Бичлэгийн тоо 3,329

ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд О.Дамбийнямыг Польшийн Ерөнхийлөгч  Б.Коморовскийн зарлигаар Польшийн төрийн дээд шагнал-“  “Командорын гавъяаны Загалмай Одон”-гоор шагнасныг Польшийн Гадаад хэргийн Дэд сайд Е.Помяновски  Элчин сайд О.Дамбийнямд Улаанбаатар хотноо энэ сарын 30-нд гардуулж өгөв. 

О.Дамбийням нь Монгол Улсаас БНПУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар 2008-2012 онд ажиллахдаа Монгол-Польшийн харилцааг хөгжүүлэх, ялангуяа дээд хэмжээний айлчлалуудыг хэрэгжүүлэх, эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд үр бүтээлтэй ажилласныг үнэлж, Польшийн Засгийн газар ийнхүү төрийн дээд шагналаар шагнасан байна. 

Шагнал гардуулахад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн найрамдлын Бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, БНПУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Хомейцки болон албаны бусад хүн байлцав гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7248250/396/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1669 ПАКИСТАНЧУУД АОХН-ИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАЛДАХ ГЭЖ БАЙВ УУ 2013-05-02 13597
1668 ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДАД ОУОХ-НЫ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА 2013-05-02 12885
1667 АН САН СҮ ЧИ: НАМАЙГ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ХАР АЖИЛЧИН ГЭВЭЛ ҮНЭНД ОЙРТОНО 2013-05-01 13038
1666 Монголдоо анхдагч тэргэнцэр засвар үйлчилгээний төв нээгдлээ 2013-05-01 14310
» ЭЛЧИН САЙДЫГ ПОЛЬШИЙН ОДОНГООР ШАГНАВ 2013-05-01 13038
1664 АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛААР ХУВААЛЦАХ СУРГАМЖ БИДЭНД БИЙ 2013-04-30 12958
1663 Монголд тоглоод Гиннест орно 2013-04-30 12632
1662 Авичи Монголыг сонирхож байна 2013-04-30 12701
1661 НАЙРУУЛАГЧ НАДАД НЭГЭН ХЭВИЙН ДҮР ӨГӨӨД БАЙГАА УЧРААС БИ ӨӨРӨӨ КИНО БҮТЭЭЖ БАЙНА” 2013-04-29 12504
1660 АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН САЙД НАРЫН VII БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 11098
1659 ГЭР ХОРООЛЛЫНХОН ГАЗРАА БАЙРААР СОЛЬЖ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 12815
1658 “Backstreet Boys”-ын тасалбар дунджаар 100 мянган төгрөгийн үнэтэй 2013-04-26 12898
1657 Авто зам угаадаг таван машин авчээ 2013-04-26 12154
1656 “ОЮУТОЛГОЙ”-гоос зэсийн 300-500 мянган тонн баяжмал экспортолно 2013-04-26 13155
1655 Б.Болд “Rio Tinto”-гийн Зэсийн группийг удирдана 2013-04-25 13044
1654 Д.Болд авьяаслаг охидын эрэлд гарчээ [1] 2013-04-25 12467
1653 НҮБ-ын Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хороонд монгол хүн анх удаа нэр дэвшлээ 2013-04-25 12571
1652 Ж.НАРАНТУНГАЛАГ АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛНА 2013-04-25 12228
1651 Олон улсын хуралд 1200 гаруй төлөөлөгч оролцоно 2013-04-25 13187
1650 АВСТРИ, ЯПОН, ПОЛЬШ УЛС МОНГОЛЫН ЗӨГИЙН БАЛЫГ СОНИРХОЖ БАЙНА 2013-04-23 14073
배너신청
자생병원

배너신청