Бичлэгийн тоо 3,329


“Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өчигдөр болов. Энэ үеэр Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган “Оюутолгой”-гоос зургадугаар сар гэхэд бүтээгдэхүүн экспортлохын тулд бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай газар олголт, газар эзэмшүүлэх, Оюутолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам, хөндлөнгийн хяналтын лаборатори, дэд бүтцийн коридор зэрэг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр төлөвлөснийг дуулгав. Тэндээс энэ онд зэсийн 300- 500 мянган тонн баяжмал экспортлохоор төлөвлөжээ. Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу “Оюутолгойгоос хэдий хэмжээний бүтээгдэхүүн экспортлох нь баяжмал зөөх авто зам, боомтын нэвтрүүлэх хүчин чадал зэргээс шалтгаална” хэмээн ярилаа.

“Эрдэнэс Тавантолгой” компани БНХАУын “Chalco”-д энэ сарын 22-ноос нүүрсээ нийлүүлж эхлээд буй. Нэг тонн нүүрс олборлон, хил дээр хүргэ хэд 56 ам.доллар зарцуулж байгаа бөгөөд “Chalco”-д дээрх үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлж буй аж. Одоогоор “Chalco” компанитай хэлэлцээрээ үргэлжүүлж байгаа бөгөөд манай талаас нүүрсний үнийг өсгөх, тээврийн зардлаа бууруулахыг зорьж буй гэнэ. “Chalco”-д төлөх ёстой өрөө энэ онд нүүрсээ экспортолж барагдуулах юм байна.

Дашрамд дурдахад, Монгол Улс энэ онд 25 сая тонн нүүрс экспортло хоор төлөвлөжээ. Стратегийн ач холбогдол бүхий ор дод шинээр хамруулахаар 38 ордыг су далж буй. Дээрх ордуудаас алийг нь Страте гийн ордын жагсаалтад хамруулах боломж тойг удахгүй Засгийн газрын хуралдаа наар хэлэлцүүлэх юм байна. Үүний нэг Хөшөөтийн ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж илрүүлснийг О.Эрдэнэ булган ярилаа. Манайд газрын тос нийлүүлэгч эх үүсвэрийн тоо нэмэгдэж, БНСУ-ын SK, “S-Оil”, “Hyundai oil” болон Беларусийн компани шатахуун нийлүүлэх гэрээ байгуулж эхэлжээ.

Ирэх сард шатахууны үнэ литр тутамд 50-60 төгрөгөөр буурах боломжтойг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн ярьсан. Оюутолгойн ордын талбайд багтах “Entree Gold”-ийн хоёр тусгай зөвшөөрлийн асуудлаар холбогдох мэргэжилтнүүд тус компанид хэд хэдэн удаа шаардлага хүргүүлжээ. Хэрэв ашиглалтын лицензүүдийг Оюу толгойн бүлэг ордод хамруулахгүй, “Entree Gold” эзэмшвэл баялгаас олох ашиг, орлогын Монгол Улсад ногдох хувь ихээхэн буурахаар байгаа юм. Одоогоор дээрх асуудлыг шийдвэрлээгүй, “Entree Gold”-тай хэлэлцээр хийж буй аж.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7236950/10b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1669 ПАКИСТАНЧУУД АОХН-ИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАЛДАХ ГЭЖ БАЙВ УУ 2013-05-02 13597
1668 ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДАД ОУОХ-НЫ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА 2013-05-02 12885
1667 АН САН СҮ ЧИ: НАМАЙГ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ХАР АЖИЛЧИН ГЭВЭЛ ҮНЭНД ОЙРТОНО 2013-05-01 13038
1666 Монголдоо анхдагч тэргэнцэр засвар үйлчилгээний төв нээгдлээ 2013-05-01 14310
1665 ЭЛЧИН САЙДЫГ ПОЛЬШИЙН ОДОНГООР ШАГНАВ 2013-05-01 13038
1664 АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛААР ХУВААЛЦАХ СУРГАМЖ БИДЭНД БИЙ 2013-04-30 12958
1663 Монголд тоглоод Гиннест орно 2013-04-30 12632
1662 Авичи Монголыг сонирхож байна 2013-04-30 12701
1661 НАЙРУУЛАГЧ НАДАД НЭГЭН ХЭВИЙН ДҮР ӨГӨӨД БАЙГАА УЧРААС БИ ӨӨРӨӨ КИНО БҮТЭЭЖ БАЙНА” 2013-04-29 12504
1660 АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН САЙД НАРЫН VII БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 11098
1659 ГЭР ХОРООЛЛЫНХОН ГАЗРАА БАЙРААР СОЛЬЖ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 12815
1658 “Backstreet Boys”-ын тасалбар дунджаар 100 мянган төгрөгийн үнэтэй 2013-04-26 12898
1657 Авто зам угаадаг таван машин авчээ 2013-04-26 12154
» “ОЮУТОЛГОЙ”-гоос зэсийн 300-500 мянган тонн баяжмал экспортолно 2013-04-26 13155
1655 Б.Болд “Rio Tinto”-гийн Зэсийн группийг удирдана 2013-04-25 13044
1654 Д.Болд авьяаслаг охидын эрэлд гарчээ [1] 2013-04-25 12467
1653 НҮБ-ын Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хороонд монгол хүн анх удаа нэр дэвшлээ 2013-04-25 12571
1652 Ж.НАРАНТУНГАЛАГ АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛНА 2013-04-25 12228
1651 Олон улсын хуралд 1200 гаруй төлөөлөгч оролцоно 2013-04-25 13187
1650 АВСТРИ, ЯПОН, ПОЛЬШ УЛС МОНГОЛЫН ЗӨГИЙН БАЛЫГ СОНИРХОЖ БАЙНА 2013-04-23 14073
배너신청
자생병원

배너신청