Бичлэгийн тоо 3,329
Монгол цустай Холливудын оддын тоо нэмэгдсээр
Дэлхийн топ модель Ирина Шейк өөрийгөө монгол гаралтай гэж мэдэгдсэн талаар манай сайт өмнө бичсэн. Харин одоо Холливудын од Мишель Родригесыг монгол цустай гэж Аsiarussia.ru-д нийтэлжээ (видео).
Мишель Родригесыг Монголд байгаа талаар манайхан хэд хоног шуугисан. Алдартай од Гандантэгчинлэн хийдэд зочилж, дараа нь бүргэдтэй анчдыг сонирхохоор Баян-Өлгий аймаг руу ниссэн гэж АРД мэдээллээ.
Холливудын од Родригес Монголын түүхийг мэддэг тухайгаа өгүүлжээ. "Лам хуврагуудыг бөөнөөр хоморголон устгаж байсан бол одоо Мэгжид Жанрайсагийг залснаар амьдралд шударга ёс байдгийг баталлаа" гэж Родригес хэллээ.