүй байна уу? 2015-04-07 2387
2647 Бага, дунд орлоготой иргэд түрээсийн орон сууцанд суух боломжтой болно 2015-04-07 2147
2646 Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой 20 нууц 2015-04-06 2467
2645 Монгол Улс 2040 онд олимпийн наадам зохиох эрхийн төлөө бэлдэж эхэлжээ 2015-04-06 2117
2644 Кенид 147 оюутан алагджээ 2015-04-03 2607
2643 Дуучин Д.Болд өөрийгөө дөрвөн тэрбумаар даатгуулжээ 2015-04-03 2585
2642 Хүйтэн усанд орохын 12 ашиг тус 2015-04-03 2126
2641 Хэрхэн зөв амрах вэ? 2015-04-01 2255
2640 Монгол залуу гадаад иргэдийг үзэн ядагсдын золиос болжээ 2015-04-01 2315
2639 cолонгост байгаа монголчууд нэгийгээ шатаахыг завдсан уу? 2015-04-01 2345
2638 Амжилттай ажиллах үр дүнтэй аргууд 2015-03-31 2064
2637 Хүүгээ 120 кг хүртэл таргалуулсан ээжийн эх байх эрхийг хаслаа 2015-03-31 2085
2636 Дуучин Сэрчмаа өвөрлөгч нөхрөөсөө мөнгө нэхэн машиных нь цонхыг хага цохиж байжээ 2015-03-31 2073
2635 Алганы тань зураас юуг өгүүлнэ вэ? 2015-03-27 2457
2634 Д.Эрдэнэбат: Худлаа ярьж байгаа юм биш, долларын ханш 1000 төгрөгнөөс буурна 2015-03-27 2229
2633 Осолдсон онгоцны нэг жолооч ослын үед бүхээгт байгаагүй нь тогтоогджээ 2015-03-27 2843
2632 Хүйтэн ус, мөсийг гоо сайхны зорилгоор ашиглах нь 2015-03-27 3832
» Эрчүүдэд өгөх ”тусгай” зөвлөгөө 2015-03-26 2231
2630 2015 он гарснаар 25 Монгол иргэн гадаадад амиа алджээ 2015-03-26 2185
배너신청
자생병원

배너신청