Бичлэгийн тоо 3,329
Ховд аймгийн 7 гайхамшиг "Харуул овоо"

Ховд аймгийн Булган, Үенч сумын зааг нутагт Жаргалан уулын орой дээр нэгэн сүрлэг чулуун байгууламж бий. Нутгийнхан эл байгууламжийг Харуул овоо гэж нэрлэнэ. Уг байгууламжийн өндөр нь 10 гаруй метр, овооны суурийн диаметр нь 7 метр орчим юм. Харуул овоо гэсэн нэрнээс нь аваад үзэхэд энэхүү овоо нь нутгийн хил хязгаарын тэмдэг эсвэл ямар нэгэн дохио тэмдэгийг дамжуулах, мөн ямар нэгэн зүйлд тэмдэг болгон байгуулсан байж болох талтай гэж үздэг. Судлаачид уг байгууламжийг XVII-XVIII зууны үед хамааруулан авч үздэг. Монгол Алтайн нуруунд иймэрхүү бие биеэ харсан чулуун байгууламж 3 бий гэдэг. Эдгээрийн 2 нь Хятадын нутагт, 1 Монголд байдаг. Харуул овоо нь гурван үе бөгөөд доогуураа өргөн цүлхгэр, дээшээ нэгэн жигд нарийсч цамхаг хэлбэрийг бий болгосон байна. Овоог хар саарал өнгийн занарлаг чулууг хавтгайгаар нь өрж дунд нь модон шургаагаар бэхэлгээ зангидаж хийсэн болох нь овооноос цухуйсан моднуудаас харагддаг. Харуул овоо ямар нэгэн тайлга тахилын байгууламж биш юм.

Эл овооны тухай нутгийн олны дунд олон аман яриа, домог байдаг. Нэгэн домог: Урьд цагт Жаргалан хэмээх эл нутаг нь Их хааны харуулын албыг гүйцэтгэдэг байсан захчин ястны өлгий нутаг юм. Тэр үед урд, хойд Жаргалантын уулаар харийн хошууны хил хязгаар залгаж байсан тул харуул манаатай байжээ. Тэр цагт уугуул нутгийн айлын ганц хүү нутаг усаа сайтар хамгаалсаар насан өөд болжээ. Түүнийг нутаглуулахад хошуу ноён зарлиг гаргаж түүний унадаг морь, анч нохой, бүх зэр зэвсгийн хамт овооны дотор хийж чулуугаар хашиж бунхалсан гэдэг. Овоог босгоход Ар Жаргалантын голоос Харуул овоо хүртэл хүмүүс нэг эгнээ болон зогсч зуурсан шавар, чулуу, модыг гар дамжуулан уулын оройд гаргаж барьсан гэсэн аман яриа байдаг. Энэ цагаас эхлэн энэ овоог Харуул гэх болжээ. Харуул овооны тухай домог яриан дээр үндэслэн Ховд аймгийн хөгжимт драмын театрынхан Харуул овооны домог нэртэй жүжигийг тавьж олны хүртээл болгож байсан байдаг

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8317876/893/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2309 Өнөөдөр улаан сар гарна 2014-10-08 2039
2308 Монгол цустай Холливудын оддын тоо нэмэгдсээр 2014-10-07 2562
2307 Хоёр Солонгос харилцан гал нээв 2014-10-07 2648
2306 Т.Санчирт Японд тоглох санал иржээ 2014-10-07 2357
2305 Ганцхан ширхэг хялгасаар бичсэн ном 2014-10-06 2419
2304 Гайхамшгаас мэндэлсэн хүү 2014-10-06 2295
2303 БНСУ Виз хэвийн олгогдож байгаа гэв 2014-10-06 2353
2302 Дүрдэг цай эрүүл мэндэд хортой 2014-10-05 2242
2301 Эхнэрээсээ нуугдан бааранд очихын тулд байшин доогуураа нүх ухжээ 2014-10-05 2283
2300 Азийн наадмын аварга Д.Отгондалай: Сэтгэлзүйн дарамт асар их байлаа, гэхдээ давж, аварга болсондоо баяртай байна 2014-10-04 2482
2299 Азийн наадмын аварга Д.Отгондалай: Сэтгэлзүйн дарамт асар их байлаа, гэхдээ давж, аварга болсондоо баяртай байна 2014-10-04 2158
» Ховд аймгийн 7 гайхамшиг "Харуул овоо" 2014-10-04 3244
2297 Эхнэрээсээ нуугдан бааранд очихын тулд байшин доогуураа нүх ухжээ 2014-10-04 2123
2296 Хувь заяагаа өөрчлөхийн тулд алганы хээнд мэс засал хийдэг болжээ 2014-10-02 3218
2295 Монголын шигшээ баг "Усайн Болт шиг хурдан гүйгчтэй болжээ" 2014-10-01 2616
2294 АНУ-д Эбола вирусын анхны тохиолдол бүртгэгдэв 2014-10-01 2270
2293 Н.Төгсцогтын тоглолтын талаар Солонгосын сэтгүүлчид хүртэл өөрсдөө гайхжээ 2014-10-01 5404
2292 Жинхэнэ солонгос кимчи дарах арга гэнэ 2014-09-30 4363
2291 Үс шингэрэх 11 шалтгаан 2014-09-30 2817
2290 Азийн наадмын ЗБХ манай багаас албан ёсоор уучлал хүслээ 2014-09-30 2482
배너신청
자생병원

배너신청