Бичлэгийн тоо 3,329
НҮБ-ын Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн Хороонд Монгол Улсыг төлөөлөн Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нэр дэвшсэн байна. Тус хороо нь 18 гишүүнтэй бөгөөд оролцогч талуудын 25 дугаар уулзалтын үеэр болох уг сонгуульд тэрбээр НҮБ-ын тус хороонд Монгол Улсаас нэр дэвшиж байгаа анхны хүн юм. Тус хорооны гишүүнийг сонгох сонгууль энэ оны зургадугаар сарын 3-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болно. Конвенцийн 175 гишүүн орон сонгуульд оролцон нууц санал хураалтаар дөрвөн жилийн хугацаатай сонгодог.

Хорооны гишүүн ихэвчлэн нэр хүндтэй олон улсын хуульч, эрдэмтэн, судлаач, профессорууд, дипломат ажилтан, иргэний нийгмийн төлөөлөгч байдаг бөгөөд өндөр ёс зүйтэй, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд онцгой хувь нэмэр оруулсан, алагчилдаггүй шударга байх, хүний эрхийн өндөр мэдлэгтэй байх шаардлага тавьдаг юм байна.  Тус хороо нь Швейцарь улсын Женев хотноо үйл ажиллагаагаа явуулдаг.

Гишүүн орнуудаас ирүүлсэн үндэсний илтгэл, тайланг хянах, хэлэлцэх, зөвлөмж, зөвлөгөө өгөх, арьс өнгөөр алагчлах, мөн асуудлаар хувь хүмүүсийн хооронд үүссэн харилцаа, өргөдөл гомдлыг авч үзэх, НҮБ-ын бусад байгууллагуудтай хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх үндсэн үүрэгтэй. Жил бүрийн гурав болон наймдугаар сард ээлжит чуулганаа хийж, тусгай илтгэгч, төлөөлөгч, шинжээч, ажлын хэсгээ улс орнуудад илгээн ажлуулдаг.  Монгол Улс 1969 онд уг конвенцийг соёрхон баталсан байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7234068/8dd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1669 ПАКИСТАНЧУУД АОХН-ИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАЛДАХ ГЭЖ БАЙВ УУ 2013-05-02 13599
1668 ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДАД ОУОХ-НЫ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА 2013-05-02 12886
1667 АН САН СҮ ЧИ: НАМАЙГ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ХАР АЖИЛЧИН ГЭВЭЛ ҮНЭНД ОЙРТОНО 2013-05-01 13039
1666 Монголдоо анхдагч тэргэнцэр засвар үйлчилгээний төв нээгдлээ 2013-05-01 14311
1665 ЭЛЧИН САЙДЫГ ПОЛЬШИЙН ОДОНГООР ШАГНАВ 2013-05-01 13039
1664 АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛААР ХУВААЛЦАХ СУРГАМЖ БИДЭНД БИЙ 2013-04-30 12959
1663 Монголд тоглоод Гиннест орно 2013-04-30 12633
1662 Авичи Монголыг сонирхож байна 2013-04-30 12702
1661 НАЙРУУЛАГЧ НАДАД НЭГЭН ХЭВИЙН ДҮР ӨГӨӨД БАЙГАА УЧРААС БИ ӨӨРӨӨ КИНО БҮТЭЭЖ БАЙНА” 2013-04-29 12505
1660 АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН САЙД НАРЫН VII БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 11099
1659 ГЭР ХОРООЛЛЫНХОН ГАЗРАА БАЙРААР СОЛЬЖ ЭХЭЛЛЭЭ 2013-04-29 12816
1658 “Backstreet Boys”-ын тасалбар дунджаар 100 мянган төгрөгийн үнэтэй 2013-04-26 12899
1657 Авто зам угаадаг таван машин авчээ 2013-04-26 12155
1656 “ОЮУТОЛГОЙ”-гоос зэсийн 300-500 мянган тонн баяжмал экспортолно 2013-04-26 13156
1655 Б.Болд “Rio Tinto”-гийн Зэсийн группийг удирдана 2013-04-25 13045
1654 Д.Болд авьяаслаг охидын эрэлд гарчээ [1] 2013-04-25 12468
» НҮБ-ын Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хороонд монгол хүн анх удаа нэр дэвшлээ 2013-04-25 12572
1652 Ж.НАРАНТУНГАЛАГ АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛНА 2013-04-25 12229
1651 Олон улсын хуралд 1200 гаруй төлөөлөгч оролцоно 2013-04-25 13188
1650 АВСТРИ, ЯПОН, ПОЛЬШ УЛС МОНГОЛЫН ЗӨГИЙН БАЛЫГ СОНИРХОЖ БАЙНА 2013-04-23 14074
배너신청
자생병원

배너신청