Бичлэгийн тоо 3,329
Үс тань гялалзахгүй байна уу?

Хавар болоод ч тэрүү үс тань нэг л өнгөгүй, гэмтэлтэй харагдаж байна уу? Хажуугаар тань намирсан шулуун, гялалзсан үстэй бүсгүйчүүд зөрөхөд өөрийнхөө үсийг харьцуулж хараад суугаа юм биш виз? Төрөлхийн сайхан үстэй төрдөг бүсгүйчүүд байдаг ч өөрийн үсийг хүссэнээрээ сайхан байлгах боломж бидэнд бий. Иймээс дараах зөвлөгөөг хэрэгжүүлцгээе.

1.    Эрүүл үс л хамгийн сайхан, гялалзсан харагддаг. Иймээс хоолондоо шим тэжээлтэй витаминлаг хүнс хэрэглэх нь сайхан үсний нэг нууц юм. Таны юу идэж ууж байгаагаас шалтгаалан үс, арьс маань ямар байх нь шалтгаалдаг.  Ногоо жимс, загасны мах, витаминлаг хүнсийг түлхүү хэрэглэ, мөн түргэн хоолноос зайлсхийгээрэй.
2.    Үсээ самнаж бай. Үсээ самнах нь хуйхны цусны эргэлтийг сайжруулдаг. Энгийн санагдаж байсан ч үсээ самнах цаг гаргах хэрэгтэй шүү. Үсэндээ тэжээлийн тос түрхээд самнавал илүү үр дүнгээ өгч хуурайшихаас сэргийлэх болно.
3.    Бүлээн усаар үсээ угаах. Хэтэрхий халуун усаар үсээ битгий угааж байгаарай.  Энэ нь үсийг илүү ихээр хуурайшуулдгийг санах хэрэгтэй.  Үсээ угааж дуусаад тэжээлийн тосоо түрхэж, 15 минут өнгөрсний дараа хүйтэн бүлээн усаар зайлж угаа. Ингэх нь үсний чийглэгийг удаан хадгалж өгөх ба эрүүл сайхан харагдахад тусална.
4.    Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үсэнд зориулсан бүтээгдэхүүнүүд  илүү байгалийн гаралтай болж маск хэлбэртэй болж байна. Таны үсийг сайхан харагдуулах бас нэг энгийн арга бол цагаан цууг 4 аяга усанд 1 аяга алимны цуутай /apple cider vinegar/ хийж холиод үсээ зайлбал таны үс гайхалтай сайхан харагдах болно. Энэ нь  үсийг торгомсог зөөлөн гэрэлтсэн болгоно. Та туршаад үзээрэй.
5.    Гялалзсан сайхан үстэй болох өөр нэгэн энгийн арга бол тараг. Гэмтэлтэй үсийг эмчлэхдээ бага зэрэг зөгийн балыг тарагтай холиод үсэндээ 15-20 минут байлгаад угаана. Таны үс нэг л өөр зөөлхөн шулуун болсныг мэдрэх болно.
6.    Зөөлөн массаж. Үсээ эрүүл сайхан байлгахад зөөлөн массаж танд тус болно. Тосон массаж нь  эмэгтэйчүүд бидний хэрэглэдэг түгээмэл арга бөгөөд ашиг тустай аргуудын нэг билээ. Та өөрт таалагддаг тосыг хуйхандаа түрхэн массаж хийж болно. Жишээлбэл, наргил модны самартай  тос, чихэрлэг бүйлстэй тос, оливын тос  зэргийг нэрлэж болох юм.
7.    Халуунаар сэнсдэхээс зайлхий. Та өглөө ажил, хичээлдээ яаран нойтон үстэй гарахгүйн тулд халуун сэнсээр байнга үлээлгэдэг бол яг одооноос үүнийг болих хэрэгтэй. Учир нь халуун сэнс үсийг улам хуурайшуулж, арзайлган өнгийг гундуу болгодог байна.


8.    Өндөг болон Оливын тос. Үсийг арчлах олон аргуудын нэг бол өндөгний шар болон оливын тос юм. Гурван өндөгний шарыг гурван цайны халбага оливын тостой холиод үсэндээ түрхэнэ. 10-20 минут усаар зайлж угааснаар гэрэлтсэн сайхан үстэй болно.
9.    Авакода болон зөгийн бал. Боловсорч гүйцсэн авакода болон 1 халбага зөгийн балыг холин үсэндээ 15-20 минут байлгана.  Сэргэг сайхан мэдрэмжийг өгөх бөгөөд  зөөлөн гэрэлтсэн болгоно.

10.    Гадил болон зөгийн бал, самрын тос. Гадил жимсийг хоёр  цайны халбага зөгийн бал болон нэг цайны халбага самрын тостой хольж үсэндээ түрхээд 15-20 минутын дараа усаар зайлна.  Таны үс “буржийх” гээд  байдаг бол энэ арга тохиромжтой шүү.




Э.Долгорсүрэн
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8537356/fd5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2649 Шинэ орон сууцны үнэ 2.7 хувиар буурчээ 2015-04-07 2267
» Үс тань гялалзахгүй байна уу? 2015-04-07 2387
2647 Бага, дунд орлоготой иргэд түрээсийн орон сууцанд суух боломжтой болно 2015-04-07 2147
2646 Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой 20 нууц 2015-04-06 2467
2645 Монгол Улс 2040 онд олимпийн наадам зохиох эрхийн төлөө бэлдэж эхэлжээ 2015-04-06 2117
2644 Кенид 147 оюутан алагджээ 2015-04-03 2607
2643 Дуучин Д.Болд өөрийгөө дөрвөн тэрбумаар даатгуулжээ 2015-04-03 2585
2642 Хүйтэн усанд орохын 12 ашиг тус 2015-04-03 2126
2641 Хэрхэн зөв амрах вэ? 2015-04-01 2255
2640 Монгол залуу гадаад иргэдийг үзэн ядагсдын золиос болжээ 2015-04-01 2315
2639 cолонгост байгаа монголчууд нэгийгээ шатаахыг завдсан уу? 2015-04-01 2345
2638 Амжилттай ажиллах үр дүнтэй аргууд 2015-03-31 2064
2637 Хүүгээ 120 кг хүртэл таргалуулсан ээжийн эх байх эрхийг хаслаа 2015-03-31 2085
2636 Дуучин Сэрчмаа өвөрлөгч нөхрөөсөө мөнгө нэхэн машиных нь цонхыг хага цохиж байжээ 2015-03-31 2073
2635 Алганы тань зураас юуг өгүүлнэ вэ? 2015-03-27 2457
2634 Д.Эрдэнэбат: Худлаа ярьж байгаа юм биш, долларын ханш 1000 төгрөгнөөс буурна 2015-03-27 2229
2633 Осолдсон онгоцны нэг жолооч ослын үед бүхээгт байгаагүй нь тогтоогджээ 2015-03-27 2843
2632 Хүйтэн ус, мөсийг гоо сайхны зорилгоор ашиглах нь 2015-03-27 3832
2631 Эрчүүдэд өгөх ”тусгай” зөвлөгөө 2015-03-26 2231
2630 2015 он гарснаар 25 Монгол иргэн гадаадад амиа алджээ 2015-03-26 2185
배너신청
자생병원

배너신청