Бичлэгийн тоо 3,329
Азийн наадмын ЗБХ манай багаас албан ёсоор уучлал хүслээ
БНСУ-ын Инчён хотноо болж буй Азийн наадамд манай тамирчид амжилттай оролцож байгаа билээ. Гэвч тамирчдын маань энэхүү амжилтад атаархсан ёс бус үйлдлийг БНСУ-ын зүгээс удаа дараа гаргаж байгаа юм.
Монгол Улсын төрийн далбааг буруу харуулж байршуулсан, Хятадын харьяа улс мэтээр тайлбарласан ноцтой зөрчлөөс гадна манай жүдо бөхийн эмэгтэй тамирчдын хоолонд бохир зүйл хийсэн ноцтой зөрчил гаргасан билээ.
Тэгвэл энэхүү зүй бус үйлдэлдээ Азийн наадмыг Зохион байгуулах комисс албан ёсоор уучлал хүсчээ. Уг наадмын зохион байгуулах хорооноос хоёр улсын найрамдалт харилцаанд сэв суулгах үйлдэл гаргасан асуудлыг хянаж үзнэ хэмээгээд албан ёсоор уучлал хүссэн байна.
uls.mn