Бичлэгийн тоо 3,329

Дөрөвдүгээр сарын 27-ны бямба гаригт Малайзийн Куала-Лумпур хотын “Chin Woo Stadium” цэнгэлдэх хүрээлэнд тулааны урлагийн “Legend Fighting Championships 11” тэмцээн болно. Энэхүү тэмцээний онцлох тоглолт нь манай тамирчин Ж.Нарантунгалаг LFC-ийн хөнгөн жингийн дэлхийн аварга цолоо хамгаалах тулаан юм. Түүнээс аваргын бүсийг нь булаан авахаар Японы Кожи Андо иржээ.

Өдгөө 28 настай Андо жүдо, муай-тай боксоор хичээллэж байсан, 178 см өндөр, 70 кг жинтэй тамирчин. Мэргэжлийн рингэнд 12 тоглосноос долоо ялж, гурав тэнцэн, хоёр удаа хожигдож байжээ.

Мөн энэ өдөр Тунгаагаас гадна манай хоёр тамирчин тулалдах юм. Дана Батгэрэл Шинэ Зеландын тамирчинтай, Баасанхүүгийн Дамланпүрэв Хятадын тулаанчтай хүч үзэх аж. LFC-ийн дэлхийн аварга Ж.Нарантунгалагыг Малайзад дөнгөж буугаад байхад нь Японы сэтгүүлчид уулзан ярилцжээ.

-Өнгөрсөн жилийн гуравдугаар сард Өмнөд Солонгосын тамирчинг ялж, аваргын бүсээ хамгаалснаас хойш бүтэн жил тоглолт хийсэнгүй?

-Тийм ээ, тоглолт болгон хойшлоод л сэтгэл санааны хувьд хэцүү, нөгөөтэйгүүр маш харамсалтай байсан.

-Өөр холбооны тэмцээнд оролцьё, тулалдья гэсэн бодол төрж байв уу?

-Мэдээж тэмцээн уралдаанд оролцмоор байсан. Бүтэн жил ямар ч тоглолт хийхгүй байна гэдэг хэцүү. Тэгээд ч би залуу хүн биш болохоор бүтэн жил хүлээмээргүй л байлаа.

-Өрсөлдөгч Андогийн талаар юу бодож байна? Японы хөнгөн жингийхэн дундаа биеийн хөгжлөөр тэргүүлж байгаа тамирчин шүү...

-Үнэхээр хүчтэй, сайн тамирчин. Босоо, хэвтээ аль ч байрлалаар тулалдаж чаддаг, авьяаслаг өрсөлдөгч.

-Та монгол үндэсний бөхийн мэх хэрэглэдэг. Тэгвэл Андо жүдо, жиү-жицүгийн мэхүүдийг гарамгай эзэмшсэн...

-Тийм ээ, Андогийн мэхнүүд цаанаасаа угсраад л гарч байдаг, мэх хийх цаг, мөчийг алддаггүй тамирчин байна гэж бодсон. Цохилтын техник ч сайн, боксын техник сайн эзэмшсэн тамирчин.

-Сэрүүн Монголоос халуун Малайзад ирээд цаг агаарын өөрчлөлтөд хэрхэн дасах төлөвлөгөөтэй байна вэ?

-Монголд бэлтгэл сайн хийсэн болохоор биеийн байдал сайн байна. Тоглолт хүртэл формондоо байж чадвал зовох зүйл үгүй гэж бодож байна.

-Танаас гадна хоёр монгол тамирчин тулалдах гэж байна. Д.Батгэрэлтэй нэг клубын тамирчин гэж сонссон...

-Д.Батгэрэл бол босоогоос тулалдах бүх техникийг эзэмшсэн тамирчин. Цохилт сайтай.

-Б.Дамланпүрэвийг жүдо, байлдааны самбогоор амжилт үзүүлж байсныг мэднэ. Хэдий өөр клубт харьяалагддаг ч хамт бэлтгэл хийж байсан уу?

-Үнэхээр чадалтай сайн тулаанч. Мэдээж, хамт бэлтгэл хийж байсан.

-Байлдааны самбо Монголд их дэлгэрсэн спорт уу?

-Манай улсад Оросын самбо их дэлгэрсэн. Тийм болохоор байлдааны самбогоор ч олон хүн хичээллэдэг. Монголын анхны дэлхийн аварга цолтон самбогоос төрж байсан гэхээр хэр дэлгэрсэн спорт гэдэг нь ойлгогдох байх.

-Та Андотой хэрхэн тулалдах төлөвлөгөө, тактиктай байгаа вэ?

-Хамгийн гол нь хамаг хүч чадлаа гаргаж, дуустлаа тулалдах. Өдий хүртэл хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан тоглоно доо.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Төгсгөлд нь Японы тулааны урлаг сонирхогчдод хандан хэдэн үг хэлэхийг хүсье?

-Энэ удаагийн тоглолт миний хувьд бүтэн жил хүлээсэн тоглолт болно. Андо ч гэсэн энэ тулааныг удаан хүлээсэн байх. Тулаанаар ангаж байгаа ийм хоёр дайчин тулалдах тул үнэхээр гал гарсан, ширүүн тоглолт болно гэдэгт итгэж болно. Японы хөгжөөн дэмжигчдэд хандан энэ тоглолтыг заавал үзээрэй гэж хэлье.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7234062/783/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1669 ПАКИСТАНЧУУД АОХН-ИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАЛДАХ ГЭЖ БАЙВ УУ 2013-05-02 13597
1668 ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДАД ОУОХ-НЫ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА 2013-05-02 12885
1667 АН САН СҮ ЧИ: НАМАЙГ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ХАР АЖИЛЧИН ГЭВЭЛ ҮНЭНД ОЙРТОНО 2013-05-01 13038
1666 Монголдоо анхдагч тэргэнцэр засвар үйлчилгээний төв нээгдлээ 2013-05-01 14310
1665 ЭЛЧИН САЙДЫГ ПОЛЬШИЙН ОДОНГООР ШАГНАВ 2013-05-01 13038
1664 АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛААР ХУВААЛЦАХ СУРГАМЖ БИДЭНД БИЙ 2013-04-30 12958
1663 Монголд тоглоод Гиннест орно 2013-04-30 12632
1662 Авичи Монголыг сонирхож байна 2013-04-30 12701
1661 НАЙРУУЛАГЧ НАДАД НЭГЭН ХЭВИЙН ДҮР ӨГӨӨД БАЙГАА УЧРААС БИ ӨӨРӨӨ КИНО БҮТЭЭЖ БАЙНА” 2013-04-29 12504
1660 АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН САЙД НАРЫН VII БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 11098
1659 ГЭР ХОРООЛЛЫНХОН ГАЗРАА БАЙРААР СОЛЬЖ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 12815
1658 “Backstreet Boys”-ын тасалбар дунджаар 100 мянган төгрөгийн үнэтэй 2013-04-26 12898
1657 Авто зам угаадаг таван машин авчээ 2013-04-26 12154
1656 “ОЮУТОЛГОЙ”-гоос зэсийн 300-500 мянган тонн баяжмал экспортолно 2013-04-26 13155
1655 Б.Болд “Rio Tinto”-гийн Зэсийн группийг удирдана 2013-04-25 13044
1654 Д.Болд авьяаслаг охидын эрэлд гарчээ [1] 2013-04-25 12467
1653 НҮБ-ын Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хороонд монгол хүн анх удаа нэр дэвшлээ 2013-04-25 12571
» Ж.НАРАНТУНГАЛАГ АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛНА 2013-04-25 12228
1651 Олон улсын хуралд 1200 гаруй төлөөлөгч оролцоно 2013-04-25 13187
1650 АВСТРИ, ЯПОН, ПОЛЬШ УЛС МОНГОЛЫН ЗӨГИЙН БАЛЫГ СОНИРХОЖ БАЙНА 2013-04-23 14073
배너신청
자생병원

배너신청