Монгол улсад чөлөөт бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойн арга
хэмжээ ёслол төгөлдөр боллоо. Ойн арга хэмжээ Дуурь бүжгийн эрдмийн
театрт улаан хивсний ёслолоор эхэлж бүх үеийн тамирчид, дасгалжуулагчид,
шүүгчид, зүтгэлтнүүдээ хүндэтгэлтэйгээр угтлаа. Ёслолын арга хэмжээг
нээж МЧБХ-ны Ерөнхийлөгч Л.Чинбат нээж дараа нь тус холбооны ерөнхий
нарийн бичгийн дарга Г.Бат-Эрдэнэ “Монголын чөлөөт бөхийн түүхэн
уламжлал, өнөө цагийн амжилт дэвшил” илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ
“Хорьдугаар зуунд монгол түмэн үндэсний бөхийн уламжлалдаа тулгуурлан
чөлөөт бөхийн спортын амжилтаар дамжин дэлхийн спортын дэвжээнд хөл
тавьж нэрээ дуурсгаж эхлэсэн билээ.
Өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд чөлөөт бөхчүүдийн эгнээнээс Хөдөлмөрийн баатар дөрөв, Ардын багш гурав, Гавьяат дасгалжуулагч найм, Гавьяат тамирчин 33 төржээ. Манай бөхчүүд Зуны олимпийн наадмаас найм, ДАШТ-нээс 37, залуучуудын ДАШТ-нээс 31, оюутны Универсиад наадмаас найм медаль, өсвөр үеийн ДАШТ-нээс зургаа, Оюутны ДАШТ-нээс 14, Дэлхийн цомын төлөө тэмцээнээс 31, Азийн наадмаас 44, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 135, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс 61, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс 61 медаль, нийт 436 алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна. Манай чөлөөт бөхийнхөнд аваагүй медаль гэвэл ганцхан олимпийн алтан медаль л байна. Иймд 32 жил тасраад байгаа олимпийн медаль, түүний дотор алтан медаль авахын төлөө чөлөөт бөхийнхөн хамтын хүчээ улам нэгтгэн зүтгэж байна.” гэж онцлон дурдлаа.
Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа оролцож чөлөөт бөхийн спортын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан зарим тамирчин, дасгалжуулагч, шүүгч нарт төрийн одон, медаль гардууллаа. Ази тивийн аварга, олон улсын хэмжээний мастер Доржжодовын Ганбат “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, олон улсын шүүгч Лувсан-Ишийн Болормаа, ахмад тамирчин, олон улсын шүүгч Далхжавын Ганцагаан, ахмад шүүгч Балдангийн Дашням нар “Алтан гадас” одонгоор, чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Буяндэлгэрийн Батбаяр, Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний дасгалжуулагч Элгелийн Батбаяр, олимпийн зэрэглэлийн шүүгч Баатарын Төмөрбаатар, МЧБХ-ны шигшээ багийн дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Товуудоржийн Гансүх, ахмад шүүгч Нордовын Сувид нар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулав.
Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн “Алтан одон”-гоор УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, МЧБХ-ны ерөнхийлөгч асан Түнжингийн Бадамжунай, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Женко” группийн ерөнхийлөгч, олон улсын хэмжээний мастер Халтмаагийн Баттуул, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болд, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, олон улсын хэмжээний мастер, Улсын аварга Долгорсүрэнгийн Сумьяабазар, МЧБХ-ны ерөнхийлөгч, “Гачуурт” компаний захирал Лхагваагийн Чинбат нар, “Мөнгөн одон”-гоор МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ганхуягийн Бат-Эрдэнэ, Ардын багш, Гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Солийн Магсар, БТСГ-ын дарга Чойжгаваагийн Наранбаатар, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн захирал Жамьяансүрэнгийн Түмэн-Аюуш нар, “Хүрэл одон”-гоор МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, ЗТБХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Жадамбын Бат-Эрдэнэ, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Алтай констракшин” компанийн захирал Хадбаасангийн Бат-Эрдэнэ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дарга Дашнямын Болдбаатар, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч Бэгжжавын Мөнхбаатар, БТСГ-ын Спорт, анагаах ухааны албаны дарга Чулууны Насанбат, Гавьяат тамирчин Цэдэндамбын Нацагдорж, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин, Даян аварга, “Алдар” спорт хорооны дарга Гэлэгжамцын Өсөхбаяр, МБЧХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, МАН-ын нарийн бичгийн дарга Янгугийн Содбаатар, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин, Даян аварга, “Олимп” сургуулийн захирал Агваансамдангийн Сүхбат, Ардын багш, Гавьяат тамирчин Данзандаржаагийн Сэрээтэр нар шагнагдлаа.
Ёслолын арга хэмжээнд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн оролцож МҮОХ-ны “Алтан од” одонгоор Гавьяат дасгалжуулагч Адуучийн Басхүү, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Хорлоогийн Баянмөнх, Ардын багш, Гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Жигжидийн Мөнхбат, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, олон улсын хэмжээний мастер, Улсын аварга Долгорсүрэнгийн Сумьяабазар, Ардын багш, Гавьяат тамирчин Данзандаржаагийн Сэрээтэр нарыг, “Алтан очир” одонгоор олон улсын шүүгч Адуучийн Баасанхүү, олон улсын шүүгч Гомбосүрэнгийн Баясгалан, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох нарыг, “Алтан медаль”-иар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Эрдэнэбулга” компанийн захирал Бадамдамдингийн Баттүвшин, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Женерал элементс” компанийн захирал А.Баянмөнх, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч “BNG” группийн ерөнхийлөгч Д.Баянмөнх, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Бямбаринчингийн Баяраа, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Ушиг хайрхан” компанийн захирал Н.Гантулга, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, олон улсын шүүгч Отгонбаярын Заяамандах, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Р.Ууганбаяр, Төв аймгийн БТСГ-ын чөлөөт бөхийн дасгалжуулагч Л.Энхбаяр нарыг, “Олимпийн алдар” одонгоор ахмад дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Түмбүүгийн Батчулуун, БТСГ-ын мэргэжилтэн Ойдовсамбуугийн Баянмөнх, Гавьяат тамирчин Нанзадын Бүргэдаа, МЧБХ-ны нарийн бичгийн дарга Цэрэндагвын Сэрээтэр нарыг шагналаа.
Ёслолын арга хэмжээнд БТСГ-ын дарга Ч.Наранбаатар оролцож тус агентлагийн “Алтан одон”-гоор олон улсын шүүгч Гомбосүрэнгийн Баясгалан, олон улсын хэмжээний мастер Чадраабалын Бямбадорж, олон улсын хэмжээний мастер Түмэн-Өлзийн Мөнхбаяр, “Монгол алт” компанийн захирал Ж.Мөнхтөр, Хан-Уул дүүргийн БТСГ-ын чөлөөт бөхийн дасгалжуулагч Р.Нэргүй, олимпийн зэрэглэлийн шүүгч Баатарын Төмөрбаатар, “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Нэргүйн Түмэннаст, “Спортын алдар” медалиар олон улсын шүүгч Адуучийн Баасанхүү, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Гүржавын Батпүрэв, “Алдартан” клубын дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Норжингийн Баярмагнай, ахмад тамирчин Л.Лувсан-Иш, олон улсын хүндэт шүүгч Цэрэндоржийн Чойнхор, “Ажнай” клубын дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Түвшинтөрийн Энхтуяа нарыг шагналаа. “Монгол улсад чөлөөт бөхийн спорт хөгжиж ирсэн түүүхэн замнал” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж ёслолын буудлага хийсэн байна.