АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН САЙД НАРЫН VII БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Уншсан 11098 vote 0 2013.04.29 16:56:18Монгол
Улс 2003-2006 онд Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын
бага хурлыг даргалж, 2003 онд эл бага хурлыг Улаанбаатарт зохион
байгуулж байсан түүхтэй. Тус хуралд ардчиллыг дэмжигч дэлхийн 120 орны
төлөөлөгч ирж байсан бол үүнээс хойш яг арван хаврын дараа Улаанбаатарт
ардчиллыг бэхжүүлж, ардчилсан институци, шинэ тулгар ардчилсан орнуудыг
дэмжиж, туршлагаа хуваалцах зорилготой 104 орны төлөөлөл хуран цуглав.
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн (АОХН) Сайд нарын VII бага хуралд энэ удаа 104 орны 1215 төлөөлөгч ирсэн байна. АОХН нь 2000 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хатагтай М.Олбрайт, Польшийн Гадаад хэргийн сайд Бронислав Геремек нарын санаачилгаар байгуулагдсан хөдөлгөөн бөгөөд өдгөө ардчилсан үйл явц, ардчиллын хэм хэмжээ, үнэт зүйлс, институцүүдийг хөгжүүлэн бэхжүүлэх зорилго бүхий дэлхийн 150 шахам ардчилсан улсын эвсэл болж чадсан түүхтэй. Энэ байгууллага удирдлагаа бүс нутгийн зарчмаар, хоёр жилийн хугацаатай ээлжилж сонгодог. Манай улс АОХН-ийг 2011 оны долдугаар сараас эхлэн даргалж, ээлжит бага хурлыг эх орондоо зохион байгуулах эрх авсан юм. АОХН-ийг даргалах эрх олгосон нь олон улсын зүгээс Монгол Ул сад итгэл найдвар хүлээл гэж, ард чилсан хөгжлийг дэм жиж, хү лээн зөвшөөрч байгаа хэ рэг гэж хуралд оролцог чид онцолж байв. Бага хурлын явцад таван салбар хуралдаан болж буй юм. Гадаад хэргийн яаманд АОХН-ийн Удирдах зөвлөл хуралдаж буй бол Парламентын чуулга уулзалт Төрийн ордонд болж байна. Мөн бусад газруудад бизнесийн, эмэгтэйчүүдийн, залуучуудын, иргэний нийгмийн төлөөллийн чуулга уулзалт болж, ардчил сан нийгэм лэ гийг цогцлоон байгуулах, төлөвшүүлж бэхж үүлэхэд үү рэг оролцоо, хүндрэл бэрхшээл, гарах арга зам, төр, засагтай хэрхэн үр бүтээлтэй хамтарч ажиллах тухай хэлэлцэж, энэ талаарх бусад улс орны жишээтэй танилцаж байна.
Иргэдийн эрхийг хязгаарлах нь гэмт хэрэг
Төрийн ордны хурлын танхимд эхэлсэн чуулга уулзалтын төлөөлөгчдийн хамтарсан хуралдааныг “Ардчиллын төлөөх парламентчдын форум”- ын дэд ерөнхийл өгч, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал даргалж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг төлөөлөгчдөд Монгол Улсад хөгжиж буй ардчиллын тогтолцоог танилцуулав. Тэрбээр “Монгол Улсын ардчиллын түүх 23 жилийн настай. Гэхдээ энэ зам тийм ч дардан байгаагүй. Энэ хугацаанд зургаан удаа ардчилсан сонгууль явагдаж, иргэд төрийн эрх барих дээд байгууллагаа сонгосон. Өнөөдөр хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэм бүрэлдэж, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бие даасан чөлөөт хэвлэлийн тогтолцоотой болсон” гэсэн юм. Түүнчлэн Ерөнхий сайд төр иргэдээ сонсдог арга замтай болж, улсын төсвийн хуваарилалтад иргэдийн оролцоог авч, Засгийн газарт ажиллаж буй сайд нарынхаа үйл ажиллагааг цэвэр тунгалаг байлгах талаар анхаарч ажиллаж байгаа. Олон улсын “Транспарэнси интернэшнл” байгууллагаас явуулдаг авлигын төсөөллийн индексийн судалгааны дүн Монгол Улс дахь авлига хурдацтай буурч байгааг харуулсан гэж мэдэгдэв.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дараа АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Мариа Лайснар илтгэл тавьж “Ардчиллыг ард нийтээс сонгогдсон төлөөлөлгүйгээр төсөөлөх аргагүй. Ардчилсан нийгэмд иргэдийн эрхийг хязгаарлах ямар нэгэн оролдлого гарах нь ардчилалд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг юм. Монгол Улс хүчтэй хоёр хөршийн дунд амьдарч байгаа хэдий ч ардчиллыг өөрийн гэсэн замналаар хөгжүүлж байгаа нь анхаарал татдаг. Зарим нэг улс орны жишээнээс харахад интернэт болон сэтгүүл зүйн орчны аюулгүй байдал алдагдаж, өөрийн гэсэн ардчиллын замгүй, зөвхөн хувиа хичээх, эрх дархаа алдахгүй гэж хичээсэн хүмүүсийн нийгэм ноёрхож байна. Энэ бол ардчилалд аюул нүүрлүүлэх зүйл” гэв.
С.БАЯРЦОГТ ЖИШЭЭ БОЛОВ
Төрийн ордонд болж буй парламентын форумын анхны өдрийн хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд нээж, 1990-ээд оны үед Балтийн орнуудын хувьсгалд оролцож явсан, Литвийн Парламентын гишүүн, Ардчиллын төлөөх парламентчдын чуулганы Ерөнхийлөгч Эмануэлис Зингерс хурлын ажиллагааг удирдсан юм. Эл чуулганаар парламентын ёс зүйг дээшлүүлэх, парламентын хяналт, авлигатай тэмцэх чадавхийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж, хэлэлцсэн асуудлаа нэгтгэн, Гадаад хэргийн яаманд хуралдаж буй АОХНийн Сайд нарын VII дугаар бага хуралд зөвлөмж болгон хүргүүлнэ гэж байв. Гэвч нээлтийн үйл ажиллагааны дараа зохион байгуулагчид эл хурлыг хаалттай явуулна гэж мэдэгдэн хэвлэл мэдээллийнхнийг танхимаас гаргасан юм.
Юутай ч эл хуралдаанд Олон улсын авлигатай тэмцэх академийг төлөөлж Мартин Креутнер, Кыргыз улсын Парламентын гишүүн хатагтай Майрамкул Тиленчив, УИХ-ын гиш үүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд нар илтгэл тавьжээ. Европын орнуудад үйл ажиллагаа явуулдаг Олон улсын авлигатай тэмцэх академи байгуулагдаад хоёр жил гаруй болж байгаа гэнэ. Харин ноён Мартин Креутнер ардчилсан Монгол Улсын шүдний өвчин болж байгаа сэдвийг хөнджээ. Тэрбээр “Авлига дэлхийн хэмжээнд ямар байгаа талаар иргэдээс асуувал тэдний 80 хувь нь улс төрийн намуудтай холбоотой, 78 хувь нь парламентын гишүүдтэй холбоотой гэж хариулна. Үүнд үнэний хувь байгааг бид мэдэж байх ёстой. Европын Холбооны улсуудын хүрээнд парламентын гишүүн болох зорилгын цаана шүүхээс хамгаалалттай байх санаа агуулагдаж байдаг гэж хүмүүс ярьдаг. Тэгвэл өнөөдөр парламентын гишүүд, сайд нар авлигатай тэмцэх үйл хэргийг тэргүүлэх ёстой. Эрх тэгш байдал, хуулийг дээдлэн сахих, ил тод байх зэрэг нь нийтлэг дагаж мөрдөх ёстой зарчим мөн. Гэвч үүний эсрэг, эрх мэдлийг урвуулан ашиглах зэрэг сөрөг үзэгдэл газар авах хандлагатай болж байна. Үүнтэй эвлэрч болохгүй. Парламентын гишүүд нэг талаас хууль боловсруулах, нөг өө талаас гүйцэтгэх засаглалд хяналт тавих үүрэгтэй. Харин үүнийг дагаад хяналт хийж байгаа хүнд хэн хяналт тавих вэ гэдэг асуулт гарч ирнэ” гэж хэлсэн байна.
Форумын “Ёс зүй болон хяналт” сэдэвт нэгдсэн хуралдааныг Италийн төлөөлөгч Маттео Мекаси даргалж, Мексикийн Конгрессын гишүүн хатагтай Адриана Гонзалес, УИХ-ын гиш үүн М.Батчимэг, Г.Уянга нар илтгэл тавьжээ. Адриана Гонзалес “Хууль тогтоогчдод хариуцлагын үнэ цэнэ гэж байх ёстой. Ард түмэн болон түүний институцууд авлигын эсрэг бүрэн тэмцэх ёстой” гэж хэлсэн бол олон улсын төлөөлөгчдөд парламентдаа Ёс зүйн хороо байгуулж, гишүүдийн ёс зүйтэй холбоотой хууль, дүрэм баталсан Монгол, Польш, Кыргызийн туршлага сонин байсан бололтой. Юутай ч М.Батчимэг гишүүн гадаад дахь дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй УИХ-ын дэд дарга С.Баярцогтын дэгдээсэн хэргийг УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг ёсоор болгосныг дуулгажээ. Энэ үеэр сүүлийн найман жилд авлигатай тэмцэх талаар их амжилтад хүрсэн Гүржийн шинэ парламент, Засгийн газарт Ардчиллын төлөөх парламентчдын форумын Ерөнхийлөгч Эмануэлис Зингерс талархал илэрхийлсэн байна.
Төр, хувийн хэвшилд, Үйлдвэрчний эвлэл тусална
Форумын хүрээнд зохион байгуулагдаж буй Бизнесийн ардчиллын чуулга уулзалт МҮХАҮТ-ын байранд зохион байгуулагдаж, хуралдааныг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл даргалав. Хотын төвөөс буйдхан хуралдсан эл хуралдааны төлөөлөгчид парламентын форумд оролцогчдоос харьцангуй цөөн аж. Оролцогчдын тоо 40-50 хүнээр хязгаарлагдаж байв. Тус хуралдаанаар бизнес эрхлэлтийн түвшин дэх төр, хувийн хэвшлийн харилцаа болон Монгол Улсын өнөөгийн байдал, ил тод байдал ба авилгын эсрэг санаачилга, компанийн нийгмийн хариуцлага зэрэг мөн л энэ цаг үеийн шүдний өвчин болж буй асуудлыг хэлэлцэж, улс орнуудын зөвлөмжийг сонсож, цаашдын зорилтоо тодорхойлох юм. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ахалж буй эл хуралдааны гол илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тавьсан бол хуралд Олон улсын хувийн үйлдвэрүүдийн төвийн бүс нутгийг хариуцсан захирал Эндрю Уилсон, Дэлхийн эдийн засгийн форумын авлигын эсрэг түншлэлийн ахлах менежер Пуонг Дуонг, Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу зэрэг төлөөлөгч оролцож байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Ардчилсан Монгол Улсад бизнес хийх таатай орчин бүрдэж байна” гэсэн албан ёсны мэдэгдлийг эс тооцвол улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэйхэн нөлөөлж чадахуйц хувийн хэвшлийн үйл ажиллагааг Монгол Улсын төр төдийлэн хайхрахгүй байгаа тухай “гомдол” давамгайлж байлаа. Хувийн хэвшлүүд төр засагтай хамтран ажиллах тухай тунхаглал бишгүй гарч байгаа ч амьдралтай нийцдэггүй, амьдралаас тасархай байдаг нь ажил хийхэд хүндрэл учруулдаг. Төрийн байгууллагын өндөр босгыг олон удаа давж чадахгүйд хүрэх үед, зарим тохиолдолд хувийн хэвшлийнхэн албан тушаалтнуудад авлига, хээл хахууль өгөхөөс өөр замгүй болдог тухай ч яригдаад авав. Түүнчлэн 2002 онд төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг ойртуулах ажлын хэсэг байгуулагдаж, бизнесийнхний ажлыг урагшлуулахыг хичээсэн ч амжилт олоогүй гэж УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл мэдэгдэж байв.
Харин эл хуралдаанд оролцсон Олон улсын хувийн үйлдвэрүүдийн төв, Дэлхийн эдийн засгийн форумын авлигын эсрэг түншлэлийн төлөөлөгчид, юуны өмнө монголчууд хуулиа сайн сахиж, танилын нүүр тал харах, хээл хахуул авах явдлыг зогсоох хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн төртэй хамтран ажиллах талаар бодлого боловсруулахдаа заавал дан ганц төрийг харах биш өөрсдөө хууль, дүрэм боловсруулж, эрх бүхий этгээдээр дамжуулан парламент, Засгийн газарт өргөн барих арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. Нөгөө талаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд ажилчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрчний эвлэлийн байгууллагын оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг мартаж болохгүйг зөвлөж байв.
Монгол эмэгтэйчүүд соёлын том өөрчлөлт хийсэн
“Хүчирхэг эмэгтэйчүүд–Хүчирхэг ардчилал” сэдэвт Эмэгтэйчүүдийн чуулган “Кемпински” зочид буудалд өрнөв. Хуралдааныг УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлэг, Жендерийн Үндэсний хороотой хамтран зохион байгуулж, АНУ, Канад, Солонгос, Камбож, Швейцарь, Герман, Чех, Литва, Аргентин, Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй НҮБын Хөгжлийн хөтөлбөр Азийн сан, Олон улсын хамтын нийгэмлэгийн гиш үүн орны төлөөлөгчид, АНУ-ын Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн экспертүүд оролцож байна. Бүсгүйчүүд чуулганаа дөрвөн хэсэгт хуваан хуралдав. “Ардчилал ба эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн эрх” хуралдааныг УИХ-ын гишүүн С.Одонтуяа даргалсан. Эмэгтэйчүүдийн ардчилсан нийгэмд оруулах хувь нэмэр өндөр. Гэхдээ нийгмийн үйл хэрэгт оролцох оролцоогоо нэмэгдүүлнэ гэдэг эмэгтэйч үүдийн хувьд тийм амар биш. Жишээ нь, улс төрд хөл тавихад монголчуудын уламжлалт зан заншил сөргөөр нөлөөлөх хандлагатай байдаг. Сүүлийн жилүүдэд энэ байдлаас гарах аргыг идэвхтэй хайж, эмэгтэйч үүд хамтарч ажиллаж чадсаны дүнд сонгуульд оролцож буй улс төрийн намуудын төлөөллийн 20 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлэх боломжтой болсон тухай амжилтаа дурсаж байна. Түүнчлэн хуралд оролцогчид ардчилсан нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллаж, иргэдийн бодол санааг өөрчлөх нь чухал гэж үзэж байв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Авлигын эсрэг, ил тод байдлын төлөө эмэгтэйчүүдийн оролцоо”, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Ардчилал, жендерийн тэгш эрх ба соёлын хүчин зүйл”, УИХын гишүүн Д.Сарангэрэл “Хүчтэй төлөөллийг дэмжих тогтолцоо” сэдэвт хуралдааныг тус тус даргалан хуралдуулж байгаа юм. Монголын Парламентын 10 гаруй хувийг эзэлж буй эмэгтэй гишүүд “Монголын эмэгтэйчүүдийн боловсролын түвшин өндөр, боловсрол эзэмшиж байгаа хувь нь эрчүүдийнхээс давсан хэдий ч шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн хувь бага байдаг. Ардчилал хөгжсөн жилүүдэд монгол эмэгтэйчүүд нэлээд хүнд хэцүү замыг туулсан ч 23 жилийн дотор соёлын том өөрчлөлт хийж чадсан. Өнгөрсөн онд болсон УИХын сонгуулиар есөн эмэгтэй УИХын гишүүнээр сонгогдоод байна. Парламентад сонгогдсон бүсгүйчүүд сонгуулийн өрсөлдөөний хатуу зарчмыг туулж, эрчүүдтэй эн тэнцүү өрсөлдөж гарч ирсэн. Эмэгтэйчүүд сонгуулийн кампанит ажлаа явуулахдаа дорнын арга билгийн ухааныг хослуулсан арга болон монголчуудын сэтгэл зүйд тохирсон бусад уламжлалт ба уламжлалт бус аргыг хэрэглэдэг тухайгаа ардчилсан орнуудын төлөөлөгчдөд дуулгаж байв.
Залуучууд авлигын эсрэг нэгдэнэ
Бага хурлын хүрээнд “Ардчиллын соёлыг бэхжүүлэх нь” сэдэвт залуучуудын чуулга уулзалт Монголын хүүхдийн ордонд эхэлсэн юм. Залуучуудын форумын үеэр ардчиллын соёлыг бэхжүүлэн түгээх, ардчиллын боловсрол болон ардчилсан нийгмийн үйл хэрэгт залуучуудын идэвхийг дээшлүүлэх, авлигатай тэмцэх асуудлыг хэлэлцэж, залуус ардчилсан улс орны төлөөлөгчдийн байр суурийг сонсож, өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэв. Тус хуралдааныг нээж Гадаад хэргийн сайд Л.Болд илтгэл тавьсан юм. Залуучууд ардчиллын үзэл санааг тууштай дэмжих, үндэснийхээ соёл, онцлогт хэрхэн нийцүүлэн хөгжүүлэх талаар өөрсдийн санаа бодол, туршлагаасаа хуваалцах гол индэр нь энэхүү форум байв. Түүнчлэн эл хуралдаанаар НУБ-ын Ерөнхий ассамблейгаас 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Ардчиллын боловсролын тухай тогтоолын холбогдох заалтыг хэрэгжүүлэх арга замыг голлон хэлэлцэж байв. Энэ үеэр Мьянмар, Балба зэрэг ардчиллыг шинээр тогтоосон Азийн улс орнуудын ардчилсан залуучуудын хөдөлгөөний төлөөлөгчид өөрсдийн туршлага, тулгарч буй хүндрэл бэрхшээлээ олон улсын нийгэмлэгтэй хуваалцав. Форумд ардчиллыг хөгжүүлж буй дэлхийн улс орны 100 орчим төлөөлөгч оролцож хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах талаар хэлэлцсэн байна. Форумын II чуулганаар залуучуудын төлөөлөл авлигын эсрэг залуучууд нэгдэн тэмцэх, авлигагүй нийгэм байгуулахад өөрсдийн дуу хоолойг нэгтгэх асуудлыг хөндсөн юм. Мөн энэ салбар хуралдаанд Сербийн Хүний эрхийн төлөө хөдөлгөөний төлөөлөгч Маяа Мичич “Ардчиллын соёлын талаар эргэцүүлэх нь”, Литва улсын Залуу лидерүүдийн форумын төл өөлөгч Виктория Бразиунайте “Ардчиллын боловсрол, залуучуудыг чадавхижуулах гол хэрэгсэл” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Ардчиллыг хэн нэгэн дангаараа эзэмших ёсгүй
Ардчиллыг бэхжүүлэхэд өнд өр үүрэг гүйцэтгэдэг иргэний нийгмийнхний оролцоотой чуулга уулзалт “Корпорейт-3” зочид буудалд өрнөв. Энэхүү форумыг БОНХЯ-ны сайд С.Оюун нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийтлэлч Б.Баабар нар илтгэл тавьсан юм. Иргэний нийгмийн төлөөлөгчдийн уулзалтын нэг зочин нь Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно байв. Чуулга уулзалтад оролцогчид ардчилсан хөгжлийн замыг туулахад иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо чухал. Тэдний хөгжил, төлөвшил, чадавхи, үйл ажиллагааны үр дүнд ардчилал бэхжиж байдаг. Харин төр засаг, иргэдийн санал санаачилгыг сонсох нь чухал. Түүнчлэн иргэний нийгмийн байгууллага болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын дуу хоолой, байр суурь улс төрд чухал үүрэг гүйцэтгэж байна гэдэг бол ардчилал бэхжиж байгаа бас нэг хэлбэр. Эрх чөлөөний таатай нөхцөлд иргэний нийгэм өөрөө өсөн бойждог гэж үзэж байна. Мөн төр иргэдийнхээ санаа бодол, санал санаачилгыг үйл ажиллагаандаа тусгаж байх ёстой. Ардчиллыг хэн нэгэн дангаараа эзэмших ёсгүй бөгөөд улс орон, нийт хүн амд хамаатай хамтын хичээл зүтгэл, тэмцлийн үр дүн гэлээ.
Хүн амынхаа тоогоор дэлхийд гуравт ордог Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно “1100 гаруй угсаатны бүлэг, 740 гаруй хэл аялгатай хүн амаас бүтсэн Индонезийн ардчилал нь нийт үндэстэн, нийгмийн салшгүй хэсэг болж чадсан. Ардчилсан нийгэм Индонезид энх тайван, тогтвортой байдал бий болгохын хэрээр хүн ардын амьдрал, нийгмийн халамж, боловсрол сайжирч, ардчиллын үр шимийг бид хүртэж байна” гэсэн юм. Ардчилсан нийгмийг бүрдүүлсэн аргачлалаараа дэлхийд сонгомол жишээ болсон тус улсын Ерөнхийлөгч “XXI зуун ерөнхийдөө нийгмийн мэдээллийн арга хэрэгслийн өмчлөлөөр тодорхойлогдсон нийгэм болж байна. Хувь хүний хүсэл тэмүүлэл чухал боллоо. Үнэндээ бол Арабын хавар нь facebook, twitter болон ухаалаг гар утсаар зэвсэглэсэн энгийн иргэд ямар өөрчлөлт шинэчлэлийг авчирч болох бололцоотойг харуулсан үйл явдал юм. Бид энэ өөрчлөлтийн салхийг үргэлжлүүлэх учиртай” гэж хэлсэн юм.
Хаалттай хурал, нээлттэй жагсаал
АОХН-ийн Сайд нарын VII хуралдааны таван чуулга уулзалтаас тус тусдаа мэдэгдэл гарах бөгөөд эл мэдэгдлийг нэгтгэн дүгнэх учиртай АОХН-ийн Сайд нарын удирдах зөвлөлийн хурал Гадаад харилцааны яаманд мөн л хаалттай өрнөсөн юм. Эл хурлаар Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хугацаандаа юу хийж амжуулсан тухайгаа тайлагнах ёстой. Түүнчлэн 2012 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан ардчиллын боловсролын тухай тогтоолын заалтын гүйцэтгэл болон АОХН-ийн Сайд нарын VI хуралдаанаас гарсан Вильнюсийн хурлын шийдвэрийн биелэлтийг танилцуулж, салбар чуулганаас гарсан мэдэгдлийн төслийг хэлэлцэх ёстой. Мөн форум тус бүрээс цаашдын хамтын ажиллагааны зөвлөмж гарах бөгөөд Удирдах зөвлөл АОХН-ийн Сайд нарын VII хуралдаанаас Улаанбаатарын тунхаглалыг батлах юм. Энэхүү тунхаглалын анхны төслийг энэ сарын эхээр бэлдэж, удирдах зөвлөлийн 23 гишүүн оронд танилцуулаад байсан юм байна. Харин Монгол Улсын нийслэлээс гарах тунхаглалын заалтыг гишүүн орнууд хэрэгжүүлж, хоёр жилийн дараа ЭлСальвадорт болох хуралд илтгэх аж.
Сонирхуулахад, АОХН-ийн ээлжит бага хуралд уригдсан 1200 гаруй төлөөлөгчдийн эхнийх нь Улаанбаатарт хурал эхлэхээс хоёр өдрийн өмнө ирсэн бол сүүлийнх нь өчигдөр ирэв. Тухайлбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгыг хүлээн авсан Мьянмарын Үндэсний ардчилсан лигийн тэргүүн, Нобелийн Энхтайвны шагналт Ан Сан Сү Чи, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгыг хүлээн авсан Тайландын Вант улсын Ерөнхий сайд, хатагтай Йинглак Чинават нар өчигдөр Улаанбаатарт ирлээ. Түүнчлэн энэ удаагийн хуралд НҮБын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Кассым Жомарт Токаев, Нигерийн дэд Ерөнхийлөгч Намади Самбо, Коста Рика Улсын тэргүүн дэд Ерөнхийлөгч Альфо Пива Месен, Европын комиссын дэд Ерөнхийлөгч Катрин Аштон, Йемений иргэн Нобелийн Энхтайвны шагналт, хатагтай Таваккол Карман болон бусад улс орны сайд, парламентын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч ирсэн байна. Хурлын үйл ажиллагааг гадаадын хэвлэл мэдээллийн 50 гаруй байгууллагын төлөөлөл, Монголын 200 гаруй сэтгүүлч сурвалжилж байна.
Харин нийслэлд болж буй дэлхийн хэмжээний чуулга уулзалтын үеэр МАХН-ын гишүүд, дэмжигчид тайван жагсаал хийцгээв. "Улс төрийн хоригдолтой Монгол", "Жинхэнэ ардчиллыг хүснэ" зэрэг лоозон барьсан жагсагчдыг төлөөлөгчид нэлээд сонирхож байсан бөгөөд тэд зураг хөргийг нь авч, Монгол Улс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаал зохион байгуулах эрх чөлөө нь нээлттэй ардчилсан улс мөн юм хэмээн зарим нь онцолж байв.