Бичлэгийн тоо 3,329

Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан Пакистаны гурван иргэнийг манай Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд энэ сарын 28-нд баривчиллаа. Хүний амь бүрэлгэсэн, алан хядах ажиллагаа, дээрмийн хэрэгт холбогдсон уг гурван хүн манай улсад жуулчлалын болон бизнес ангиллын визээр өнгөрсөн сарын дундуур ирсэн байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал “Түр хугацаагаар манай улсад ирсэн Пакистаны гурван иргэнийг саатуулан шалгаж байна.

Дээрх хүмүүсийн хоёрыг нь Интерполоор эрэн сурвалжилж байгаа хүнтэй нэр, хаяг гэх зэрэг мэдээллээрээ таарч байсан юм билээ. Тиймээс олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй хүмүүс байж болзошгүй гэж сэжиглэн шалгаж байгаа. Одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй талаар УМБГ, ЭЦГ-аас мэдээллээ. Тэдний талаар Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерпол болон Пакистан, АНУ-ын холбогдох хууль хяналтын алба, терроризмтэй тэмцэх байгууллагатай мэдээлэл солилцож, хайж буй хүмүүс нь мөн эсэхийг тодруулахаар ажил лаж байна” гэлээ.

Зарим эх сурвалж гаднын гэмт этгээдүүдийг илрүүлэн баривчлахад тагнуулын байгууллага цагдаатай хамтран ажилласан хэмээж буй ч Тагнуулын ерөнхий газрын эх сурвалжуудаас дээрх хүмүүсийн талаарх мэдээллийг тодруулахад “Бид энэ ажиллагаанд оролцоогүй гэдгээ албан ёсоор хэлье. Тиймээс тэр талаар мэдээлэл өгч чадахгүй” гэсэн юм. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурал өнгөрсөн өдрүүдэд болсон. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, эргүүл хамгаалалтыг өндөр хэмжээнд гүйцэтгэж, гарсан гэмт хэргийг бараг бүгдийг нь илрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Иргэдийн дунд ч цаашдаа цагдаагийн байгууллага энэ хурлын өдрүүдэд ажилласан шигээ байвал нэр хүнд нь өснө гэсэн яриа ч байгаа юм. “Цагдаагийн байгууллага энэ хурлын аюулгүй байдлыг хамгаалахын тулд Улаанбаатар цагдаагийн хүрээний алба хаагчид дээр Төв, Дархан-Уул, Хэнтий аймгийн Цагдаагийн газраас нэмэлт хүч татаж, 3300 гаруй хүн ажиллуулсан. Энэ үеэр иргэд маань цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, иргэний үүргээ биелүүлсэнд талархаж байна” хэмээн ЦЕГ-ын Нийгмийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Энхтогтох ярьсан юм.

Энэ бага хурлын үеэр цагдаагийн байгууллагынхан өндөр зохион байгуулалттай ажилласны үр дүнд дээрх хүмүүсийг саатуулсан гэж УМБГ, ЭЦГ-ын эх сурвалж хэлж байна. Пакистаны нийслэл Исламабад хот дахь Интерполын үндэсний төв товчооноос эрэн сурвалжилж буй 39 настай Рамзан Хафиз Мухаммад, 44 настай Мухаммад Рамзан, АНУ-аас эрэн сурвалжилж байгаа 30 настай Хаяат Хизар хэмээх гурван хүн Интерполоор хайж байсан хүмүүс мөн эсэхийг эцэслэн тогтоогоогүй байгаа юм байна. Интерполын албан ёсны цахим хуудаст Мухаммад Рамзан болон Хаяат Хизар нарын мэдээлэл байна. Тэнд дурдсанаар Мухаммад Рамзан нь 1969 оны нэгдүгээр сарын 1-нд Пакистанд төрсөн, пенжаб, урду хэлээр ярьдаг, Саудын Араб, Их Британи, Арабын нэгдсэн Эмират улсад байж болзошгүй, 2017 оны зургадугаар сарын 26 хүртэл эрэн сурвалжлахаар зарлагдсан нэгэн аж. Түүнийг онц их хэмжээ ний мөнгө залилсан, луйвар хийсэн хэргээр хийж буй юм билээ. Харин Хаяат Хизар нь 1983 оны наймдугаар сарын 1-нд Пакис таны Гуаринвалид төрсөн, англи, урду, пенжаб хэлээр ярьдаг, удаа дараа хулгайн хэрэг хийсний учир 2009 оноос хойш АНУ-ын Вашингтон хотын Интерполын товчооноос эрэн сурвалжилж байжээ. Гурав дахь нь болох Рамзан Хафиз Мухаммад нь хүн амины болон алан хядах ажиллагаатай хол боо той гэмт хэрэг үйлдсэний учир 2009 оноос эхэлсэн эрэн сурвалж лагдаж буй гэнэ. Тэдний хоёрыг Улаанбаа тарт, нэгийг нь Багахангай дүүр гийн нутгаас саатуулсан аж.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр, нийслэлд саатуулагдсан хоёр хүн нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших нэгэн томоохон зочид буудлын орчмоор удаа дараа эргэлдэж байсан аж. Уг зочид буудалд АОХН-ийн хуралд оролцохоор Тайланд болон АНУаас ирсэн зочид төлөөлөгчид буудаллаад байсан гэнэ. Тэдгээр зочид төлөөлөгчдөд хор уршиг учруулж болзошгүй гэж цагдаагийн байгууллага үзээд гадаадын иргэдийг саатуулан, шалгаад улмаар Интерполоор хайж буй хүмүүс байж болзошгүй гэж үзсэн юм байна.



Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7250783/12f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» ПАКИСТАНЧУУД АОХН-ИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАЛДАХ ГЭЖ БАЙВ УУ 2013-05-02 13594
1668 ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДАД ОУОХ-НЫ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА 2013-05-02 12885
1667 АН САН СҮ ЧИ: НАМАЙГ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ХАР АЖИЛЧИН ГЭВЭЛ ҮНЭНД ОЙРТОНО 2013-05-01 13038
1666 Монголдоо анхдагч тэргэнцэр засвар үйлчилгээний төв нээгдлээ 2013-05-01 14307
1665 ЭЛЧИН САЙДЫГ ПОЛЬШИЙН ОДОНГООР ШАГНАВ 2013-05-01 13038
1664 АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛААР ХУВААЛЦАХ СУРГАМЖ БИДЭНД БИЙ 2013-04-30 12958
1663 Монголд тоглоод Гиннест орно 2013-04-30 12632
1662 Авичи Монголыг сонирхож байна 2013-04-30 12701
1661 НАЙРУУЛАГЧ НАДАД НЭГЭН ХЭВИЙН ДҮР ӨГӨӨД БАЙГАА УЧРААС БИ ӨӨРӨӨ КИНО БҮТЭЭЖ БАЙНА” 2013-04-29 12504
1660 АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН САЙД НАРЫН VII БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 11098
1659 ГЭР ХОРООЛЛЫНХОН ГАЗРАА БАЙРААР СОЛЬЖ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 12815
1658 “Backstreet Boys”-ын тасалбар дунджаар 100 мянган төгрөгийн үнэтэй 2013-04-26 12898
1657 Авто зам угаадаг таван машин авчээ 2013-04-26 12153
1656 “ОЮУТОЛГОЙ”-гоос зэсийн 300-500 мянган тонн баяжмал экспортолно 2013-04-26 13155
1655 Б.Болд “Rio Tinto”-гийн Зэсийн группийг удирдана 2013-04-25 13044
1654 Д.Болд авьяаслаг охидын эрэлд гарчээ [1] 2013-04-25 12467
1653 НҮБ-ын Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хороонд монгол хүн анх удаа нэр дэвшлээ 2013-04-25 12571
1652 Ж.НАРАНТУНГАЛАГ АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛНА 2013-04-25 12228
1651 Олон улсын хуралд 1200 гаруй төлөөлөгч оролцоно 2013-04-25 13187
1650 АВСТРИ, ЯПОН, ПОЛЬШ УЛС МОНГОЛЫН ЗӨГИЙН БАЛЫГ СОНИРХОЖ БАЙНА 2013-04-23 14073
배너신청
자생병원

배너신청