Бичлэгийн тоо 3,329

 “Evento” ХХК, Монголын залуучуудын холбоо хамтран, дэлхий нийтийг байлдан дагуулж буй дуучид, хамтлагуудыг эх орондоо урьж авчран тоглуулах зорилт тавиад буй. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Данийн алдарт “Michael Learns to Rock” хамтлагийг авчирсан тэд энэ удаад “Backstreet Boys”-ыг урьж, Монголын шүтэн бишрэгчидтэй нь уулзуулахаар төлөвл өөд байсан юм. Төлөвлөгөө ёсоор бол “Арын гудамжны хөвгүүд” уржигдар манай эх оронд тоглох байсан ч бүтээгүй шалтгаан нь дэлхийн хэмжээний супер оддын дээгүүр зангаас бус “Буянт Ухаа” спорт цогцолборынхноос болжээ.

Манайдаа хамгийн томд тооцогдох эл үзвэрийн тамхимынхан товлосон өдрөө өөр арга хэмжээ зохиох болсон тул ийм байдалд хүрсэн байна. Дэлхийн сая сая хүмүүний зүрх сэтгэлийг байлдан дагуулсаар 20 жилийн ойтойгоо золгож буй “Backstreet Boys”-ыг Монголд тоглоно гэхэд хүн бүр баярлаж буй. Тийм ч учраас “Evento” компанийнхан уйгагүй хөөцөлдсөний эцэст ирэх зургадугаар сарын 15-нд “Буянт Ухаа” спорт цогцолборт бүрэн хэмжээний тоглолтыг нь зохион байгуулахаар болжээ.

Тус компанийн менежер Л.Батсүхээс энэ талаар тодруулахад “Зургадугаар сарын 15-нд “Backstreet Boys” хамтлаг Монголд тоглох нь үнэн. “Буянт Ухаа” спорт цогцолборт тэр өдөр бас л өөр арга хэмжээтэй байгаа ч сайдаар яриулсны эцэст асуудал нааштайгаар шийдэгдсэн. Тасалбарыг MLTR хамтлагийн тоглолтынх шиг карт хэлбэрээр борлуулна. Картан дээр BSB-ын гишүүдийн зураг байх учраас дизайнаа гаргаад тэдэнд явуулсан байгаа. Батлагдахаар нь картаа хэвлүүлнэ” хэмээв. Тоглолтын тасалбар дунджаар 100 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд суудлаасаа хамаараад өөр байх гэнэ.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7236967/8aa/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1669 ПАКИСТАНЧУУД АОХН-ИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАЛДАХ ГЭЖ БАЙВ УУ 2013-05-02 13594
1668 ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДАД ОУОХ-НЫ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА 2013-05-02 12885
1667 АН САН СҮ ЧИ: НАМАЙГ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ХАР АЖИЛЧИН ГЭВЭЛ ҮНЭНД ОЙРТОНО 2013-05-01 13038
1666 Монголдоо анхдагч тэргэнцэр засвар үйлчилгээний төв нээгдлээ 2013-05-01 14307
1665 ЭЛЧИН САЙДЫГ ПОЛЬШИЙН ОДОНГООР ШАГНАВ 2013-05-01 13038
1664 АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛААР ХУВААЛЦАХ СУРГАМЖ БИДЭНД БИЙ 2013-04-30 12958
1663 Монголд тоглоод Гиннест орно 2013-04-30 12632
1662 Авичи Монголыг сонирхож байна 2013-04-30 12701
1661 НАЙРУУЛАГЧ НАДАД НЭГЭН ХЭВИЙН ДҮР ӨГӨӨД БАЙГАА УЧРААС БИ ӨӨРӨӨ КИНО БҮТЭЭЖ БАЙНА” 2013-04-29 12504
1660 АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН САЙД НАРЫН VII БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 11098
1659 ГЭР ХОРООЛЛЫНХОН ГАЗРАА БАЙРААР СОЛЬЖ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 12815
» “Backstreet Boys”-ын тасалбар дунджаар 100 мянган төгрөгийн үнэтэй 2013-04-26 12898
1657 Авто зам угаадаг таван машин авчээ 2013-04-26 12153
1656 “ОЮУТОЛГОЙ”-гоос зэсийн 300-500 мянган тонн баяжмал экспортолно 2013-04-26 13155
1655 Б.Болд “Rio Tinto”-гийн Зэсийн группийг удирдана 2013-04-25 13044
1654 Д.Болд авьяаслаг охидын эрэлд гарчээ [1] 2013-04-25 12467
1653 НҮБ-ын Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хороонд монгол хүн анх удаа нэр дэвшлээ 2013-04-25 12571
1652 Ж.НАРАНТУНГАЛАГ АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛНА 2013-04-25 12228
1651 Олон улсын хуралд 1200 гаруй төлөөлөгч оролцоно 2013-04-25 13187
1650 АВСТРИ, ЯПОН, ПОЛЬШ УЛС МОНГОЛЫН ЗӨГИЙН БАЛЫГ СОНИРХОЖ БАЙНА 2013-04-23 14073
배너신청
자생병원

배너신청