Эхнэрээсээ нуугдан бааранд очихын тулд байшин доогуураа нүх ухжээ
Уншсан 2283 vote 0 2014.10.05 22:39:49Эхнэрээсээ нуугдан бааранд очихын тулд байшин доогуураа нүх ухжээ
Дээрэмчид, эсвэл оргохоор шийдсэн хоригдлууд л шал, ханыг нүхлэдэг бизээ. ГэвчИрландын нэг оршин суугч эрийн хонгил ухахаар шийдсэн шалтгаан ньтунсонин юм.Сантехникч Пэтси Керр гэдэг эр ойролцоо байдаг паабад орохын тулд орон доогуураа нүхэн гарц гаргасан байна.Мань эр өөрийн нууц хонгилоор мөлхөн гэрээсээ 250 метрт байдагуушийн газарт 15 жилийн турш очиж байжээ.
Тийнхүү хонгил байгааг огт санаандгүй илрүүлсэн байна.Газар доорхи нүх нь зэргэлдээх байшингийн доорхи бохирын ус зайлуулах хоолой хагарах шалтгаан болж, хэргийн учир олдоход тэр Умард Ирландын Ом хотын шүүхэд очиход хүрчээ.
“Манай эхнэр аймаар хурхирдаг, тэгээдмаш бөх унтдаг юм, харин 1994 онд “Шоушенкаас оргосон нь” гэдэг кино үзсэнийхээдараа би газар доогуур нүх ухахаар шийдсэн юм. Би эхнэрийгээ унтахыг хүлээж байгаад, паабын зүг рүү орон доогуураа нүх ухаж эхлэсэн” хэмээн тэр шүүх хурлын үеэр ярьсан байна.
Сантехникч элдэв төрлийн багаж хэрэглэж байснаа хүлээжээ. Халбаганаас эхлэж, дараа нь хүрз, зээтүү, тэр ч байтугайцааш ухаж, эхнэрийнхээ орнооснэлээд хэдэн арван метр холдоход хийн царил ч хэрэглэж байжээ.
Мань эрдэнэ ажлаа дуусгахад 15 жил шаардагдсан байна. 2009 онд хонгил нүх паабын эмэгтэйчүүдийн жорлонгийн дор хүрэхэд, тэр тэндээсуушийн газар руу шуудордог болжээ. Ингэснээр Керрийн амьдрал жинхэнэ диваажингийнхгэлтэй болсон байна.Өдөр бүр шөнийн 11 цагийн орчимдэхнэрийгээ бөх гэгчийн унтаад өгөхөөр, нөгөө ухсан нүхээрээ пааб руу тайван гэгчийн мөлхөн очоод, үүрээр гэртээ ирдэг байжээ.
Нэг эвгүйүнэр гараад байна гэж эхнэрийгээ асуухад, байдаг л үнэр байна шүү дээ хэмээн мань эр хэлдэг байжээ.Орой бүр Керри хаанаас орж ирсэн нь мэдэгддэггүй мөртлөө,хаалга барихын өмнө эмэгтэйчүүдийн жорлон рууороод алга болчихдогийг уушийн газрын эзэн анзаарснаар сэжиг төрсөн байна.
Орон нутгийн зөвлөлийн төлөөлөгчид бохирын ус яагаад хальж гарах болсныгтогтоосны дараа хонгил илэрчээ.Байшингийн доогуур нүх ухаж байхдаа Керри бохирын хоолойг санаандгүйхагалсан ажээ гэж ирландын Интернэтийн Tyrone Tribulations сэтгүүлийн сүүлчийн дугаарт бичсэн байна.
С.Инда