Бичлэгийн тоо 3,329
Азийн наадмын аварга Д.Отгондалай: Сэтгэлзүйн дарамт асар их байлаа, гэхдээ давж, аварга болсондоо баяртай байна
Уншсан 2482 vote 0 2014.10.04 18:55:38Азийн наадмын аварга Д.Отгондалай: Сэтгэлзүйн дарамт асар их байлаа, гэхдээ давж, аварга болсондоо баяртай байна
Өчигдөр 14 цаг 41 минут“Инчеон 2014” Азийн наадмын боксын тэмцээний 60 кг-ын шигшээ тоглолт өндөрлөсний дараа сэтгүүлчид Д.Отгондалайтай уулзаж, сэтгэгдлийг нь сонсчээ. Тэрбээр “Ганцаараа үлдчихээд сэтгэл маш их дарамттай байсан. Нуруун дээр их ачаа үүрч тоглолоо. Багаас хоёр гурван хүн үлдсэн бол сэтгэл өег, арай өөр байдаг юм. Солонгосчууд манайхныг луйвардсан. Би харин солонгостой таарсангүй. Солонгос нь саяны филиппинд ялагдсан болохоор. Ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг, сэтгэлзүйн дарамт их байсан ч давж, аварга болсондоо баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.