Бичлэгийн тоо 3,329

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хорооноос зарчмын зөрүүтэй 100 гаруй санал оруулсныг шийдсэн юм. Уг хуулийг 2013 оноос хэрэгжүүлэхээр тооцож буй. Засгийн газар нэг төсөл оруулж, УИХ-ын гишүүд хэлэлцүүлгийн явцад төсвийн зарлагыг хүссэнээрээ нэмж орхидог сахилга батгүй байдлыг халж, шинэчлэл хийх нь уг хуулийн зорилго аж. Төсвийн тухай хуулийн төсөлд орон нутаг дахь төсвийн бие даасан байдлыг хангах талаар хангалтгүй тусгасан хэмээн олон гишүүн шүүмжлэв.

Улсын төсөв хэлэлцэхэд гишүүдийн тойрог руугаа чангаадаг хөрөнгө голдуу сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дээвэр, шал засахад чиглэдэг. Тэгвэл уг төсөлд их засвартай холбоотой хөрөнгө, түүнийг зарцуулах эрхийг орон нутагт өгчээ. Ингэснээр УИХ “жалга довны” асуудал ярьж жижигрэх хэрэггүй болох юм. Мөн хотын оршин суугч татвар төлдөг байхаар тусгасан гэнэ. Бас орон нутгийнхан төсвийн хүүгүй зээл авах эрхтэй болох аж. Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа гишүүдийн асуултад хариулав.

Д.Тэрбишдагва: -Орон нутгийн бие даасан байдлыг ярихдаа дүүрэг, сумыг нэг статустайгаар авч үзжээ. Гэтэл дүүргийн хүн ам сумынхаас хэд дахин их. Дүүрэгт бие даасан байдлыг яаж авч үзэхээр төсөлд тусгасан бэ. Мөн уг төсөлд нийслэл хот хэрэгцээндээ зориулж зээл авна, бонд гаргана гэсэн байна. Нийслэл бие даан бонд гаргах хэмжээнд хүрсэн үү?

Д.Хаянхярваа: -Дүүргийн бие даасан байдал гэсэн тусгай томъёолол хуульд байхгүй. Нийслэлийн хувьд бие даан бонд гаргах чадвартай гэж үзэж байна. Үнэт цаасны тухайд Сангийн сайд хариулт өгөх байх.

С.Баярцогт (Сангийн сайд): -Нийслэл зээл авахдаа барьцаа хөрөнгөтэй байна. Мөн бонд гаргахдаа Сангийн яамнаас зөвшөөрөл авч, дөрвөн жилийн хугацаанд эргэн төлөх ёстой. Орон нутаг бол зөвхөн төсвийн зээл авах эрхтэй. Үндсэн хуульд аймаг, нийслэл, сум, дүүрэг гэж орсон байдаг болохоор дүүргийн бие даасан байдлыг салгаж төлөвлөх боломжгүй. Түүнчлэн 2012 оноос худалдан авахтай холбоотой үйл ажиллагааг орон нутаг өөрөө шийдэж байхаар тусгасан.

Б.Батбаяр: Хэвлэл харахаар өгнө, хөнгөлнө, чөлөөлнө л гэсэн мэдээлэл байх юм. Засгийн газар ирэх онд төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг 800 мянган төгрөг болгоно гэсэн. 170 мянган албан хаагчийн цалинд хоёр их наяд төгрөг хэрэгтэй болно. Мөн тэтгэвэр, тэтгэмжийг нэмнэ, ХХС-гаас 600 мянган хүнд сая төгрөг олгоно гэх мэтээр амласан. Энэ амлалтуудад л гэхэд 7.8 их наяд төгрөг зарцуулах нь. Гэтэл 2012 оны төсвийн зарлага 7.1 их наяд байгаа шүү дээ. Энэ бүхнээ тооцсон уу. Ер нь одоо улсад хэдэн төгрөг байгаа юм?

Д.Хаянхярваа: -Та 2012 оны төсвийн төсөлтэй холбоотой зүйл яриад байна. Одоо Төсвийн тухай хууль хэлэлцэж байна шүү дээ. Ингэж хэлэхэд Б.Батбаяр гишүүн “бантаж”, “Энэ хууль чинь ирэх оноос хэрэгжих юм байгаа биз дээ” гээд “Үгүй ээ, 2013 оноос” гэсэн хариу авав. Тэгээд “Тэгсэн ч гэсэн нэмэлт хөрөнгийг яаж олохоо бодох хэрэгтэй” гэлээ. АН, МАНынхан сонгуулиар дээрх амлалтуудыг өгсөн. Гэтэл эрхэм гишүүн харь гаригаас ирсэн аятай “Сонгууль дөхөхөөр л хамаг хөрөнгөө тараагаад” гэх мэтээр өнөөх амлалтаа шүүмжлээд авав. Ингээд зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураах болоход чуулганы танхимд 20 гишүүн үлдсэн байв.

Ирц бүрдүүлэхийг УИХ-ын дарга сануулчихаад эхний саналыг хураалаа. Гэтэл Э.Мөнх-Очир “20 хүн байхад яаж санал хурааж болдог юм, ирцээ бүрдүүлээч. Чухал хуульд ингэж хандаж болохгүй” хэмээн сануулснаар ирц бүрдүүлэх гэж 20 орчим минут хүлээгээд зарчмын зөрүүтэй 100 орчим саналыг эхнээс нь шийдлээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5300510/b62/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
929 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн СЭРГЭЭХ ТӨВИЙГ ТӨР ИВЭЭЛДЭЭ АВЛАА 2011-11-08 7127
928 Хүүхэд хулгайлсан гэх хүмүүсийг УМБГ-т шилжүүллээ 2011-11-08 7254
927 2014-2017 он гэхэд Кэмбрижийн хөтөлбөрийг бүрэн нэвтрүүлнэ 2011-11-08 7123
926 ШИЙДВЭРЛЭХ МӨЧ ИРЛЭЭ 2011-11-04 8088
» Нийслэл хот 2013 оноос хэрэгцээндээ зориулж бонд гаргана 2011-11-04 6823
924 Монгол гэр Торонтод 20000 ам.долларын үнэ хүрэв 2011-11-04 7521
923 ДОЛООН ТЭРБУМ ДАХЬ МОНГОЛ ИРГЭНЭЭР ХОЁР ХҮҮ ТОДОРЧЭЭ 2011-11-03 6786
922 МОНГОЛЫН БУРХАН ШАШНЫ ТЭРГҮҮНЭЭР IX БОГДЫГ ЗАЛЛАА 2011-11-03 7656
921 Ж.Нарантунгалаг MMA-гийн дэлхийн аварга болсон анхны монгол тулаанч 2011-11-03 7193
920 ЯПОН ОЗЭКИТЭЙ БАШЁ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13-НД ЭХЭЛНЭ 2011-11-02 6882
919 Чөлөөтийнхөн түүхт ойгоо хөлтэй, хөөртэй тэмдэглэлээ 2011-11-02 7878
918 Чөлөөтийнхөн түүхт ойгоо хөлтэй, хөөртэй тэмдэглэлээ 2011-11-02 7109
917 “Bloomberg” Монголд салбараа нээнэ 2011-11-02 7004
916 Урд хөршид улаан буудай, мах махан бүтээгдэхүүн экспортлохоор тохиров 2011-11-01 7704
915 ӨВӨРМОНГОЛ ДУУЧИН “ЭЗЭН ЗАЯА”-Г ДУУЛАХ ЭРХТЭЙ БОЛЖЭЭ 2011-11-01 8191
914 МОНГОЛ ЭМЧ НАР БИЕ ДААН ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ 2011-11-01 6839
913 НҮБ –ын Ерөнхий Ассамблейн чуулганы танхим Монголоор амьсгаллаа 2011-10-31 6905
912 "МОНГОЛЫН ДАЙЧИН"-Ы ЭЭЛЖИТ ЯЛАЛТ 2011-10-31 6784
911 Байгалийн эрдэнэсийн Сан-Чендү 2011-10-31 8455
910 Монгол Австралийн нүүрсний зах зээлийг булаав 2011-10-28 7425
배너신청
자생병원

배너신청